"Монголын мэргэжлийн бүжиг дэглээчид"-ийн холбооноос Бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх 5 хоногийн сургалтыг энэ сарын 10-14-ны хооронд БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтын зорилго нь Монгол улсын театр, чуулгын бүжиг дэглээчид, багш нарын дэглэлт, найруулах ур чадварыг дээшлүүлэх, өнөөгийн бүжгийн онол, чиг хандлагын талаарх мэдлэг олгох, мэргэжлийн бүжиг дэглээчдийн суурь мэдлэгт түшиглэн орчин үеийн бүжгийн хөгжлийн чиг хандлагыг багтаасан онол, практик хосолсон мэдлэгийг цогцоор нь олгох зорилгын дор болж өндөрлөлөө.

Энэхүү сургалтаар бүжгийн хувцасны дизайн, бүжгийн хөгжим сонгох, клавиртай ажиллах, тайзны гэрэлтүүлгийн талаарх онолын мэдлэг, гэрлийн дизайн гаргах, театрын үйл ажиллагааг төлөвлөх, бүжгийн анатоми, бэртлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, бүжгийн найруулагчийн төлөвлөгөө гаргах, зураглал хийх талаарх мэдлэгийг мөн олгосон юм.

Ийнхүү Монголын нийт бүжиг дэглээчид 5 хоногийн турш эвлэлдэн нэгдэж туршлага мэдлэгээ солилцон, харилцаа холбоогоо сайжруулж Монголын бүжгийн урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойллоо.





www.Urlag.mn