Ард иргэдээ орох орон­той болгох нь аль ч улс орны эрх баригчдын хувьд толгойны өвчин байсаар ирсэн. Монголчууд ч тэднээс дутах­гүй гэсэндээ 100 мян­ган айлын орон сууц, зур­гаан хувийн зээл, Төрийн албан хаагчдын 4000 орон сууц гээд хэчнээн сайхан “мөрөөдөл”-тэй байв даа.
 
Даанч “Үнийн хөө­рөгдөл, банкуудын дампуурал, ний­­лүү­лэл­тээсээ хэд давсан орон сууц­ны эрэлт хэрэгцээ” гээч хадны ман­гаануудад хэдэн та­лаасаа хавчуу­лагдаж, ха­зуулсаар “Хэзээ нэгэн цагт орон сууцанд орно доо” гэ­сэн гэ­гээн мөрөөдөл, энэ нас­ныхаа гол зорилгодоо цэг та­вихаас өөр аргагүй болсон нь хөөрхийлөлтэй. 
 
Ард түмэн орон сууцтай болох насны мөрөөдлөө таяг­дан хаяад удаагүй байтал шинэч­лэлийн Засгийн газар гарч ирэнгүүтээ “Өмнөх Зас­­гийн газрын бол­чимгүй ал­дааг давтахгүй. Тэд үнэхээр муу хүмүүс байж.
 
Бид орон сууц­нуудыг гэрлийн хурдаар босгож, хамгийн гол нь орон сууц хүссэн хүн бүрт найман хувийн зээл олгож, нас­ных нь мөрөөдлийг биелүүл­нэ” хэмээж нэг хэсэг пижиг­нүүлсэн нь үнэн. 
 
Өнөөдрийн байдлаар найман хувийн хүүтэй орон сууцны зээл иргэдэд хүрээд сар хагас болж буй. Энэ хугацаанд өмнө ол­госон хуучин ипотекийн зээлээс 794.6 тэрбум төг­рөгийн зээлийг дахин сан­хүүжүүлэх хүсэлт банкуу­дад ирж.
 
Үүнээс банкууд 16009 иргэний хүсэлтийг шийд­вэр­лэж, орон сууцны ипо­­текийн 447.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүү­жүүлж, орон сууц­­ны зээ­лийн хүүг найман хувьд шилжүүлсэн гэнэ.
 
Харин иргэд 443.3 тэр­бум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 7301 иргэнд 411.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгохоор шийд­­вэрлээд байгаа юм байна. 
 
Гэвч энэ сайхан эхлэл удаан үргэлжлэхгүй болол­той. Бүтээн байгуулалтын ажил хавар, зуны зургаахан сард идэвхтэй өрнөдөг манай орны тухайд 2013 оны санхүүжилт нь цагтаа хийгдэж чадаагүйгээс ба­рилгын компаниудын ажил оройтож эхэлсэн.
 
Ний­­лүүлэлт нь эрэлт хэрэг­цээ­нээсээ хоёр дахин удаан явж байгаа болохоор банкууд найман хувийн зээл хүсэгчдийн материалд даруулаад байгаа. Банкууд энэ зовлонгоос салахын тулд гайхалтай нарийн арга бодож олсон нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг нэ­мэг­дүүлэх “Зэлтэрийн га­цаа” тө­лөвлөгөө байв. 
 
Орон сууцанд орох ганц­хан мөрөөдөлтэй ч 30 ху­вийн урьдчилгаа төлбөр дээр гац­чихаад байсан монгол­чуу­дыг зогсоох мэргэн арга нь урьд­чилгаа төлбөрийг хоёр да­хин нэмэгдүүлэх “Зэлтэрийн гацаа” гэдгийг арилжааны банк­ны архаг эдийн засагчид олж хар­жээ.
 
Тэд ч туйлын мэргэн са­наагаа тун удалгүй ажил хэрэг болгоод эхэлж. Ин­гээд л зээлээд ч хамаагүй орон сууцтай болох гэсэн монголчуудын мө­рөөд­лийг арилжааны банкууд дэвс­лэн хаяж эхлэв. 
 
“Хас” банк энэ сарын 11-ний өдрөөс эхлэн орон сууцны ипотекийн най­ман хувийн зээлийн урьд­чилгаа төлбөрийг нийслэлд 50 хувь, орон нутагт 60 хувь болгон нэмэгдүүлсэн.
 
Орон сууцны ипотекийн зээ­лийн ерөнхий нөхцөлийг тог­тоох журмын зээлийн ерөн­­хий нөхцөлийн 2.4-т заас­наар “Орон сууцны урьд­­чилгаа төлбөрийн хэм­жээ орон сууцны үнийн дүн­гийн 10-30 хүртэлх хувь байна. 
 
Монголбанкнаас тог­­­тоосон урьдчилгаа төл­бө­рийн хувь хэм­жээнээс бага хэмжээний урьд­чилгаа төл­бөр төлөх зо­рилтот бүлэгт үзүү­лэх хөн­гө­лөлтийн үйл ажиллагааг Засгийн газ­рын тусгайлан тодорхойлж хэ­рэг­жүүлэх ажлыг зохион бай­гуулна гэж заасан. 
 
Харин эрсдэлээ тооцож 30-аас дээш хувь болгох эрхийг банкуудад олгосны дагуу тус банк урьдчилгаа төлбөрийг нэмсэн сурагтай. “Хаан”, “Төрийн банк”, “Голомт” банкны хувьд орон сууцны ипо­текийн най­ман хувийн зээ­лийн урьд­чилгаа төлбөр одоо­гоор 30 хувь гэгдэж байгаа ч маргааш өглөө гэхэд 50 хувь болчихсон байхыг үгүйсгэх аргагүй.
 
Яагаад гэ­вэл энэ бол “Зах зээ­лийн эдийн зас­гийн алтан дүрэм”.  Ийнхүү 30 хувийн урьд­чилгаа төлөөд найман ху­­вийн зээлд хамрагдаж орон сууцтай болох монгол­чуу­дын мөрөөдөл “навсайж” эхлэв ээ хөөрхий.
 
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: