09 сарын 20-ны өдрийн зурхай
2013/09/19
09 сарын 20-ны өдрийн зурхай
Өдрийн өнгө
Билгийн тооллын 16. Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан 19 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хонины орд
Хоёрдмол өдөр. Энэ өдөр санхүүгийн, эд зүйлсийн асуудал гэр бүлийн болон ажил хэргийн харьцаанд муугаар нөлөөлөх магадлалтай. Та өөрчлөлт хийхийг хүснэ. Гэвч хамтрагч тань таны материаллаг байдлыг хэрхэн сайжруулах талаар өөрийн гэсэн бодолтой байх нь. Зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээ. Харьцаандаа хэрүүл маргаан гаргах хэрэггүй.
Үхрийн орд
Сэтгэл түгшсэн өдөр. Та чухал шийдвэр гаргахдаа сайтар бодох шаардлагатай. Зөн совиноо дагаж чадсанаар та асуудлаа зөв шийдэж зөв хөдөлж чадна. Зөвхөн хэн нэгэн танд нөлөөлж, асуудлыг хүндрүүлэхээс зайлсхий. Та ажил болон гэр бүлтэй холбоотой асуудалд санаа зовох хэрэггүй. Бусдыг хянаж чадахгүй зөвхөн нээлтэй итгэлтэй байх нь сайн үр дүнд хүргэхийг анхаар. Дараагийн хэд хоногийн турш хүнд хэцүү байдал үргэлжлэх хандлагатай байна.
Ихрийн орд
Эерэг өдөр. Хэрэв боломжтой бол өнөө оройг хайрттайгаа хамт өнгөрүүлэхийг хичээ. Ингэж гэртэй байж хайртдаа анхаарал тавих нь танд таатай мэдрэмж төрүүлнэ. Долоо хоногийн илүүдэл ашгаа хадгалахад тохиромжтой хугацаатай хадгаламжинд хийх нь зөв. Найдвартай хадгалвал нөхцөл байдал сайжирч, мөрөөдөл биелнэ. Таны амьдрал сайн сайхан юман дээр хэдий хэр анхаарлаа төвлөрүүлнэ тэр чинээгээр баяртай байх болно. Одооноос эхлэн бүх өдрүүдийг эерэг бодлоор өнгөрүүл. Тун удахгүй ялгааг нь харж чадна.
Мэлхийн орд
Сэргээх өдөр. Та хайртай хүнээсээ хайрын магтаалын баярын үг сонсохын хажуугаар гэнэтийн бэлэг авах болно. Энэ өдөр маш азтайгаар эхлэнэ. Та хүүхдүүддээ маш их хайртай ч битгий их эрхлүүл. Хуучин ажилтан та хоёрын хооронд шинэ хайрын түүх цэцэглэнэ. Гэр бүл болон зарим нэг найзуудын тань сөрөг бодол таны юу мэдэрч байгаад нөлөөлөх ёсгүй. Тэд өөрсдийнхөө айдсыг тань руу илгээж байна. Өөрийн тань эерэг шудрага зан чанар таны амьдралын маш том хуудас болж чадна. Хүн болгон чамтай дотно байхыг хүснэ гэвч зөвхөн хайртай хүнтэйгээ л хамт үлд.
Арслангийн орд
Анхааралтай байх өдөр. Өдөр тутмын амьдралд тохиолддог жижиг сажиг асуудлаа зохицуул. Буд гариг хилэнцийн орд руу шилжсэнээр таны ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, төлөвлөгөө гарган, төлбөр тооцоогоо цэгцлэх чадвар өндөр байх болно. Та хэт их шүүмжлэмтгий зан гаргах хэрэггүй. Гэхдээ энэ нь хамтрагчийн тань орхигдуулсан зарим нарийн ширийн зүйлийг олж илрүүлэхэд туслах болно. Та хэт төгс байдлыг эрхэмлэх хэрэггүй, амьсгаа авч зүгээр л тайвшир.
Охины орд
Болгоомжлох өдөр. Нууцлаг дайснуудынхаа явуулгаас болгоомжил. Өөрийн сул дорой байдлыг хүлээн зөвшөөрөх эсвэл бусдын нөлөөнд дуулгавартайгаар автаж байгаа байдал тань таныг тойрон хүрээлэгчдийн санаанд нийцэхгүй. Эрүүл ухаан болон зөн совиндоо итгэ. Сайхан зүүд зүүдлэх бөгөөд биелэх магадлалтай. Шинэ үзэл бодол зан чанраар өөрийгөө цэнэглэ.
Жинлүүрийн орд
Зөрчилтэй өдөр. Жинлүүрийнхэн нэлээд зөрчилтэй нүүр тулж стресст орох нь. Хадмын талынхан тань таны асуудалд хөндлөнгөөс оролцох ба ялангуяа санхүүтэй холбоотой асуудлуудад. Ганц бие жинлүүрийнхэн хайр дурлалын асуудал үүсгэх хэрэггүй. Энэ харилцааг үүсгэхэд тохиромжтой үе биш. Чухал газрын байршил эсвэл заавар удирдамж өгөхдөө мөн үг дамжуулахдаа товч хураангуй тод хэл өөрөөр хэлбэл буруу ойлголцол гарч болзошгүй.
Хилэнцийн орд
Хангалуун өдөр. Санхүүгийн баталгаатай эх үүсвэртэй болох бололтой. Эцэг эхтэйгээ амьдралынхаа талаар нухацтай сайн ярилцаж, маш сайн ойлголцох хэрэгтэй. Та өөртөө маш сургамжтай сайн зөвлөгөө авч болох юм. Хайр дурлалын тухайд маш таатай нөхцөлд байна.
Нумын орд
Амжилтанд хүрэхийн тулд чадах бүхнээ хийх өдөр. Та жижиг шалихгүй зүйлд хэт эмзэг хандан хэт их ажиллаж магадгүй байна. Танд энэ өдөр хэрүүл маргаанд оролцон эрч хүчээ барснаас хүч чадлаа нөөцлөх нь зөв. Энэ өдөр судалгаа шинжилгээ хийх мөнгө санхүүгийн байдлаа эргэн харах чухал асуулт асуух зэрэгт таатай. Удаан урагшилж байсан эрсдэлтэй ажил энэ өдөр хурдан бүтнэ.
Матарын орд
Өсөж дээшлэх өдөр. Долоо хоногийн төгсгөл ойртох тусам од гаригуудын нөлөө сайжирч байна. Матрын ордныхны сайн чанарт тулгуурлан урсгалаар өдөр тутмынхаа асуудлыг шийдэхэд хялбар болгож сэтгэлийг чинь амраана. Тулгарах нөхцөл байдал бэрхшээл таны санааг ердийнх шиг ихээр зовоохгүй бөгөөд энэ нь зорилго тусгай төлөвлөгөөг чинь тодорхой болгож өгнө. Найз нөхөд хамтрагчдынхаа хүрээнд анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойронд чинь зарим нэг өөрчлөлт гарч байж болох юм. Өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн бай танд эерэг үр дүн авчрах өөрчлөлт байх болно.
Хумхын орд
Найрсаг өдөр. Гэртээ засвар хийх цаг болжээ. Хуучин барааны дэлгүүр болон хямдрал зарласан дэлгүүрүүдээр явж таны гэрийг илүү уран сайхан, өвөрмөц харагдуулах эд зүйлсийг хайж ол. Зарим нэг хумхынхан өндөр настай эцэг эхээ гэртээ авчран хамт амьдрах шийдвэр гаргана.
Загасны орд
Замбараагүй өдөр. Таны сэтгэлийн байдал нэг сайжирч нэг муудах болно. Өөрийн төлөвлөгөөгөө нарийн сайн төлөвлө. Ойрын үед боломжтой бол өөрийн төлөвлөсөн зүйлээ хадгалж, амжилтаа баттай болго. Ажилчид эсвэл даргаасаа худал хуурмаг үгийг сонсоно. Амралт эхлэхээс өмнө өөрсдийн үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд тэд маш их асуудал дунд байгааг сана. Өргөн хүрээтэй нийгмийн ажил нь их хүч хөдөлмөр шаардана. Хэрэв танд цаг байвал энэ үйл ажиллагаанд оролцоход хөгжилтэй байх болно. Та шинэ орчинд байгаа бол хөршүүдтэйгээ танилц.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.