Сексийн шинэ туршилт: Хүрэлцэхүй болоод мэдрэхүй!
2016/06/19
Хорин насандаа би сексийн талаар бүдэг бадагхан мэдээлэлтэй, хүмүүсийн шүүмжилсэн ярианаас ч тэр үү, хүүхэд зөнгөөсөө салаагүй болоод ч юм уу бараг л хүний ёсонд байх ёсгүй, гаж зүйл мэт гадуурхаж хардаг байлаа. Мэдээж нийгэм нөлөөлсөн л байж таараа. Нас биенд хүрсэн цэл залуухан бүсгүйг ширтэлгүй өнгөрөх эр хүн бий гэж үү? Гэхдээ л тэдний харц цаанаа л нэг хүйтэн, бие арзайлгам. Дээр нь нэмээд гэр бүлийн хүмүүжил хуучинсаг, зарчимч, миний өөрийн зан чанар ч хэтэрхий бүрэг ичимхий гээд олон зүйлийн нөлөө бий. Ийм л олон нөлөөлөл надад секс гэдэг зүйл бол “Ба ба” гэсэн ойлголтыг бүрэн өгсөн. Харин гучин насандаа бол...
Харин гучин насандаа бол яагаад тийм буруу ойлголттой байсан юм бол оо гэж бүр ангайсан.
Учир нь энэ олон буруу ойлголтуудоос болж эмэгтэй хүнд байх ёстой зөөлөн мэдрэхүй минь маш муу хөгжсөн байж таарсан. Хүүхэд байхад ээж, аавын эршүүд гэсэн үгийг сайшаал магтаал шиг л хүлээн авч өөрийгөө шүтэн биширдэг байлаа. Гэтэл хорин насыг хол давсан хойноо хэтэрхий их дүрдээ орж жинхэнэ утгаар нь эршүүд нэгэн болчихсон буйгаа анзаарсан юм. Яг одоо өгүүлэх энэ түүх ямар нэгэн садар самуун сурталчилсан эсвэл насанд хүрээгүй хүмүүсийг уриалсан юм огтоосоо биш шүү. Хэрвээ тийм санагдвал яг энэ хэсгээс уншихгүй орхиж болох юм. Юунаас тэгтлээ их анзаараад юунд тэгтлээ их нөлөөлсөн талаараа л дэлгэрэнгүй бичих гээд будилж байна би.
Яг үүнээс л бүх зүйл эхэлнэ. Анх удаа эр хүний гарт тэврүүлэхдээ хүрэлцэхүй гэдэг зүйлээс мэдрэмж бус айдсыг авч байснаа санаж байна.
Эр хүний хатуу гараас айсан юм уу гэж үү? Арай үгүй байлгүй. Уг нь зөвөөрөө бол эр хүний гар биед минь хүрэхэд би хайлах учиртай. Гэтэл өдий олон жил миний бие мөсөн хатан шиг хэвээрээ л байна. Өөрийгөө хуурч хайртай хүнээ олохоор энэ байдал арилах байх гэж боддог байсан ч огтхон ч засраагүй. Эршүүд зан чанар маань бараг л эр хүнээс илүү чанга гартай бүсгүй хүн болгожээ намайг.
Ийм бяцхан зүйлд юундаа эмзэглэдэг юм бэ гэж үү? Эмзэглэхээс өөр аргагүй. Нөхрийнхөө зөөлөн энхрийлэх гарын ид шидийг би шүтэн биширдэг. Намайг өөрт нь байгаа алмааз шиг л цоо ширтэн духнаас минь эхлээд хөлийн үзүүр хүртэл гарынхаа хуруугаар энхрийлэх нь галзууруулмаар. Тэр тусмаа хөхний толгой, бэлхүүс, хүйс, тэгээд доошлох тусам бүр дуу алдаж орилмоор. Чи намайг азтай л хүүхэн байна гэж бодож суугаа байх. Гэхдээ секс гэдэг бол зөвхөн өөрийгөө л жаргалтай байлгахад болдог хувийн тоглолт биш юм. Эргээд эр нөхрөө энхрийлэх чадвар дэндүү дутмаг надад нөхөр маань сэтгэл гонсгор байгаа нь ойлгомжтой. Хэдийгээр өөрийгөө өмөөрч хайртай юм бол ингээд амьдраад байхад болох л байлгүй гээд орхиж болох ч хэрвээ би нөхрийнхөө оронд байсан бол яах вэ?
Өөрөөрөө оролдуулж, энхрийлүүлж, эмэгтэй хүний энхрий, зөөлөн, нялуун ч гэлээ сэрэл хөдлөм, өхөөрдөм бүр нэг бие арзайлгасан дуу авиа, гарын энхрийллийг тэр минь хүсэж байгаагаа хэлэх үед л ... Мэдээж би суралцах хэрэгтэй болохоо ойлгосон. Гэхдээ +18 кино үзэж эсвэл секс судлалын сэтгүүл хайхыг түрүүнд тавилгүй хүрэлцэхүйд суралцсан. Өөрийн секс “Ба ба” гэсэн ойлголтыг гэр бүлийн хүрээнд “Го го” болгохын тулд би өөрийнхөө хандлага болон үйлдэлдээ өөрчлөлт хийж эхэлсэн юм.
“Өмнө нь түүний гараас атгахдаа шүүрч авах шахдаг байсан ширүүн хөдөлгөөнөө аль болох зөөлрүүлж түүнийхээ гарт бага багаар, удаанаар ойртож хурууныхаа үзүүрээр алганых нь хонхорхойг гижигдэх үед би хүрэлцээгүй атал мэдэрсэн. Аальгүй мөртлөө өөрөөсөө л гарах инээмсэглэл минь түүний сэрлийг хөдөлгөж байгаа нь таашаалтай”
Магадгүй би өмнө нь аальгүйтэхээсээ ичдэг байсан байх. Эсвэл ийм залуугаараа өтөлсөн учраас хөгжилтэй байхыг хүсэхээ больчихсон юм болов уу? Бүх зүйлийг үүрэг гэж харах...
“Өдөр бүр л өмсдөг нэгэн хэвийн гэрийн өмсгөлүүдээсээ арай өөрийг сонгож торон бас торгон унтлагын өмсгөл өөртөө худалдаж авлаа. Гэхдээ нөхөртөө зориулсан. Торгон өмсгөлтэйгээ унтлагын өрөөгөөр холхих үед нөхөр минь цоо ширтэнэ. Анх удаа тэр намайг араатан шиг харахыг эмэгтэй хүнийхээ орон зайд амттайгаар мэдэрсэн. Огтхон ч биед минь хүрээгүй байтал сэрэл дээд цэгтээ хүрч өөрөө өөрийгөө тачаангуй бүсгүй гэдгийг мэдэрсэн бас итгэсэн.”
Би яагаад тачаангуй байх гэдгийг нүгэл гэж боддог байв. Бусад хүүхнүүдийг торон дотуур хувцас сонгож авахыг хараад дотроо түүн шиг тачаангуй хүүхэнд ийм зүйл өмсөх эрх бий гэж боддог байсан нь ямар их тэнэглэл вэ? Надад ч гэсэн тачаангуй шинж чанар бий шүү дээ.
“Гадуур хамт алхах үедээ түүний минь гар бүсэлхийнээс доош унах, олны харцнаас далдад улам илүү доошлох, ичингүйрсэн харцыг минь хараад нүдэнд нь бүр ч их оч үсэрч, гал асах... Тэр үед л бүх “болохгүй” гэдэг хоригоо цуцлаад олон нийтийн газарт түүнийхээ гарт өөрийгөө орхих мэдрэмж. Орцныхоо хамгийн дээд давхарт харанхуй буланд чиний амьсгал миний амьсгалтай шүргэлцэх, чиний гар миний бүх зүйлд хүрэ... Би тэр хормын дусал мэдрэмжийг ч алдахгүйн тулд орчлонгоос тасарсан.”
Болохгүй гэдэг үгийг хэн зохиосон юм бол доо? Тэр үгний шившлэгээс өөрийгөө чөлөөлж чадлаа. Болохгүй байсан ч хамаагүй би мэдрэмжээ илүүд үзэж байна. Гучин насан дээрээ ч болтугай “болохгүйгээс” өөрийгөө чөлөөлж нэг дүрсгүйтэхгүй юм бол хэзээ болно гэж?
“Хэзээ хамгийн сүүлийн удаа би түүний нуудгайг энхрийлж, эрхлүүлсэн билээ. Хэзээ ч биш. Анх удаа би түүнийг ханаруу түлхээд өөрөө доош өвдөглөн сууж өмднийх нь гаднаас гараараа энхрийллээ. Нөхөр маань гайхаж бүлтийнэ. Дараа нь би өмднийх нь цахилгааныг тайлж тэнд нуугдсан нэг зүйлийг гаргаж ирээд бяцхан шувуухай шиг л энхрийлж эхэллээ. Хүрэх төдийд л дуу алдан нүдээ аних нөхрөө хараад би өөрөө галзуурах шахна...”
Миний хувьд ийм зүйл хийх нь өөрийгөө үл хүндэтгэсэн хэрэг. Гэхдээ яагаад үргэлж гэрийн эзэгтэй байх ёстой гэж. Нэг удаа ч гэсэн дүрсгүй бас муу охин байж үзмээр л байна шүү дээ. “Чи ч галзуу юм даа!” гэж хэлээд талархах нөхрийн минь царай үнэхээр халуухан бас хүсэмжилмээр.
Эцэст нь би яг л нөхөр шигээ түүнийг энхрийлж үзэхээр шийдсэн. Гэрлээ асаалттай байхад түүнийгээ нүцгэлж байгаад хөлнийх нь үзүүрээс эхлээд л маш удаанаар зураас зурж байгаа мэт л хөнгөхөн хурууныхаа үзүүрээр энхрийлсэн. Мэдээж түүний гижиг хүрсэн. Харин миний хувьд бол огт өөр зүйл мэдрэгдсэн. Удахгүй ямар нэгэн бөмбөг тэсрэх гэж байгаа мэт л зүрх түгшинэ. Магадгүй энэ л миний хайгаад байгаа хүрэлцэхүй, мэдрэхүй байсан болов уу? Учир нь түүнд хурууныхаа үзүүрийг дөхүүлэх төдийд л цахилгаан, тог, гүйдэл мэдрэгдэж би өөрөө норж эхэлсэн. Хөл, гуя, тэгээд удалгүй түүнийхээ нуудгайг ч мөн ингэж энхрийлэх сонирхол төрөөд би огтхон ч биеэ барилгүй хийж эхлэв. Би түүнд ингэж их нөлөөлөх юм чинээ бодоогүй. Бүр гайхмаар нь тэр бүдүүн баргил хоолойгоороо яг л дур тавьж байгаа мэт гүнзгий амьсгалж гарсан. Гэм нь нөхөр маань тийм ч удаан тэсээгүй.
Магадгүй өдий гуч хүрчихээд ийм юм мэдэхгүй эсвэл өдий гучин насандаа дэмий юм бичээд гэж бүсгүйчүүд мань буруугаар харж мэднэ. Би зөвхөн мэдрэхийг л хүссэн юм. Хайртай хүндээ илүү дотноор бас илүү их өөртөө итгэлтэйгээр хүрч, энхрийлж, тачаадаж, таашаал авч мэдрэхийг л хүссэн. Түүнийхээ хойноос ч явсан. Хэрвээ хэн нэгэн хорин настай бүсгүй яг одоо надаас “Секс гэж тэгээд яг юу юм бэ?” гэж асуувал зөвхөн хайртай хүнээсээ л авч болдог энхрий зөөлөн, гайхамшигтай, заавал байх таашаал бас ХҮРЭЛЦЭХҮЙ ... МЭДРЭХҮЙ гэж би хариулна.
Эх сурвалж: www.Goolingoo.mn
don · 2016/07/28
jinhene gergii shyy ji ok
МБЗ · 2016/06/20
Энэ гайхамшигтай мэдрэмж,эрх чөлөө,аз жаргал,амьдралын амт ийм л байх ёстой гэж бодож байна.Зоригт бүсгүй чамайг чанга тэвэрэн баяр хүргье