Сонгуулийн рекордыг эвдсэн бие даагч нар "аль тойрогт өрсөлдөх вэ"
2016/06/08
Энэ сарын 07-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөх үнэмлэхээ 498 нэр дэвшигч гардан авлаа. Энэ жилийн сонгуульд өмнөх рекордыг эвдсэн өрсөлдөгч нар гарч ирсэн нь бие даагч нар.
Бие даан нэр дэвшигчид төдийлөн олон байдаггүй байсан. Тэгвэл өнөө жилийн сонгуульд хамгийн олон бие даагч нар нэрээ дэшүүллээ. Дуучин, тамирчин, хуульч, эдийн засагч гээд бүхий л салбарт ажилладаг хүмүүс сонгуульд өрсөлдөх эгнээнд элссэн юм. Бие даагчдийн тэргүүн эгнээнд олны дунд шуугиан дэгдээж түүгээрээ олонд танигдсан дуулианы эзэн болсон нөхөд ч бий. Тухайлбал, “Оймс" Л.Наранбаатар УИХ-ын дарга, АН-ын дарга руу Эдийн засгийн чуулганы үеэр оймс шидэж, “од” болсон нэгэн. Тэрээр уул уурхайн эдийн засагч. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн чиглэлээр “Металлс Монголиа”, “Коал Монголиа” зэрэг уулзалтуудыг санаачлан зохион байгуулж байсан. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан ч намын дарга руугаа оймс шидсэний дараа бие даан нэр дэвшиж байгаа. Мөн МУСТА зураач Л.Өнөрчимэг. Тэрбээр “Монголд нам бус биеэ даан амьдардаг нь 99 хувь буюу 3 сая иргэн байна. Иймд тэднээс энэ жил бие даан нэр дэвшигчид бараг 1000 гаруй байгаад маш их баяртай байна. 76 бие даагчид 3 сая иргэнтэй сэтгэл болоод агаар нэг болно” гэж өөрийн үзэл бодлоо хуваалцсан нэгэн. Энэ мэтчлэн бие даагч нарын дэгдээсэн шуугианы жагсаалт цааш хөвөрнө. Харин энэ удаад тэднийг аль тойрогт өрсөлдөхийг хүргэж байна.
2-р тойрог Архангай аймаг
7-р тойрог /Баянхонгор аймаг/
9-р тойрог /Баянхонгор аймаг/
11-р тойрог /Говь-Алтай аймаг/
15-р тойрог /Дорнод аймаг/
16-р тойрог /Дундговь аймаг/
17-р тойрог /Завхан аймаг/
19-р тойрог /Өвөрхангай аймаг/
20-р тойрог /Өвөрхангай аймаг/
21-р тойрог /Өвөрхангай аймаг/
25-р тойрог /Сэлэнгэ аймаг/
34-р тойрог /Ховд аймаг/
45-р тойрог /Дархан-Уул аймаг/
46-р тойрог /Орхон аймаг/
47-р тойрог /Орхон аймаг/
49-р тойрог /Баянзүрх дүүрэг/
51-р тойрог /Баянзүрх дүүрэг/
52-р тойрог /Баянзүрх дүүрэг/
53-р тойрог /Баянзүрх дүүрэг/
54-р тойрог /Баянзүрх дүүрэг/
55-р тойрог /Хан-Уул дүүрэг/
56-р тойрог /Хан-Уул дүүрэг/
57-р тойрог /Хан-Уул дүүрэг/
58-р тойрог /Хан-Уул дүүрэг/
59-р тойрог /Сүхбаатар дүүрэг/
60-р тойрог /Сүхбаатар дүүрэг/
62-р тойрог /Сүхбаатар дүүрэг/
63-р тойрог /Чингэлтэй дүүрэг/
64-р тойрог /Чингэлтэй дүүрэг/
65-р тойрог /Чингэлтэй дүүрэг/
66-р тойрог /Чингэлтэй дүүрэг/
67-р тойрог /Баянгол дүүрэг/
69-р тойрог /Баянгол дүүрэг/
70-р тойрог /Баянгол дүүрэг/
71-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/
72-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/
75-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/
Зочин · 2016/06/10
Shine ueiin zaluus bidend uneheer heregtei bn ugjirsan helhee suljee bolson zavaan archaagui setgelgui nam huusun idsen uusen yumnuudaas zalhaj bn
Иргэн · 2016/06/08
Өвөрхангайд нэр дэвшигч Мянганбуунийн Наранбаатар гэж ажилгүй луяварчин Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн нэр барьж дэвшээд байдаг юу вэ? Юу хийж гийгүүлсэн билээ? Хол яв бузар луйварчин хулгайч. Ямарч боловсролгүй этгээд.
Цэцэгсүрэн · 2016/06/08
Zaluu uye demjii. Odoo ene huuchin nohduud hereggui shuu. ezgui hoiguur eh orniig mini yu bolgochvoo
Цэцэгсүрэн · 2016/06/08
шинэ сонголт
Зочин · 2016/06/08
76 gishuud ni halaaslaad tomrood irheer dagaad tomormoor shaanagdaad dewsheed bn uu ter humuusiig halj hiij buteeh gd bn uu ? biy daan ner dewsheed ih hurald orood nam dagaad yvchih ym bish bzdee hhe ymartaa ch amjilt garsan ni ihiig hiij buteegeerei dee
Заяа · 2016/06/08
Хассуурийн Ганхуягтай АНУ-д уулзаж байсан. Мундаг залуу байна лээ. Хассуурийн Ганхуягийг дэмжиж саналаа өгнө. Бид нар онлайнаар саналаа яаж өгөх билээ. Тэр талаар харин дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авах билээ
Зочин · 2016/06/08
2 намаас үнэндээ л залхаж байна. Сайн сайн мэдлэг боловсролтой залуучуудыг дэмжих хэрэгтэй санагдаж байна. Хассуурийн Ганхуяг нэр дэвшигчийг дэмжиж байгаа
Зочин · 2016/06/08
ийм олон бие даан нэр дэвшигчид гарж ирж байгаад баярлаж байна энэ дунд мундаг мундаг залуу үе их олон байна 70р тойрогт нэр дэвшиж байгаа Хассуурийн Ганхуягийг дэмжиж байгаа шүү
зочин · 2016/06/08
Бие даагчидаас Баянзүрх дүүргийн 54-р тойрог С.Боргил, Сүхбаатар дүүргийн 59-р тойрог Б.Мөнхсоёл, Чингэлтэй дүүргийн 65-р тойргийн Найдалаа нарыг дэмжнэ. Өндөр боловсролтой, ажлын дадлага туршлагатай, эдийн засгийн өндөр мэдлэгтэй, оюунлаг ийм хүмүүс төрд хэрэгтэй. Та нарыг дэмжиж байгаа шүү. Амжилт хүсье. АН МАН-с залхаж байна.
Ц. Мийгаа · 2016/06/08
Таньж, мэдэхгүй юу хийж гийгүүлсэн нь тодорхойгүй олон хүн байна даа. Гэхдээ маш сайн хүмүүс байхыг хэнч үгүйсгэж чадахгүй ч танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэдэг үгийг монголчууд сайн мэддэг юм. Ажилгүй нөхдүүд нэр дэвшээд зохиж явах юм. Өөртөө ажил олж чадахгүй байж энэ олон ажилгүй хүмүүсийг ажилтай болгоход ямар хувь нэмэр оруулаа аж. Эсвэл УИХ маань ажилгүй хүмүүсийг ажилд оруулдаг газар болсон юм уу?