П.Анужин: Надад богтлуулсан гээд байгаа эрчүүд гараад ир!
2016/06/09
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч П.Анужин мэдээллийн цахим сайтуудаар сүүлийн үед бичигдэж байгаа өөртэй нь холбогдсон зарим асуудалд фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна
“Энэ сэтгүүл зүй тэр дундаа сайт энэ тэр гээчид үнэхээр ёс зүй байтугай юу ч алга аа! Намайг жирэмсэн гэж бичжээ, жирэмсэн гэж бодож мэдэж бичсэн бол монголчууд бид ийм дээрээ тулаа юу?!! Хэрэв би тулгар байгаа бол, хэрэв надад хүн байгаа бол ингэж нулимаж, доромжлуулах юу бас хийсэн бэ?
Бүсгүй хүнийг хайр найргүй нулимах увайгүй, адгийн бичвэрийн дор шүлсээ үсчүүлж, нүүрээ нуун, балиар савраараа бичих улсын хэн нь хэд нь надтай уулзаж учирч байсан бэ?!! Хэд нь бичээд байгаагаа нүдээрээ харсан бэ? Тэр амьдралаараа тоглуулсан гээд байгаа улс, надад богтлуулсан гээд байгаа эрчүүд гараад ир! Энэ түм буман доромж гүтгэлэгт аадрын бороо, мөндөрт цохиулах адил намайг ганцаар нүдүүлж байхад хамт амьдарч, туслан дэмжиж, хайрлаж байсан хүн байгаад байгаа юм бол гараад ир!
Би нэр хүндээр чинь тоглосоон, худал ярьж явсаан гээд уйлан дуугарч, уучлал гуйдгаа одоо түмний өмнө хэлэх цаг чинь болжээ! Миний нэр хүнд дор салсан болж, садар самуунаа хийж, өчнөөн хүүхний өр зүрхийг цоолж, амьдралыг нь буртаглан яваа сэтгэл хийгээд биеийн хиртэй увайгүй эрийн тухай зориг чинь хүрвэл сэтгүүлч хүүхнүүд та нар бич! Эр эмийн явдлаар биесээ дарамталж, идэх хоол, өмсөх хувцас, ярих яриагаа баяжуулж нэр, мөр бүтэн яваа улсын дэргэд хэнд ч гомдоллохгүй, хэнээс ч нэхэхгүй мөрөө хөөн амьдарч байгаа!
Садар самуун, шуналтай, завхай, зальтай, айл үймүүлдэг, хуурамч, худалч хэмээх үйл, үг миний бодол санаанд бүү хэл яс цус, удамд үгүй!
Өчнөөн жил монголын ард түмэнд сайн сайхныг түгээх гэж, энэ бие, нэрийг үл хайрлан хичээж өдий хүрлээ! Хажууд минь хамт байх байтугай сэтгэл өргөх эр хүн байгаагүй, би үр хүүхэд, өөрийн амьдралаа бүсээ чангалан авч яваа!
Нэр бүхий сайт, сэтгүүл, хувь хүмүүсийг нэр төрийг минь удаа дараа зохион байгуулалттай гутаах гэсэн, айлган сүрдүүлж заналхийлсэн, олон нийтэд буруу ташаа мэдээлэл санаатайгаар цацсан, хэмээх үндэслэлээр шүүхэд өгч байна! Нүүрээ нуугаад хүн доромжилж, хөлөө жийн баярлаж байгаа бол цахим ертөнцийн аливаа бүхэн мөртэй, эзэнтэй байдгийг хэлье!
Цахим хуудсаараа дамжуулан намайг хайрлан дэмнэдэг өдий төдий хүмүүстээ баярлаж явдгаа хэлье! Буртаглах гэсэн атаач цөөн байхад хайраараа ивээх нь хавьгүй олон бийд сэтгэл минь үргэлж тэнүүн байдаг. Тэднийхээ төлөө, өөрийнхөө төлөө би үнэний төлөө явахаар шийдсээн!
ЧОЙ
bolod.mn
Зочин · 2016/06/10
Чи сайхан бүсгүй бас чадалтай хэнд ч ялагдахааргүй мундаг байгаа учраас энэ жудаггүй хүмүүсийн атаархал нь хөдөлж шэээс нь савирч байгаа юм. Баатарыг уг нь мундаг залуу гэж хүндэлж боддог байсийн. эр хүний жудаггүй арчаагүй новшийн гар байсийн байна л дээ.Анужин минь амжилт хүсье.
Зочин · 2016/06/10
Тийм шүү.дор бичсэн хүнтэй санал нэг байна. битгий тоо.арчаагүй новшийн юмнууд өөрсдийгөө ямар хүмүүс гэдгээ харуулж байгаа. хүн үнэмшмээр юм бичихэд яанаа. хүнээс хэрүүл гуйж очиж уурлуулчихаад бичлэг хийгээд явж байдаг тэр Ундрал, бас секс хийсэн гэсэн бичлэг тараагаад байгаа тэр Баатар гэгч тэнэг залуу 2-ийг тэр чигт нь хая. Иргэд тэнэг мулгуу биш шүү дээ. Бүхнийг сайн сайхнаар гэгээлэгээр бодож зөвхөн ургашаа л хар. чи чадна.амжилт бүсгүй минь. Чанга байгаарай.
Зочин · 2016/06/10
Сайн яваа сайхан хүнд зарим хүмүүс атаархаж байдаг юм дүү хүүхэн битгий тоо
Зочин · 2016/06/10
yur ni emegteichuud alivaa negen lobbid ordgui erchuud shig shunaldaa avtaj hair nairgui idej uuhgui, ulsiin munguur bayjaad ild dald yavaldaj huuhed shuuhad gargadgui terdundaa mongol emegteichuud yamar aguu yamar ih uhaantaig gadniihan gyaihan magtaj shagshran yariltsdag. AWNUUJIN tiim l negen engiin mongol uhaantai archaatai uujuu setgeltei saihan busgui buu ataarhaj tenegtetsgee. ingej bichuij bga neg ni uuruu adgiin novsh
Зочин · 2016/06/10
Аль ч нийгэмд түмний төлөө хийсэн юмтай хүн сайн муугаар хэлүүлдэг жамтай юм бишүү цаг хугацаа хар цагааныг ялгаад өгнө бүү тоо дүү минь урагшаа харж зорисоноо хийж гүйцээхийг хүсье
Зочин · 2016/06/10
xuleen zubshuursun yum shig tag xayj boloxgui ee. ezenii ni olj heiteer xun doromjildog muusain yumnuudiin umdund ni sheesii ni dusaatal ni ilchilj shjiitguul, TEGEXGUIGEER ORXICHBOL ENXBAYR GUAIN NERIIG MUU YUM BOLGOND ASHIGLADAG SHIG L YUM L BOL ANUJIN TEGJ GENE INGEJ GENE GESEN YUM BAINGA GARCH GALZUURAXAS CH NAAGUUR YUM BOLNO
Зочин · 2016/06/09
seks hiij baiga bichleg tabisan hun denduu buduuleg bna, ichij uhmeer yumaa
AVARZAD · 2016/06/09
CHAMAIG SHULAMUU BURHANUU GEJ TER BICHLEGIIG CHINE MONGOL TYMEN BYGD YZSEN BITGII BANTAAD BYYR BALAIRAAD BAI EMEE MINE
tomoroo · 2016/06/09
Zaaaa chi bitgii ingej hudlaa 2 nyyr gargaj bgaach negl ih hudlaa gegeersen hyn yas yuman deer bol shulam bnleeshd chi
Гантөмөр · 2016/06/09
Бүсгүй минь битгий тоо, чадалтай хүмүүс хүнд хэлүүлж, чадалгүй хүмүүс бусдыг оролдож суудаг юм. Чи шүүүүүүүүүүүүүү. Амжилт
Бат · 2016/06/09
Анужин чи шүү. Амжилт хүсье. Атаач, жөтөөч шалихгүй юмнуудыг бүү тоо. УИХ-ын гишүүн болчихоор чинь аяндаа гөлөг шиг сүүлээ шарваад яаж долигноцгоох бол доо, тэд?!
Зочин · 2016/06/09
Би Анужинг дэмжиж байгаа, түүний зөв. Шударга үнэний төлөө хэзээ нэг цагт ялж л таараа. Бусдын юу гэх нь хэнд хамаатай юм.
Зочин · 2016/06/09
Таныг хундэлж явдаг шуу. Жингэр хуцаж байхад Тэмээн жингийн цуваа явж л байдаг хорвоо шуу дэ. Битгий шантар. Хоосон олгой толгойтнуудыг буу тоо. Амжиль хусье. Та чаднаа.
zochin · 2016/06/09
Anujing demjij baina.Amjilt husiy
АХ · 2016/06/09
АНУЖИНГ ЭЛДВЭЭР БИЧИЖ БУЙ УЛС БОЛ ЁС СУРТАХУУНГҮЙ,ЭР ХҮНИЙ ЖУДАГГҮЙ УЛС ЮМ ГЭЖ БОДОЖ БАЙНА.ЭНЭ ЭМЭГТЭЙ ЕР НЬ ЯАЧИХСАН ХҮН ЮМ? МӨНГӨ ХӨРӨНГӨ ИДЭЖ,ТЕНДЕР БУДЛИАНТУУЛЖ,ЭРҮҮГИЙН МУУХАЙ ХЭРЭГ ХИЙЧИХСЭН МЭТ? ХАР ЦАГААН ХЭЛ АМАНД ОРЧИХСОН НЭГЭН Л БАЙНА.
odko · 2016/06/09
ahiad duugarahgvi boltol ni hashraagaad uguh heregtei dawarsiin bee
Зочин · 2016/06/09
Анужин Чи Хэн ч юу ч гэж байсан араас нь хөөж тайлбар хийх шаардлагагүй. Болсон бол болсон биз хэнд хамаатай юм бэ. Өнгөрсөн хар нүх рүү бүү яв.. Битгий тоо, Гэрэл ирээдүй рүү л тэмүүл. Өнгөрсөн бүх зүйлээ толгойноосоо арч...