Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид ДАШТ-д өнгөтэй байна
2013/09/19
Унгарын нийслэл Будапешт хотноо Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж энэхүү тэмцээнд эмэгтэйчүүдийн 51 кг-д барилдсан ОУХМ Э.Сумъяа мөнгөн медаль хүртсэн билээ.
Тэгвэл өчигдөр орой медалийн буухиаг дахин үргэлжлүүлж, эмэгтэйчүүдийн гурван жингийн барилдаан болж Монголын баг дахин нэг мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 63кг-д дэлхийн аварга С.Батцэцэг мөнгөн медаль хүртэж хошой медальтан боллоо. 59кг-д ОУХМ Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртснээр дэлхийн аваргын хошой хүрэл медальтай болов.
Ингээд амжилтаар буухиалсан бүсгүйчүүдийн ялалтын агшины бичлэгийг хүргэж байна.
Зочин · 2013/09/21
goe bna goe amjilt
Зочин · 2013/09/20
sn bn iluu ih amjilt gargaarai manai ***irchid. Ta naraar baharhaj bn
Зочин · 2013/09/20
goe2 buur nulmis garaad buun bayr bolloo shuu minii mongoliin busgui chuud sain bn ta nar
MOGOL · 2013/09/20
Iim hvn am tsoohon hernii iim tom amjilt gargaj bdag minii mongoliin zaluuchuud oshoo ih amjiltiig vzvvleerei nuulhui helhed nulmisaa barj chadsangui