Сүүлийн үед хөдөө орон нутгийн замд, зам тээврийн осол ихээхэн гарах болсон билээ. Жолооч нар хурд хэтрүүлснээс болж ихэвчлэн ноцтой осол гаргадаг ч маш их эвдрэлтэй “хэцүү” замтайгаас үүдэн мөн ийм осол нэлээд гарч буй юм.

Уг нь манай улс төрчид зам засах ажилд ихээхэн анхаардаг ч зассан зам нь ганц өдрийн бороонд эмтэрч хагаран, машин явахын аргагvй энхэл донхолтой болчихдог. Харин маш их эвдэрсэн ч олон жил болж буй хэнч анхаарч засдаггүй, хөгжөөгүй зам Улаанбаатар -Хэнтий чиглэлийн зам байна. Өчигдөр Хэнтий орохдоо энэ аймгаас хэн сонгогдсон, хэдэн жил болж байгаа билээ. Бусад аймгууд Улаанбаатартай холбогдсон зам хүртэл шинээр тавьж байхад ийм хуучин замаа засалгүй гамшгийн хэмжээнд хүргэчихжээ. Онцын чухал ажил биш бол нэг явсан хүн дахиж явахаас халширмаар авто зам гэвэл Хэнтий Улаанбаатар чиглэлийн зам байна.

Уг нь “Монголдоо бүтээцгээе” зорилтын хүрээнд 2014 онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан гэсэн зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавин улсаас Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжилтийг шийдсэн замтай болгосон байдаг.
Хэнтийн зам хэзээ засагдах вэ. Хэн үүнийг засах вэ. Ийм замтай болсон нь зорчигчдын буруу юу. Усархаг борооны гай юу. Нутгийнхаа хөгжилд санаа зовдоггүй эрх мэдэлтнүүдийн янз байдал уу.

Н.Наран

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7