Бусдыг буруутгаж, заримыг нь зөвтгөх нь А.Мөнхбатын мөнгөний ажил болж таарах гээд байна
2016/06/09
Монголын Залуучуудын холбооноос сонгуульд нэр дэвшигчдийг хар, цагаан жагсаалтад оруулах тухай яригдаад удаж байгаа. Харин энэ долоо хоногт тэд хар жагсаалтаа зарлажээ. Хамгийн хачирхалтай нь энэ жагсаалтын гол учир нь мөнгөнд байгаа гэх мэдээлэл нэлээд эрчимтэй тарлаа.
Тодруулбал Монголын Залуучуудын холбооноос сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүс рүү хамтран ажиллах санал, албан бичиг явуулж байжээ. Өөрөөр хэлбэл тэднийг манайхтай хамтран ажиллаж, мөнгө төл гэсэн байна.
Харин төлбөр төлөхгүй, хамтран ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн хүмүүсийн нэрсийг шууд хар жагсаалтад оруулжээ. Уг нь тэд Монголын төрд "гай” болсон 100 хар үйл явдлын эздийг "хар жагсаалт”-д оруулж байгаа гэж ерөнхий шаардлагаа тайлбарлаж байгаа боловч үнэн хэрэгтээ "шантааж” байсан байж болзошгүй гэдэг асуудал урган гарч байна.
Ингээд гэм хоргүй Олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дуучин Г.Эрдэнэтунгалаг нарыг "хар жагсаалт”-д оруулсан мөртлөө. Оффшор дахь сая доллараа мартдаг хэцүү улстөрчийг оруулаагүй нь мөн л хардлага төрүүлж байна. Тэгэхээр удахгүй цацагдах цагаан жагсаалтад МХЗ-той хамтран ажиллаж, 50 сая төгрөгийн гэрээ хийсэн хүмүүсийн нэрс тодрох нь байна.
Ямартай ч хар жагсаалт гарсны дараа Оюуны ундраа группийн ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан твиттерт жиргэхдээ “А.Мөнхбат 50 саяыг өгвөл цагаан жагсаалтанд оруулна гэж ирсэн. Өгөхгүй гэсэн. Хариу нь хар жагсаалт гэнэ” гэсэн байдаг.
Өмнө нь мөн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын гарын үсэгтэй албан тоот мөнгөний нэхэмжлэлтэйгээ компаниудаар тараагдаж эхэлсэн байдаг. Тус албан бичигт зааснаар, байгууллага бүр хоёр ажилтнаа “Тэргүүний залуу”-д тодорхойлж, холбогдох материалыг нь МЗХ-нд ирүүлэх ёстой бөгөөд нэг шагналын 298 мянган төгрөг, хоёр ажилтаны шагналын 596 мянган төгрөг, мөн НӨАТ болох 59600 төгрөгийн хамтаар нийт 655600 мянган төгрөгийг Монголын залуучуудын холбооны дансанд туушаахыг үүрэгдсэн байв. Ингээд зарим байгууллага ийм хэмжээний мөнгө төлж, Тэргүүний залуу авсан юм байна.
Тэгэхээр А.Мөнхбат гэгч энэ нөхөр бусдыг буруутгаж, заримыг нь зөвтгөж, зөвтгөхдөө мөнгө авдаг бизнес хийдэг болж таарах гээд байгаа юм.
Үргэлжлэл бий...
Г.Наран-Од
JERVIS · 2016/06/09
ZA HUTSOOO!!!HULGAICHUUD
Зочин · 2016/06/09
humuusiin tarih ugaaj baihin orond uuriinhuu sahlig av
Зочин · 2016/06/09
Ene nogttoi har yum dandaa hutsaj baih yum zail
ЭБО · 2016/06/09
МЗХ гэсэн байгууллагын нэр барьж амар хялбараар мөнгө олох гэсэн сүүлийн үеийн цагаан гартай залуучуудын нэг.Ам ажлын нэгдэл байхгүй Мөнгө албан тушаалд залуугаасаа дуралсан дурак байгаа юм.
дорждулам · 2016/06/09
олон түмнийг үймүүлсэн,эмэх замбараагүй байдалд уриалсан ийм юмнуудад зохих хууль эрхийн актын дагуу хариуцлага ноогдуулах, шаардлагатай бол олноос тусгаарлах хэрэгтэй,ганц юмны аюул ганцдадгүйг манайхан мэднэдээ,энэ бол хүний эрх эрх чөлөө ч биш,ардчилалч бүр биш,энэ бол замбараагүй залхаг байдалруу турхирсан хэрэг