1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлэх тогтоолын төсөл боловсруулжээ
2016/06/09
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар өнөөдөр "Эрдэнэс Таван толгой" хувьцаат компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1,072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүллээ.
Иргэдэд эзэмшүүлсэн 1,072 хувьцааг нэг ширхгийн нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр үнэлэн нэг сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгохыг тогтоол санаачлагчид санал болгожээ.
Иргэн бүрт олгосон 1,072 ширхэг хувьцаа буюу нийт гурван тэрбум хувьцааг мөнгөжүүлэх арга хэмжээ авснаар хувьцаа эзэмшигч нийт 1.5 сая иргэд, түүний дотор цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй байгаа 971 мянган иргэний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж тогтоол санаачлагчид үзжээ.
Тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг тогтоол санаачлагч УИХ-ын гишүүд хүссэн гэж Су.Батболд гишүүн мэдээллээ.
1,072 хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хэлэхдээ "1,072 хувьцаа бол нийт иргэдэд хамаарах асуудал. Энэ талаар УИХ шийдвэр гаргаад дөрвөн жил гаруй болж байна. 1,072 хувьцааг иргэдийн зонхилох хэсэг нь мөнгөөр авах санал тавьж байсан. УИХ анх гаргасан тогтоолдоо Засгийн газар 1,072 хувьцааг мөнгөжүүлэн худалдаж авч болох заалт тусгасан байдаг. Гэвч сүүлийн хэдэн жил энэ асуудлаар ахиц гарсангүй. Өнөөдөр ард иргэд мөнгөний гачаалтай, өр зээлтэй байна. Иймд 1,072 хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг зургаадугаар сард багтаагаад шийдэх саналыг Засгийн газарт тавьж байна" гэв.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Гурван сая иргэн 1,072 хувьцааг эзэмших эрхтэй байсан. Харин үүнээс хоёр жил дараалан 180 мянган оюутан сургалтын төлбөрөө төлүүлж, 270 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлнээр авсан. 1.5 сая иргэн мөнгөөр авах хүсэлт гаргасан байдаг. Эдүгээ 971 мянган иргэн 6.5 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс 216 мянган ахмад настан тэтгэврийн, 75 мянган иргэн ипотекийн, 82 мянган малчин малчны, 214 мянган иргэн арилжааны зээлтэй байна гэсэн судалгааны дүн гарсан. Иймд ард иргэдээ өр зээлийн дарамтаас салгах хэрэгтэй гэж тогтоолын төсөл санаачлагчид үзсэн" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь эдийн засгийн хямралтай энэ үед 1072 хувьцааг мөнгөжүүлж олгох нь ард иргэдийн амьдрал чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлов.
Зочин · 2016/06/10
эдэнд өөр санаж сэдэх шинэ соргог санаа оноо алга уу? Хоцрогдсон тэнэг шоунд бид одоо итгэх үү ? та минь ээ
opop · 2016/06/09
zarah zarahgui ni ugaasaa huvi hunii dur ym bnashdee
Зочин · 2016/06/09
Tegej yarihiin bol unuudriin niigmiin hyamraliin esreg zuw alham blson bn heregtseetei hvmvvs ni zarj boliishdee
Зочин · 2016/06/09
ARD TVMNEES HVCHEER AWAAGVI BZDEE ZARAHGVIL BAIWAL BOLOO SHDEE BID CHNI UURSDIIN GESEN TOLGOITOI BZDE
Зочин · 2016/06/09
Zaawal zarah estoimuu zarahgvil baildaa hadgalah ni hadgalaal
ТАЙЧУУД · 2016/06/09
ЗАЙГАА ТАВИХ ЦАГ НЬ БОЛСОН ӨГӨР НАМЫН ХУЛГАРУУД Л БАЙНА. "ТАНИСАН ТАЙЧУУД" ГЭДЭГ ШИГ ТА НАРЫН ХООСОН, БАС ХОРТОЙ ҮГИЙГ ЖИНГЭР ХУЦСАНД Ч ТООЦОХОО БОЛЬСОН БИШ ҮҮ.
Зочин · 2016/06/09
Сонгуулийн пиар. эдийн засгаа улам унагах нь ээв Уг нь 1саяас илүү өртгөөр борлуулах боломжтой гэсэн чинь яаваа. ард түмнээ бодож байна гэж ингэж хямдаар худалдаж авчихаад дараа нь өөрсдөө бүх хувьцааг эзэмших гэж байгаа байх л даа. Үнэхээр шудрага ард иргэдээ бодож байгаа юм бол хувьцаагүй нялх хүүхдүүдээ хувьцаа өгсөн нь дээр дэээээ???????
Эдгээрийн эсрэг · 2016/06/09
Зөнөг өвгөн түгжилүүд