Оршин суугчдынхаа эрхэнд халддаг, бусдын газрыг булаадаг гэх Ж.Ганхуяг нэр дэвших нь
2016/06/07
Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буй юм байна. Түүнийг засаг дарга хийж байгаа сүүлийн 6 жилд тус дүүргийн нэлээд газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн, Нийслэлийн засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх газар эзэмших эрхийн асуудлыг дур мэдэн эрхээ хэтрүүлж, өөрөө захирамж гарган шийдвэрлэсэн гэдэг.
Мөн нэг хүнд гэр бүлийн хэрэгцээний хэд хэдэн газар олгож, нэг аж ахуйн нэгжид хуульд заасан хэмжээг хэтрүүлэн газар олгосон, төрийн байгууллагын газрыг иргэнд дур мэдэн шилжүүлсэн зэрэг нэлээд зөрчил илэрсэн байдаг.
Тиймдээ ч түүнийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд Ж.Ганхуягийг огцруулах саналыг өргөн барьсан. Огцруулах саналд дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Засаг даргын хоёр орлогч, ИТХ-ын ихэнх төлөөлөгч, таван хорооны Засаг дарга, Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Ахмадын хорооны дарга, Улаан загалмайн хорооны дарга зэрэг албан тушаалтнууд гарын үсэг зурж дэмжсэн.
Үүнээс гадна өнгөрсөн 2014 онд нэхмэлийн шар байруудыг дахин төлөвлөлтөнд оруулахад Ж.Ганхуяг эрх мэдлээ ашиглан, Үнэлгээний хороог хуралдуулахгүй, элдэв шалтаг тоочсон байдаг. Мөн сонгон шалгаруулалтаас төслийн материалаа хоцроосон “Орчлон констракшн”-ыг илтэд дэмжсэн байдаг.
Товчхондоо бол, төрийн нэрээр түрий барин өөрийн эрх ашгийг эрхэмлэдэг “дарга” сэтэртэнгүүд хөрөнгө мөнгөтэй бизнесмэнүүдийн талд зогсч, чанаргүй барилгыг нь чадлынхаа хэрээр рекламдаж буй нэг жишээ байсан.
Эх сурвалжаас авсан мэдээлэл болон тодорхой баримтыг сөхөж үзвэл, Сангийн сайдын 2013 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 264 дүгээр тоот тушаалаар батлагдсан “Бүртгэл хөтлөх журам”-ын дагуу “Орчлон констракшн” ХХК нь “Гэрээний үүргээ биелүүлээгүй” гэсэн шалтгаанаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан байна. Өөрөөр хэлбэл, тус компани нь 2012 оны зургадугаар сарын 01-нээс эхлэн 2015 оны зургадугаар сарын 01-нийг хүртлэх хугацаанд Засгийн газраас зарласан сонгон шалгаруулалтад ямар нэгэн байдлаар оролцох эрхгүй аж.
Гэтэл пээрх хуулийн заалтыг зөрчин 2014 оны 10-р сард тендэрт орсон байдаг. Тухайн үед оршин суугчид Орчлон констракшныг нэлээд эсэргүүцэж, Ж.Ганхуягийн үйл ажиллагааг ч буруушааж байв. Гэтэл дарга хүний эрх мэдлээр, тэдний амыг тагласан юм. Харин дээрэлхүү дарга энэ удаа УИХ-ын сонгуульд санаархаж, бүр нэрээ дэвшүүлж байгаа аж. Түүнийг иргэд нь дэмжих болов уу.
Н.Чимэг
ичээч · 2016/06/13
ХҮний өмнөөс ичих хэцүүмөө, эсвэл энэ хүнээс ичих булчирхай нь иччихэж хаха
irgen b · 2016/06/13
Тэр дэмжээд байгаа нөхдүүд нь тэр бүтээн байгуулсан юмнийх тухай тодорхой хэлчил дэ хаана байна. битгий ингэж бялдуучил. Хан уулынхаан бүгдээрээ Оюунбаатарыг сонгоёоооооо
irgen b · 2016/06/13
Хүний иргэнийхээ төлөө биш мөнгөний төлөө явдаг хүмүүс хол явкү л дэ
irgen b · 2016/06/13
Гай газар доороос, Ганхуяг 55-р тойргоос гэжж, Энүүний оронд арай хийсэн бүтээсэн юмтай Оюунбаатар гуайг дэмжиж байна.
Зочин · 2016/06/07
okok
Зочин · 2016/06/07
sain bn
Зочин · 2016/06/07
demjiiijiishvv
Зочин · 2016/06/07
Эцэст ийм их юм хийсэн Дүүрэгтээ их зүйлийг бүтээн байгуулсан хүний ингэж байгаа мууу та нар арайчдээ
Иргэн · 2016/06/07
Za ta nar odoo bolildoo... Gazar bulaadag enee teree bla bla geesh Ajillaahiij baigaa hun shuu dee Hervee gazariig ni choloolj shine zam barina bs shine buteen baiguulalt hiij tsetserleg surguuliig ni baridag ym baigaa bizdee huniig hiiheer ni hiilee gd hiihgui bolhoor ni hiisengui gd ydargaatai humuus ve ymnii naadah tsaadhiig ni oilgooch
irgen · 2016/06/07
hun muulahdaa ih sain shuu manaihan neeree
t · 2016/06/07
ard idged minii ene metchilengiin mongonii hoinoos nvdee uhahaas naaguur duraaraa durgigch nariig bvv songo ardcholliin zasgiin ved amidral ingej muudna gej hen sanah bilee odoo l zov songolt hiie dee
зочин · 2016/06/07
АН-ийн нэг луйварчин шоучин
Зочин · 2016/06/07
хануулын иргэд л сонгохгүй байвал болоо шүү дээ.
Зочин · 2016/06/07
HKANUUL DUUREGT 8 JIL HKULGAI HKIILEE GAZRIIN NAIMAACHIN HKANUULAAR DUUREWN ENDER SHILEN TOBAR . GANTS CH STESTERLEG SURGUULI BARIAGYI SHUU / TSEEHKEN HKEDIIG ENE OLON JILD/ MEREGJILGYI, HKUMUUSEER HKOROO, DUURGIIG DUURGESEN NEHKER ESTOI TER BOLD, OYUNGEREKLTEI NI HKAMT ENE NEHKRIIG ZAILUUL BAS ICHIHK CH UGYI AJLAA DUUSGANA GENEE ODOO MAN HYMDORJ, METIIG GARGANA YDUUCHUUDAD ENE DUUREG HKOROO YMAR CH TUS DEMGYI, HKUULI DURMEE BUU HKEL HKUURAMCH DIPLOMTON OLONTOIG ZARLAJ BSN ODOO AN aas GAnhkyag , batbileg naraas salay
naran · 2016/06/07
uneheer hun chanariin huvid muu hun. manai ajliinhan lav demjihgui
Зочин · 2016/06/07
Ардчилсан намынхан бүгд луйварчид битгий сонго!!!
Зочин · 2016/06/07
ЧАЦГА ЦАРАЙЛАСАН ЛА ЛАР ХҮРЭЭД ИРЭГ ХООСЛООД ХӨӨГӨӨД ЯВУУЛНАА МАЛЫГ
Иргэн · 2016/06/07
Ж.Ганхуягийн үед Яармагийн урд талын бүх газар хашаалагдсан гэдгийг иргэд санах хэрэгтэй. Инээж байгаад худлаа ярьдаг нөхөр шүү дээ.
Зочин · 2016/06/07
бгд-т цогбаатар дараа нь амгалан авгай засаг дарга бхдаа газар зарж баяжсан. эд нарын ганц хийдэг ажил.
Зочин · 2016/06/07
Дэвшиж л байг бид унагахаа мэднэ ээ.
Зочин · 2016/06/07
AN oor hun devshuulehgui. Han-Uulchuud bugd ene nohriig butehgui gedgiig medej bgaash dee.