Х.Баттулга нар холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж байгаа гэв
2016/06/06
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт холбогдох “Төмөр зам”, “Сайншанд”-ын гэх тодотголтой эрүүгийн хэргүүдийг АТГ, ЦЕГ-аас байгаа. Хэргийг шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа боловч тодорхой үр дүн гарсан эсэх талаар нам гүм байгаа нь хэрэг замрхарч болзошгүй гэсэн хардлага үүсгээд байсан.
Дээрх хэргийн шалгалтын ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар хууль хяналтын байгууллагуудаас мэдээлэл гаргахгүй байгаа боловч өнгөрсөн 7 хоногт “Самсунг Си Энд Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лий Жон Ёлыг дээрх хэрэгт холбогдуулан ахин саатуулан хориод байна.
Энэ талаар шалгалтын ажиллагааг явуулж буй хуулийн байгууллагуудаас тодруулахад Х.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж байгаа бөгөөд хуулийн дагуу ойрын хугацаанд прокурорын байгууллагад шилжүүлэх болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Зочин · 2016/06/21
.хэргийг нь шалгаад дууссан юм байлгүй дээ тэгээд шүүхэд очдог биздээ, болждээ энэ хүмүүсийн шүүсийг нь гартал шахах хэрэгтэй
Зочин · 2016/06/06
ATG TSEG 2 HEREG DUUSGADAG BOLOO YU SONIN L YUM
Зочин · 2016/06/06
YAG DUUSCH DUUSGAJ HARAGDAARAI HA HA HA BITGII INGEJ HUDLAA MEDEELEL TARAAJ HUNI TARHI UGAAHGEJ OROLD