АН-ын дарга З.Энхболд сонгуулийн өмнөхөн нэгэн сонирхолтой шийдвэр гаргасан нь олны анхаарлыг багагүй татав. Учир юу вэ? гэвэл тэрээр өчигдөр Төмөрбаатарын Хасбаатар, Лхагваагийн Цандэлэг, Чангаагийн Бямбаа тэргүүтэй нэр бүхий зургаан гишүүнээ намаасаа хасчээ.

 

Намаасаа хасах болсон шалтгаан нь “Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, Үндсэн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журам, шийдвэрийг дагаж мөрдөх үүргийг биелүүлээгүй, төрийн сонгуульд бусад намаас болон бие даан нэр дэвшиж байгаа тул дээрх гишүүдийг Ардчилсан намын гишүүнчлэлээс хассугай" гэжээ.

 

Ийнхүү сонгуулийн өмнө АН-ын зургаан гишүүн шулуухан хэлэхэд намаасаа хөөгдлөө. Сонгууль дөхөхөөр л бие биендээ хөлөө жийлцдэг жаягаар АН-ын дарга намынхаа гишүүдийг жийх нь энэ.

 

Ер нь АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийн турш дотоодын "тэмцэл", хэрүүл шуугианаасаа болж нэлээд асуудалд ороод байгаа. Одоо болтол намын даргаа булаацалдаж, намын удирдах шатны эрх мэдлээ булаацалдаж байгаа гэдгийг улс төрийн хүрээний учир мэдэх эрхмүүд байнга ярьдаг.

 

Ямартаа нэр дэвших эрхийг нь хүчээр булаасан гэж үзсэн эрхмүүд нь намынхаа эсрэг байр суурь илэрхийлсэн нь З.Энхболд даргад нь таалагдсангүй бололтой.

 

 

О.Баяр