Toyota Prius машин яагаад Чингис хааны нутгийг байлдан дагуулав
2016/06/10
Сүүлийн жилүүдэд манай улсад хамгийн ихээр импортлон оруулж ирж байгаа машин бол яах арга үгүй Приус машин билээ. Харин энэ машин нь гадны сэтгүүлчийн хараанд өртөн тэрээр өөрийн бодлоо ийн бичжээ. Ингээд та бүхэнд THE GLOBAL AND MAIL сэтгүүлийн сайтад нийтэлсэн нийтлэлийг хүргэж байна.
Батцэнгэл гэх залуу анх удаа машин авсан бөгөөд түүний авсан 1999 онд үйлдвэрлэсэн Toyota Prius маркийн машиныг хараад түүний найз нөхөд, гэр бүл тийм ч сэтгэл өндөр байгаагүй гэнэ.
Зургаан жилийн өмнө авсан түүнийг япон машиныг харсан гэрийнхэн нь "Чи дэлхийн хамгийн муу машин худалдан авч" гэж хэлж байжээ.
Монгол Улсын нийтийн авто замын дөнгөж 10 хувь нь хатуу хучилттай байсан тус газар өмнө нь хэрэглэж байсан хуучин япон машинд тохирох зүйл юу ч байгаагүй мэт санагдаж байжээ. Учир нь тус улсад явах ихэнх зам нь хээр, уул талын мэт хэдэн арван мянган шороон зам л байв.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг болох Москва болон Оттава хоттой адил газар. Монгол улсыг мөн автомашины хэллэгээр хэлбэл Land Cruiser улс гэж хэлж болно. Тийм болохоор хэн Prius машиныг энд хүсэх вэ?
Батцэнгэл тухайн үед 2500 доллароор худалдан авсан машиндаа санаа зовниж байлаа. Эдийн засгийн хувьд хэмнэлтэй ч Монголын замын нөхцөл байдалд тохирох болов уу гээд үргэлж л толгойд нь сөрөг бодол эргэлдэн сонголтондоо эргэлзэж эхэлжээ.
"Би үнэндээ энэ машинаа зарж өөр машин авах хэрэгтэй юм болов уу гэж бодож ч байсан. Гэхдээ нэг сар унаж үзээд миний бодол өөрчлөгдөн сайн машин гэдгийг нь мэдсэн " гэж тэрбээр ярьсан байна.
Түүнчлэн машиныг нь анх харж сэтгэгдэлээ хэлж байсан хүмүүсийн бодол ч өөрчлөгдсөн гэнэ.
Priuse маркийн машин одоо Монгол улсад хамгийн их тоогоор орж ирсэн машины нэг болсон ба Монгол Улсын замын хөдөлгөөнд оролцож буй суудлын автомашины бараг 13 хувийг дангаараа эзэлж байгаа гэсэн тоо баримт гарчээ. Түүнчлэн нийт тээврийн хэрэгслийн импортын 52.5 хувийг эзэлжээ.
Жижижигхэн дугуйтай эрлийз хөдөлгүүрт энэ машин одоо бол Чингис хааны өргөн уудам нутгийн бараг ихэнх газрыг байлдан дагуулж байна гэж хэлж болохоор болжээ.
2000 онд дэлхий нийтээр нээлтээ хийж худалдаанд гарч зөвхөн Японд зарагдаж байсан Prius машин одоо бол Улаанбаатар хотын замаар хэдэн зуугаараа сүлжилдэх гол тээврийн хэрэгсэл болжээ.
Монголд гэхдээ хотын төвөөс гадна бол замын бартаа ихтэй тул Оросын УАЗ машин, адуу тэмээгээр л явахад тохиромжтой бөгөөд суудлын жижиг тэрэг тийм ч тохирожтой зам биш.
Prius машин Монголд яагаад ийм их тоогоор орж ирэх болсон шалтгаан хэд хэдэн хүчин зүйлээс бүрдэх бөгөөд тус машин нь онцгой албан татвар, агаарын бохирдол зэрэг нэлээд хэдэн татвараас чөлөөлөгддөг, түүнчлэн шатахууны зарцуулалт тун хэмнэлттэй гэдгээрээ монгол хүмүүсийн дунд ихээр таржээ. Монгол бэлэн мөнгөтэй хүмүүс тийм ч их биш учир тэд мал зэрэг эд зүйлээ банкинд барьцаалан машин унаа авдаг байна.
“Шри Ланка, Фижи зэрэг улсад Prius машиныг нэлээд хэдэн татвар зэргээс хөнгөлдөг сонсож байсан. Гэхдээ эдгээр улсууд манай компанид тийм ч ашиг оруулдаггүй. Учир нь тус улсын иргэд голдуу хуучин машиныг импортоор оруулж ирдэгтэй холбоотой” гэж Toyota компанийн хэвлэлийн төлөөлөгч Мак Ними ярьсан юм .
Бид мөн Монгол руу хуучин Приус машин импортлодог Лувсансамбуу гэх залуутай ярилцахад, тэрбээр 2010 оноос эхлэн Японоос машин оруулж иржээ. Энэ загварын машин эрэлт ихтэй, хурдан зарагддаг тул Приус ихээр оруулж ирдэг гэж ярьсан байна.
Тэрбээр анх энэ төрлийн машиныг оруулж ирж, зарахад хүмүүс шалгаж аваад замын түгжирээнд зогсоход цахилгаан хөдөлгүүр ажиллан чимээгүй болохоор гайхан “Чи надад юун эвдэрхий машин зарах гээд байна” гэж гайхах хүн олон байсан. Одоо бол энэ машиныг мэдэх хүн Монголд олон болсон гэж Лувсансамбуу бидэнд дурсамжаа ярьсан юм.
Үүнээс гадна өвлийн цагт түүртэлгүй асдаг учир дулаан гараж гэх мэт зардал хэмнэдэг хэмээн Лувсансамбуу нэмж хэлэв.
Сүүлийн жилүүдэд энэ төрлийн цахилгаан хөдөлгүүрт машины засварын газар ихээр нээгдсэн учир одоо бол эвдрэл гэмтэлд тэд санаа зовохооргүй болжээ.
Зөвлөлт Холбоот улсын үеэс орос машинуудыг ихээр хэрэглэх болсон монголчуудын хувьд ЗХУ-ын бутарсны дараагаас солонгос машин ихээр унах болсон тэгвэл одоо тэд япон машиныг илүү сонгох болсон ба үүнээсээ Приус загварын машин тус улсын замын хөдөлгөөнд давамгайлж байгааг та энд ирээд харах болно.
Зочин · 2016/08/09
зүгээр л гайхамшиг гэж болно Үнэхээр жирийн монгол иргэдэд маш тохиромжтойн дээр эдийн засгийн хувьд ч маш давуу байдлыг танд олгоно.
Зочин · 2016/06/13
Шатахуун зарцуулалт бага сайн машин
Зочин · 2016/06/10
nice
Зочин · 2016/06/10
Сайн машин. УБ-ын замын түгжээнд үүнээс өөр сайн сонголт алга.
Зочин · 2016/06/10
Гадаад хүний нүдэнд хүртэл тусаад хаашаа л харсан Приус болжээ ямар сайндаа чулуу шидээд нэг Приус оногдох уу дээ хаха