Б.Баатар: Байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
2013/09/17
Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангийн байлдагч П.Хэнмэдэх тус ангийн дэслэгч Б.Баатарыг өөрт нь дарамталж зүү залгиулсан хэмээн мэдэгдсэн юм. Түүнд Цэргийн төв эмнэлгийн эмч нар хагалгаа хийж гэдсэнд байсан нэг зүүг нь авсан. Дарамталж зүү залгиулсан гэх дэслэгч Б.Баатараас болсон явдалын талаар тодрууллаа.
-Танай цэргийн ангийн байлдагч П.Хэнмэдэх дөрвөн зүү залгисан шалтгаанаа “Б.Баатар дэслэгч дарамталж зүү залгиулсан” гэж тайлбарласан. Тэр үед юу болсон юм бэ?
-Би тийм ухамсар дорой боловсрол муутай хүн биш. Тийм зүйл хийгээгүй. Байлдагч П.Хэнмэдэх найм-дугаар сарын 8-ны өдөр ”Зүү залгичихлаа” гэж өөрөө надад хэлсэн. “Цамцныхаа захны даавууг оёж байгаад санамсаргүйгээр зүү залгисан. Хэлэн дээрээ зүү тавьчихсан чинь цаашаа орчихлоо” гэх мэтчилэн үл мэдэгдэх зүйл яриад байсан. Дараа нь “Зүү залгиагүй” гэж төөрөгдүүлсэн. Ингэж худал, үнэн нь мэдэгдэхгүй зүйл ярьж эмнэлэгт үзүүлэлгүй цаг алдсан.
-П.Хэнмэдэх болон түүний аав нь “Б.Баатар дэслэгч дарамталж зүү залгиулсан” гэж л мэдэгдээд байгаа. Тэгэхээр худлаа болж таарч байна уу?
-Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Удахгүй дүгнэлт нь гарна. Тэгэхээр тодорхой болох байх. Намайг гүтгэж байна.
-Энэ асуудалтай холбоотойгоор таниас байцаалт авсан гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Болсон явдалтай холбоотойгоор Увс аймгийн цагдаагийн байгууллага надаас байцаалт авсан. Аймгийн төвд долоо хоног байрлаж тайлбар өгсөн. Надад эрүүгийн хэрэг үүсгээгүй. Харин “Зүү залгиулсан” гэж миний нэр хүндэд халдсан учраас би хуулийн байгууллагад П.Хэнмэдэхийн эсрэг гомдол гаргасан байгаа.
-П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ үнэн үү?
-Түүнд Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл “Хугацаат цэрэг өөрийн биед гэмтэл учруулах аргаар цэргийн албанаас зайлсхийсэн” гэсэн үндэслэлээр сэ-жигтнээр татсан. Удахгүй эл хэргийн дүгнэлт нь гарах байх.
ХХЕГ-ын харьяа хилийн цэргийн 0311 дүгээр ангийн дэслэгч Б.Баатар төгсгөлд нь “Намайг байлдагчид зүү залгиулсан мэтээр хэвлэлээр ташаа мэдээлэл гарч нэр хүндэд халдаж байгаа. Хэргийг шалгаж буй цагдаагийн байгууллагаас үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл авахыг хүсэж байна” гэсэн юм.
Харин байлдагч П.Хэнмэдэхийн аав А.Пүрэв-Очир Улсын ерөнхий прокурорт хандан дэслэгч Б.Баатарт эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргасныг Увс аймгийн прокурорын байгууллагад шилжүүлсэн юм. Увс аймгийн прокуророос түүнийг хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байгаа ажээ.
Т.Амартүвшин
hoorhii · 2013/09/19
oo nyatssan tserguud iim yum hiidgiimda gants jiliig ner torteihen haaj chadahgui archaagui yumnuud hadaas hvrtel zalgiad yawj l baidgiin oortoo ch gai bolood oroold ch gai bolood olon niited il gardaggui bolohoos iim yum zondoo 2
Зочин · 2013/09/19
Tsergiin albiig zuv haalguulah heregtei eh ornoo hamgaalj surah gej bgaa bolovchdaramluulah gej ochoogvin lam
Зочин · 2013/09/19
uvs aimgiinhnii neriig gutaasan archaagui goojuur
Зочин · 2013/09/19
harmaar bna cham shig sumaa taviad numaa nuudag archaagui garuud chaddaggui baihgui yu
Зочин · 2013/09/19
archaagui er tsergiin ner hund ungasan doojoogui goojuuruud
Зочин · 2013/09/18
namaig hichneen zodsonch bi zuu zalgihgui
Зочин · 2013/09/18
medjaagaa harsan yum shig ****hiima ta nar!!! gants jiliin albaa aytaihan er hun shig haaj chadkuu muu tawitsan *****nuud duuren l bolchij
Зочин · 2013/09/18
iim tawiasuud zondoo l bdiin
Зочин · 2013/09/18
chadaltai n chadalguigee.ene tsereg hoorhii heregt orood , darga n enhiin tsagaan tagtaa boloh yum bndaa
Зочин · 2013/09/18
aa ter tsereg zuu zalgiad emnelegt hevteed l bno shdee tgd l halagna zuu zalgitsan l bgaa biz ,ter tsereg hudlaa heleegui dee ene , darga muu l hun bnma daa ay ay
Зочин · 2013/09/18
Henmedeh baildagch hudlaa yarij baigaan bi medej baina
Зочин · 2013/09/18
tawiasuud
Зочин · 2013/09/18
Албан ту******л, эрх мэдэл, танил талаа ашиглаж гэмгүй байлдагчыг хэрэгтэн болгох нь дээ !!!
Зочин · 2013/09/18
hudlaa yriagui bhaa baatar ni hahuuldaj bga biz
Зочин · 2013/09/18
Баатар ****** юугаа худлаа ******гаад байгаан.Тэгээд байвал амруу чинь загасны дэгээ ******наа чи харжаагаарай за
Зочин · 2013/09/18
daramtalsan n unen bhoo
Зочин · 2013/09/18
hudlaa yirhaargui hoorhon ****tai hvv bleedee gospitald hevtej bsan