Үнэтэй, чанаргүй дүрэмт хувцасыг эсэргүүцсэн эцэг эхчүүд өнөөдөр жагсана
2013/09/19
Еөрнхий боловсролын 29 дунд сургуулийн эцэг эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн түр хорооны гишүүд өнөөдөр 15:00 цагт Чингисийн /Сүхбаатарын/ талбайд жагсаал хийх гэж байна. Түр хорооны гишүүд дүрэмт хувцас хэтэрхий үнэтэй, чанаргүй, хийц муутай байгааг эсэргүүцэн жагсаал хийх юм. Эцэг эхчүүдийн хувьд энэ удаагийнхаа жагсаалаар сурагчдын шинэ дүрэмт хувцас нь амархан “бөөсддөг” эдэлгээ даахдаа тааруу байгаа зэргийг баримттайгаар үзүүлэх юм. Мөн амьжиргааны төвшин доогуур, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй айлд хөнгөлөлт үзүүлнэ гэж амалсан нь худлаа болсон зэргийг эцэг эхчүүдийн түр хорооныхон энэ үеэр мэдэгдэх ажээ.
Өнөөдрийн байдлаар бага ангийн сурагчид дүрэмт хувцсаараа ижилсэж байгаа. Өөрөөр хэлбэл 9-р сарын нэгний өдөр бага ангийн сурагчдийн 50 хүрэхгүй хувь нь дүрэмт хувцас авсан байлаа. Тиймээс БШУЯ болон ҮХААЯ-аас дүрэмт хувцас худалдан авах ажиллагааг эрчимүүлэх үүргийг ЕБС-иудад хүргүүлсэн байна. Энэ үүргийн дагуу сургуулийн захиргааны зүгээс бага ангийн багш нарийн цалинтай нь тооцно хэмээн “шахаж” сургачдыг дүрэмт хувцастай болгох ажлыг өнөөдөр хүртэл хийсээр байгаа юм. Өнөөдөр бага ангийн сурагчдийн дийлэнх нь дүрэмт хувцасаа аваад байгаа. Гэсэн ч чанараараа Монголдоо анхдагч гэгдээд буй дүрэмт хувцас нь өмсөөд сар болоогүй байхад бөөсдөж байгаа юм.
Тиймээс энэ байдал дунд, ахлах ангийн сурагчдын дунд давтагдахгүй гэх баталгаа байхгүй, дүрэмт хувцасны үнийг буулгах, хэлж байсан амлалтаа биелүүлэхийг эцэг эхчүүдийн төлөөл өнөөдөр шаардах юм.
Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
А.Баярмаа
Зочин · 2013/09/20
Zugeer l huwtsas bsn sh dee. Yug n golood bga yum? 10.0-aar huwtsas awah gsn yum uu? Unegui awah gee yu? Bugdiig n awah albagui gee biz de.