А.Мөнхбат Иргэний хөдөлгөөний намын дарга уу?
2016/06/14
А.Мөнхбатыг Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч гэдгийг нь мэднэ л дээ. Гэвч залуучуудын байгууллагыг хэт улс төржүүлж, улс төрийн болон өөрийн эрх ашигт нийцүүлэн ажиллуулж байгааг нь хараад "энэ хүн ер нь ямар зорилготой энэ байгууллагыг удирдана вэ” гэж өөрийн эрхгүй асуухад хүрэх юм.
Уг нь залуусын эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг тусламж үзүүлэх ёстой байгууллага гэж боддог. Гэвч өнөөдрийн байгаагаар нь харвал А.Мөнхбат гэх хүний "сонгуулийн сурталчилгаа хийдэг байгууллага” ч юм шиг. А.Мөнхбат нэр дэвшээгүй л дээ. Хэрвээ нэр дэвшсэн бол залуусын гэх тодотголтой Төрийн бус байгууллага нийтээрээ хөдөлгөөнд орж байж л гэж харагдах боллоо. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа хийгээд байгаа илт ажиглагдаж эхэллээ.
Тухайлбал, Монголын Залуучуудын холбоо гэх байгууллага Иргэний хөдөлгөөний намын сурталчилгаан дээр голлох байр суурьнаас оролцож, өөрийн байранд Иргэний хөдөлгөөний намын сонгуулийн төв штабыг байршуулжээ. Мөн саяхан зарласан "Цагаан жагсаалт” гэгч дээ Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж буй бүхий л хүмүүсийг багтаасан байгаа харагдав.
Уг нь "Хар, цагаан жагсаалт”-ын зорилго нь улс төрд сонгож болох ба болохгүй хүмүүсийн жагсаалт л гэж олон нийт ойлгоод буй. Гэтэл яг үнэн дээ А.Мөнхбатын хувийн зорилго бүхий жагсаалт гэж харагдаж байна.
Улмаар өөрт нь таалагддаггүй, өөртэй нь санхүүгийн хувьд хамтран ажиллах боломжгүй болгоныг "хар жагсаалт” даа оруулж. Хамтран ажиллаж буй /төлбөр төлсөн/ болоод Иргэний хөдөлгөөний намынхныг "битүү” цагаан жагсаалтдаа багтаажээ.
Хар цагаан жагсаалтад багтсан багтаагүй ухамсарт сонгогчид сонголтоо хийгээд явчих нь. Гэвч А.Мөнхбатын сонгуулийн хууль зөрчиж байгаа энэ үйлдэл бүр хэрээс хэтэрлээ. Сүүлдээ Залуучуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагыг сонгуулийн үйл ажиллагаанд татан оруулж, нэг намын сурталчилгаанд ажиллаж байгаа нь цаанаа асар том ашиг сонирхол байна л гэж хардахад хүргэж байна.
Тухайлбал, А.Мөнхбат Иргэний хөдөлгөөний намтай үгсэн хуувилдсан, гэрээ хэлэлцээр хийсэн /санхүүгийн дэмжлэг авсан/, цаашлаад хамтран ажиллах нэрээр төрийн эрхийг авах гэсэн оролдлого ч байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас А.Мөнхбатыг Иргэний хөдөлгөөний намын "нууц удирдагч” байж болзошгүй гэж хардахад хүргэж байна. Тиймээс л МЗХ-ны байранд тус намын төв штабыг байгуулж, өөрөө сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг нь ерөнхийд нь удирдаж, хар цагаан жагсаалтаар намын гишүүдээ далдуур сурталчилж яваа нь энэ хардлагыг улам л баталгаажуулж өгч байна.
Худлаа дүр үзүүлж байхаар нэрээ зарлаад, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад, Сонгуулийн хорооноос нэр дэвших эрхээ аваад шударгаар өрсөлдвөл яасан юм бэ А.Мөнхбат аа. Чадахгүй бол чимээгүйхэн залуучуудын ажлаа хийгээд амар жимэр амьдар л даа. Өөх ч биш булчихрай ч биш, тэгсэн атлаа залуучуудын байгууллагыг хувийн компани шигээ ашиглаад явах юм.
А.Аюуш
уншигч · 2016/06/15
Мөнхбатаа ардын нам ардчилсан намын нэр дэвшсэн бүх хүн хар жагсаалтад,иргэний хөдөлгөөний бүх дэвшигчид цагаан жагсаалтад ордог энэ ямар сонголт ямар судалгаа вэ,Ямар хөгийн юм хийж суудаг лалар вэ чи.Наад залуучуудын байгууллага чинь чам шиг юмаар тоголуулдаг газарч арай биш байхаа чи эндээс үтэр түргэн тонил муу хар ногтот минь зайл
Зочин · 2016/06/14
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООГ НАМ БОЛГОСОН САХАЛТАЙ ХҮН ДЭЭ.