Урт нэртэй хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гурван хүн Төрийн ордны хашаа руу гранат, галт зэвсэгтэй нэвтэрсэн хэрэг явдал гарсан юм.

Улмаар тэд тусгай хамгаалалтын ажилтан руу буу шагайж “Даргыгаа дууд” хэмээн заналхийлж тагнуулынханд саатуулагдсан. Тэднийг олон нийтэд заналхийлж, төрийн албан хаагчийн амь насанд халдахыг завдаж, тагнуул цагдаагийнхны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн  үйлдэлд  нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Уг жагсаалыг зохион байгуулж галт зэвсэгтэй Төрийн ордон руу нэвтэрсэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг цагдаагийнханд мэдүүлэг өгч байх үеэр  цөөн асуултад хариулт авлаа.

 

-Таныг олон жил байгаль хамгаалах чиглэлээр тэмцэж байгаа гавьяаг тань хүмүүс мартаагүй. Гэхдээ буу зэвсэг агсан жирийн нэг төрийн хамгаалалтын ажилтан руу буудахыг завдсан үйлдэл чинь шүүмжлэл дагуулж байна. Бас айдас төрүүллээ. Үүнд та ямар тайлбар өгөх бол?

-Би байгалиа хамгаалах чиглэлээр олон жил тэмцэж байна. Монголын төрийг алдаа завхралаа засна гэж өнөөдрийг хүртэл найдаж явсан. Итгэж хүлээсэн. Үгүй юм байна. Уух усгүй болж ангаж цангасан иргэд нутгаасаа дүрвэж эхэллээ. Өвчин эмгэг тусч хордож байна шүү дээ.Би нутаг усаа хамгаалахын тулд эцсийн амьсгалаа хураатал тэмцэнэ. Улс орон оршин тогтнохын үндэс болсон газар нутгийнхаа төлөө буу барьж тэмцэх нь юу нь буруу байгаа юм.

 

 -Тэр олон буу зэвсгийг та хаанаас авсан юм бэ?

-Уучлаарай, хариулах боломж алга.

 

-“Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэж үг бий шүү. Залуучуудыг өдөөсөн  үйлдэл ч юм шиг. Ингэж буу, гринат барьж эсэргүүцлээ илэрхийлэх хэрэг байсан ч юм уу  даа гэж хэлэх хүн цөөнгүй бий. Таньд үүнээс өөр тэмцлийн арга байсангүй юу?

-Өнөөдөр цалин нэмүүлэхийн төлөө ч юм уу жижиг хэрэгцээний асуудлын төлөө тэмцээгүй шүү дээ. Ирээдүй хойч үеийнхнийгээ уух устай, амьдрах нутаг устай нь үлдээх гэсэн тэмцэл юм. Одоо мэдүүлэг өгөх гэж байгаа болохоор үүнээс илүү хариулт өгөх боломжгүй байна. Яриагаа өндөрлөх үү.

 

-Жагсаалын гол зорилго нь юу байсан юм бэ?

 “Урт нэртэй” хууль батлагдсан цагаасаа эхлээд хэрэгжээгүй. Орон нутагт харийнхан буюу хөрөнгө оруулагчид газар нутгийг минь сүйтгэж дууслаа. Тэдний эсрэг зэвсэг бариад ч хамаагүй эх нутгаа хамгаалж тэмцэх нөхцөл бүрдсэн шүү дээ. “Гал үндэстэн” холбоо Монгол Улсыг колончлолд оруулж байгаа энэ асуудлыг зогсоохгүй бол зэвсэг барьж тэмцэхэд бэлэн шүү гэдгээ илэрхийлж  байгаа хэрэг.

 

Уг хэрэг явдал гарсан өдөр Тагнуулын ерөнхий газраас албан ёсны мэдээллийг олон нийтэд өгсөн юм.

 

А.Бат-Эрдэнэ: Гурван буу гранатуудыг хураалаа

/ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга/

 

Төрийн ордны хамгаалалтын бүс рүү галт зэвсэгтэй нэвтэрсэн "Гал үндэстэн" холбооны  нэр бүхий гурван хүнийг олон нийтэд заналхийлж, төрийн албан хаагчийн амь насанд халдахыг завдаж, тагнуул цагдаагийнхны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэсэн үндэслэлээр шалгаж байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 177, 191 дэх зүйл ангиар хэрэг үүсгэсэн. Жагсаалын явцад Төрийн ордны арын цэцэрлэгээс гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, "Central Tower" зэрэг барилгыг шалгаж, эдгээр гурван газраас нийт гурван буу, 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранат, бусад тэслэгч илрүүлж, хураан авсан. Хэргийг шалгаж байна.

 

 

 

 С.Хишигжаргал: Зургаан хүнийг цагдан хорьсон

/Нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга/

 

“Гал үндэстэн” холбооны зургаан хүнийг Төрийн ордон руу галт зэвсэгтэй нэвтэрсэн үйлдэлд сэжигтнээр татан  Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Буу зэвсгийг хилээр хууль бусаар оруулж ирсэн үү. Аль нэг цэргийн ангиас авсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Өмнө нь Ц.Мөнхбаяр нар нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Сентра гоулд” компанийн техник хэрэгсэл рүү буудаж байсан хэрэг нь шүүхээр орж цагаатсан. Гэхдээ эдгээр хүмүүсийг шалгах явцад хувийн байдлыг нь тогтооход өмнө нь гаргаж байсан үйлдлүүд нь тодорхой нөлөө үзүүлнэ. Түүнээс биш өмнө нь холбогдсон хэргийг нь эргэж сөхөж одоогийн хэрэгтэй нь нэгтгэн шалгах хууль зүйн үндэслэл байхгүй.

 

Төрийн ордны гадна жагсаал цуглаан зохион байгуулах үеэр хүрэлцэн ирсэн төрийн бус байгууллагуудын төлөөлөл байр сууриа илэрхийлж байна.

 

Г.Алтанцэцэг: Галт зэвсэг хэрэглэнэ гэж тохироогүй

/Харуул Алтайн хишиг сан” төрийн бус байгууллагын тэргүүн/

 

 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу