"Хар жагсаалт"-ад орсон залуусыг яах уу
2016/06/07
Монголын Залуучуудын Холбооны санаачилсан “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөнөөс улс төрчдийн “Хар жагсаалт”-ыг зарлав. Өмнө нь зуун хар үйл явдлын нэрлэж байсан. Тэгвэл энэ удаад уг жагсаалтаа гаргахдаа хар үйл явдалд оролцсон нөхдүүдийг оруулсан ажээ.
Харин энэхүү жагсаалтад нь төр түшилцэх гэж анхны сонгуульдаа нэр дэвшиж буй залуус ч багтжээ. Тухайлбал, Г.Эрдэнэтунгалаг, Т.Аюурсайхан, Х.Хатанбааатар, П.Анужин, С.Оюунбилэг, Г.Байгалмаа, Х.Цагаанбаатар, Д.Батцогт, С.Дэмчиг А.Сүхбат, Г.Мөнхцэцэг, Ц.Оюунбаатар, Л.Сэлэнгэ, Х.Оюунцэцэг, Н.Бүригдаа гээд энэ жагсаалт цааш хөвөрч байна.
Энэхүү гаргасан хар жагсаалтынхаа талаар А.Мөнхбат “Бүх намын төлөөлөл бий. Биднийг АН-ынхан эсвэл залуучуудын байгууллагыг удирдаж байсан хүмүүсийг оруулахгүй гэх маш их хардлага байсан. Хар жагсаалтыг гаргах ажиллагаа эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл үнэний төлөө явлаа. Бидэнд ард иргэдээс авсан маш олон саналыг баримт хадгалагдаж байгаа. 1992 оноос хойш Монголын төрийн үйлдсэн бүхий л болчимгүй, хариуцлагагүй үйл явдлууд энд орсон. 100 хар үйл явдал иргэдээс нэрлэгдэж гарсан. 100 хар үйл явдлын эзэд бол баримтаар бэлэн байгаа” гэсэн юм.
Архаг улстөрчид уг жагсаалтыг тэргүүлэв.
Зочин · 2016/06/15
Heree hereeniihee hariig gaihaw gedeg shig l yum bolood baigaam daa hehe. Songuuliar heden tugrug oloh gesen bas neg arga yum boluudaa.
Зочин · 2016/06/14
Хар жагсаалтыг гаргасан гээд байгаа та өөрөө №1 битгий хэл №0 дугаарт бичигдэх ёстой доо. Харин тэр Ганбат гишүүнийг орсонд их гайхлаа. Оюунхорол морол, Сайханбилэг милэг энэ тэр ч яахав. Д.ГАНБАТЫН нэрийг миний хувьд №1 дугаарт ХАСНА
Зочин · 2016/06/13
Мөнхбат юу хийсэн гэж хүнийг хар жагсаалтанд оруулдын ?
баяраа · 2016/06/08
50 саяыг өгвөл цагаан жагсаалтад оруулна гэлээ гэж жиргэсэн байна.Энэ хар жагсаалт гэдэг юм хэдэн төгрөгийн хахуулл авах гэсэн атгаг санаа юм байна.Жинхэнэ хар жагсаалт гэвэл Х.Баттулга,Магнай,ардчилсан намын битон тараагч Ганбат гээд зөндөө хүн бий.Ийм балай юм хийж болохгүй л дээ
raga · 2016/06/08
naad har dansnaas shin oilgoh ym alga.
зочин · 2016/06/07
Энд Баярцогт , Магнай , Батзандан , Жаргалсайхан, Х Баттулга , Улаан нарын нэрс байхгүй байна шүү дээ Өөртөө тааламжгүй хүмүүсийн нэрсийг биччихсэн юм бишүү
Бат · 2016/06/07
Залуучуудын даргаа та больж үз шүүмжлэх улс байлгүй л яахав гэхдээ бүхэл бүтэн намын гайгүй гэсэн бүх хүнийг жагсаах нь хир оновчтой вэ.наана чинь хүн өлгөж аваад энэч ёстой зөв юм хийжээ гэхэд бэрх юм байна.Нэг хоёр гурав за яахав арван хүн байж болно.Тэгээд монголдоо элит болох хүн нь хэн юм чи өөрөө юмуу.Нөгөө хоорордоо зодолдоод юу ч үгүй хоцордог ХҮН нам ТТЭННАМ,бусад намд байгаа хүмүүс бүгд өөгүй өндөг шиг юмуу.Нөгөө Ганбаатар,хэрүүлийн тулам Уянга,Албан тушаалын хэнээтэн Энхбаяр шудрага юм уу Больдоо боль