Дэлхийн хамгийн жижиг машиныг  уншигч таньд танилцуулж байна. Энэ машин нь өндөр нь 63.5 см, өргөн нь 65.41 см ажээ.  Энэхүү машиныг  АНУ-ын иргэн  Аустин  Коулсон зохион бүтээсэн бөгөөд  өдгөө АНУ-ын Техаст  өдөр тутмын хэрэгцээнд ашигладаг байна.

Машины дээд хурд нв 40 км/ц бөгөөд 100 км-т 5 литр шатахуун зарцуулдаг байна.  Машины их биеийг хүүхдийн тоглоомон машинаар хийсэн бөгөөд дотоод эд анги, хөдөлгүүрийг  төрөл бүрийн  машинаас  авч хийсэн байна.

Энэ машин нь аюулгүй бүс, гэрэл, сигналтай бөгөөд жирийн машинаас жижиг л гэхээс  ялгарах зүйл огт байхгүй гэнэ.

Өдгөө энэ машин дэлхийн хамгийн жижиг машин хэмээх  дээд амжилтыг эвдээд байгаа юм.

 


























А.Маша