Хурандаа, Генералууд эх орноосоо “урваж” эхлэв үү
2016/06/07
Эх орноосоо Урвасан олон хүнийг бид мэддэг болсон ч яаж ч чадахгүй байдалтай өдөр хоногийг өнгөрүүлсээр л байна. Оффшор бүсэд данстай байна гэдэг цаад утгаараа эх орноосоо урвасаан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэг. Үүнийг бид хэдэн жилийн өмнөөс мэдсэн ч дугараад ч дуу “эс хүрнэ”. Цагдаа хүчнийхэн ч “үл дийлнэ”. Иргэд энэ хавраас л оффшор гэгчийг нэг нэгэнгүй мэддэг болсон нь Эх оронч сэтгэлгээг дэвэргээд авсан ч мөн л яаж ч үл чадна. Энэ мэт мэдсэн ч мэдээгүй мэт, бодсон ч бодоогүй мэт өнгөрдөг хэнэггүйхэн “моод” Монголд байна гэлтэй.
Эх орноосоо урван газар шороогоо зарж байгаа хэсэг байхад, мөнгөө “нууж хааж” байгаа хэсэг бас байна. Монгол хүн өөрийн нэрээрээ уурхайн лиценз авч Хятадуудад зарж орхидог нь цэвэр эх орноосоо “урвасан” хэрэг биш гэж үү. Үүнтэй төр тэмцэж чадахгүй, төрийн цагдаа хүчнийхэн тэмцэж чадахгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг улам “бадраагаад” байх юм. Одоо иргэд л тэмцэх үлдэж байх шиг. Учир нь энэ орны эзэн нь болсон иргэд л бүхнийг хөдөлгөх, шийдвэрлэх “хүчтэй” нь болон үлдэж байна. Бид “хөөсөрсөн” цустай, Хөрслөг царайтай, Хөлсөрхөг Монголын удам шүү дээ. Эцэг эх нь эзэнгүй гэрт хөршдөө дээрэлхүүлсэн “жоохон хүүхэд шиг л” амьдрах юм бид.
Бидний хэлэх гэснийг хатуухан хэлчихдэг, сануулах гэснийг сануулсан шиг сануулчихдаг бүлгэмүүд бий хэмээн итгэж байсан иргэд одоо яахаа мэдэхээ больжээ. Учир нь тэднийг барьж хорин үйл ажиллагааг нь явуулахгүй хэмээн “сүрдүүлэх” болж гэнэ.
Босоо хөх Монгол, Даяар Монгол зэрэг хэд хэдэн бүлэглэлийн залуусын үйл ажиллагааг дэмжин “алсуурхан” тэднийг хайрладаг юм иргэд нь. Гэтэл тэдний өнөөдөрхөн хийсэн мэдэгдэлд Хятадуудтай “сүлбэлдсэн” хурандаа, генерал зэргийн нэрийг зарлах сургаар Монгол хүн зэвсэгт хүчиндээ “итгэхгүй” болж ирлээ.
Энэ үнэхээр харамсалтай хэрэг. Монгол улс ямар ч түүхэндээ цэрэг эрсдээ “итгэж, найдаж” ирсэн түхтэй. Гэтэл өнөөдөр “худалдагдсан” мэт яриа газар авч байгаа нь “эгдүү” хүргэмээр.
Гэхдээ олон улсад Монгол цэрэг байхаар “нойртой” хонодог мэтээр өөрсдийгөө тусгай ажиллагаанд сурталчилан байдаг манай хүчнийхэн өөрийн эх орноо юунд “үл тоомсорлон“ байгааг ойлгохгүй юм. Генерал, Хурандаа нарын өгсөн үүрэг эх орноос нь илүү үнэтэй хэрэг үү. Хэрэв үнэхээр “урваж шарвасан” генерал, хурандаа байвал эх орны баатарлаг хөвгүүдийн түүх, эх орны хөрс шороо, эх орны түүх цолноос илүү үнэтэй, Эх орны иргэд цолноос илүү эзэн нь юм шүү.
Б.Цацралт
Мяагаа · 2016/06/08
Ямарч баримтгүй ийм юм бичих чинь хэнд хэрэгтэй юм бэ? Тэгж их мэддэг юм бол нэртэй, устай нь баримттай бичээч. Олон түмнийг утгагүй зүйл турхирахаа болимоор байна.
zzz · 2016/06/08
Odoo l sonsoj baina, Urvasan zereg, armiinhan baigaa um bol tv-eer nertei ustai ni zarlaach , ene chin togloom bish shyydee. Ard tymen medeh heregtei, bolgoomjloh heregtei, beltgeltei baih heregtei bizdee,
Иргэн · 2016/06/07
Монгол Улсын Зэвсэгт Хүчин буюу хуучнаар ардын армид энэ үйлдэл байхгүй байх.Цэрэг гэдэг үгийг ардын арми буюу одоогийн зэвсэгт хүчнийг хамааруулж ойлгоод байх шиг байна..Зэвсэгт хүчинд энэ ажиллагаанд оролцох хууль эрх зүйн оролцоо байдаггүй.Энэ яригдаж байгаа зүйлүүдыг хийж байгаа хүмүүс нь хууль хэрэгжүүлэх ажиллгаанд шууд оролцдог эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл шүү
Зочин · 2016/06/07
Unen unen gekhdee tsagdaa tagnuul orokh baikhda.
Зочин · 2016/06/07
Үгүй тэгээд хэн гэдэг хурандаа,генерал хаанахын ямар газрыг хятадуудад зарчихсан юм болоо. ийм бүрхэг худлаа юм битгий нийтлэж байл даа эрхэм цацралтангуудаа . Хэрвээ нийгэмд худлаа мэдээлэл тараасан сэтгүүлч нийтлэлч эсвэл иргэнийг шийтгэдэг хууль гэж байгаа биз дээ. Цагдаа нар минь ажлаа хийгээсэй. Та нарын нэр хүндэд халдаад байгаа юм биш үү,
зочин · 2016/06/07
Зэвсэгт хүчний генерал офицерууд лиценз гэдгийг ч ойлгохгүй хүммүс байдаг юм. Энэ яригдаад байгаа генерал, хурандаа нар чинь цагдаа, тагнуулын угшилтай нөхдүүд л байдаг юм билээ. Бороо гоулд компанид үйлчилдэг Сандаг генерал цагдаагийн ерөнхий газрын дарга байсан юм даг. Генерал хурандаа гээд бүгдийг нь хамруулж бичдэг нь буруу,
Hunduul · 2016/06/07
Hudlaa tsuurhal taraaj ard olnii setgeliig uimuuleh hereg yu bainaa! Dandaa har baraan medee taraaaj baigaa ulsuud l harin, ard olnii setgeleer togloson "urvagchid" yum bishuu!
boss · 2016/06/07
t1 mini tsagdaagiin tuhai yarj bhad yum medehgyi bj bitgiim olon yum bich chamaig ajlaas hallaa
TENEG SETGUULCH · 2016/06/07
TSAGDAAGAA ARMIAS YLGAAD GUTSAJ BGAACH
Зочин · 2016/06/07
yugaa ch medehgui bj meddeg yum shig bichih yumaa, Zevsegt huchin yaj naaduuliig chine barih bedee.. Tsagdaagaa zevsegt huchnees yalgaach adaglaad
Баяр · 2016/06/07
цэрэг цагдаагийнханыг цаазаар авхад элбэгдоржийн балайрсан буулт саад болохгүй байлгүй дээ