Б.Сэр-Од, Б.Мөнхзаяа нар дахин түрүүллээ
2016/06/04
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар Марафон 2016" олон улсын гүйлтийг өнөөдөр зохион байгуулж байна.
Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10000, 5000, 1500 метр гэсэн гурван ангилалд болж байгаа юм. Тэмцээний 42 км-ийн зайн эрэгтэйчүүдийн төрөлд гавьяат тамирчин Б.Сэр-Од түрүүллээ. Тэрбээр 2.18 цагийн амжилт үзүүлж барианд орж ирлээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа түрүүллээ.
Өнгөрсөн жилийн "Улаанбаатар Марафон"-д 2 км, 195 метрийн зайн гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд Гавьяат тамирчин Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мөнхзаяа нар түрүүлж байсан билээ.