Холливудын жүжигчин Стивен Сигал загвар өмсөгч, жүжигчин бүсгүйг онилжээ. Тодруулбал, түүний шинэ кинонд Буриад бүсгүй Мария Шантанова тоглож байгаа аж. Тэрбээр АНУ-ын Лос-Анжелес хотноо сүүлийн жил гаруйн хугацаанд амьдарч буй гэнэ.

 

Олон улсад Буриадын хамгийн сайхан бүсгүй хэмээгдээд буй Мария Шантанова АНУ-д бизнес эрхлэхийн хажуугаар загвар өмсөгчөөр ажилладаг. Тэрбээр Стивен Сигалийг гэр бүлийнхээ хамтаар Байгаль нуур дахь "Дөрвөн улирал” амралтын газарт ирж амрахыг урьжээ. Энэхүү амралтын газрыг Мариягийн гэр бүлийнхэн ажиллуулдаг байна.

Стивен Сигал одоогоор Б.Эрдэнэтуяа хэмээх Монгол эхнэр болон Төгсбаясгалант Сигал хүүтэйгээ амьдарч байгаа гэдгийг фэнүүд нь мэдэж буй зээ.

 

 

 

Холливудын ертөнц дэх "хүүхний эрлэг”-үүдийн нэг, жүжигчин Стивен Сигал саяхнаас нэгэн Буриад бүсгүйг ихэд сонирхох болсон талаар гаднын хэвлэлүүд мэдээлэх боллоо.

Түүний сонирхоод буй бүсгүйг Мария Шантанова гэдэг бөгөөд АНУ-ын Лос-Анжелес хотноо сүүлийн жил гаруйн хугацаанд амьдарч буй бүсгүй аж. Буриадын гоо бүсгүйгээр шалгарч байсан тэрбээр Стивен Сигалын кинонд тоглохоор болоод байгаа юм байна. Стивен Сигал түүнийг кинондоо тоглуулахаар урьсан бөгөөд Мария хариуд Сигалыг Байгаль нуурт зочлохыг урьсан аж.

Олон улсад Буриадын хамгийн сайхан бүсгүй хэмээгдээд буй Мария Шантанова АНУ-д бизнес эрхлэхийн хажуугаар загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд кино ертөнцөд хөл тавих хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд ойрхон боллоо. Тэрбээр анхны гэрээ хэлэлцээрээ жүжигчин, продюсер, найруулагч Стивен Сигалтай хийх гэж байна. Ямартай ч, Мария бүсгүй жүжигчин эрийг гэр бүлийнхээ хамтаар Байгаль нуур дахь "Дөрвөн улирал” амралтын газарт ирж амрахыг урьсан бөгөөд энэхүү амралтын газар нь Мариягийн гэр бүлийнхний ажиллуулдаг амралтын газар аж.

Стивен Сигал одоогоор Б.Эрдэнэтуяа хэмээх Монгол эхнэр болон Төгсбаясгалант Сигал хүүтэйгээ амьдарч байгаа бөгөөд үүнээс өмнө албан ёсоор гурван удаа гэрлэж, зургаан хүүхдийн эцэг болоод байсан юм. Юутай ч, Япон, Монгол эмэгтэйтэй сууж, хүүхэдтэй болж, хүүхнүүдийг урхиндаа оруулаад сурчихсан гэгддэг Стивен Сигал Холливудын хамгийн "интернациональ нөхөр" гэдэг хочоо гээхгүй нь бололтой.