Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хүмүүн” цогцолборын нэг, хоёр гуравдугаар 12 жилийн сургууль, спортын төрөлжсөн сургалттай ЕБС-иудад шалгалт авч байгаа багш нарыг дайлах зорилгоор хүүхдүүдээс мөнгө авч хоол авчруулжээ.

 

Эцэг эхчүүдийн санаачилгаар гэх халхавчтайгаар хүүхдүүдээс мөнгө нэхдэг имйрэхүү байдлыг аймгийн засаг дарга Д. Бат-Эрдэнэ анхааралдаа авч, таслан зогсоох эрх мэдлийнхээ хүрээнд шийдэхийг эцэг эхчүүд хүсч байна.

 

Шалгалтын хоолны жишиг жил жилд өөр. Өнгөрсөн хаврын хувьд багш нарыг дайлах хоолны үнэд нэг удаагийн шалгалт авахад хүүхэд бүрээс 1500-3000 төгрөг, 10 ширхэг чихэр авчрах зэрэг ханштай тухай олон нийт ярьж байгаа юм.

 

Эцэг эхчүүд хүсээгүй, бичигдээгүй хууль мэт хүлээн зөвшөөрч зарим нь өөшлүүлээд хуваарь гаргаж хоол авчирдаг байх жишээтэй. Энэ бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл юм гэж аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Орхонтуул дүгнэжээ.

 

Архангай аймаг. Л.Булган

Эх сурвалж "Монцамэ" агентлаг