З.Энхболд иргэдээ Япон руу гаргаж сайхан амьдруулах уу
2016/06/06
УИХ-ын дарга З.Энхболд арлын Япон Улсад айлчлаад ирлээ. Онгоцноос буусан даруйдаа хэвлэлийн хурал зарлаж, Японд хийсэн айлчлалынхаа аяны богцыг задлав. Эндээс хамгийн чухал нь Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ сарын 7-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа явдал. Энэ хэлэлцээрийг ганцхан З.Энхболд дарга яваад шийдчихэж байгаа юм биш.
Шат дараалсан уулзалт, айлчлалын хүчинд биелэлээ олох гэж байгаа нь энэ. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжихтэй зэрэгцээд "Онгоцонд суудал олдохгүй байна" хэмээв. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хэлэлцээрийн эерэг талыг онгоцны суудал дүүрсэн төдийгөөр өнгөцхөн яаруу, сандруу дүгнэсэн нь өөрийнхөө айлчлалыг дөвийлгөх гэсэн мэт санагдаж байсныг нуух юун.
Япон Улсад 1500 гаруй дадлагажигч байгаа. Тэгвэл айлчлалын үеэр Монголын Хөдөлмөрийн яам, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд "Хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа" санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголчууд Япон Улсад ажиллах хүч гаргахаас гадна дадлагажигч явуулахаар болж байгаа аж. Уг нь АН-ынхан иргэдээ хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлнэ гэж амлалт өгсөн. Гэтэл одоо Япон Улсад ажиллах хүчнээр гаргах гэрээ үзэглээд сууж байна. Энэ бол монголчууд эх орондоо хүн шиг амьдарч чадахгүй байгаагийн жишээ гэлтэй.
Зочин · 2016/06/08
Bitii shaa enhboldoo
зочин · 2016/06/06
Ангаахын сургууль төгссөн эмч нараа Япон улсад дадлагжигч эмчээр явуулах хэрэгтэй шүү дээ
shaabar · 2016/06/06
undur hugjiltei ulsad 1-2 jil ajillaj yum suraad heden tugrugtea bolood ireh sain l biz dee. Ter tusmaa alban esnii erhtei ajillah bur sai l baimaar6 Yum bolgoniig dandaa uulj goochloh talaas ni bitgii harj baigaach. Solongos yavaad irsen zaluus muu yavaa gej duulaagui l yum baina