Увс нутгийг минь улс төрийн зорилго доо ашиглаж, нэр хүндийг нь бүү сэвтээ
2016/06/20
УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллах үеэр золтой л "долдугаар сарын 1” давтагдчихсангүй. Гэхдээ Монголчууд ухаантай. Тиймээс хэн нэгний улс төрийн зорилготой турхиралтад дахин автаж, мунхаглахгүй л дээ. Гэвч цөөн хэсэг нь хоёр талд хуваагдан зорилго доо хүрээд авлаа. Үүний үр уршигаар цахим хуудаснаа залуус хоёр талд хуваагдчихаад байна. Монгол, Хятад гэж үү, эсвэл АН, МАН гэж үү? Үгүй. Тэд Увс, Халхаараа хуваагдчихаад байна. Энэ л үймээнийг турхирсан хүмүүсийн зорилго байсан болов уу.
Увс бол Монгол Улсын нэг аймаг. Гэтэл Монголоос тусгайрлах, ангилж ялгах, эзэмших, өмчлөх хүсэл зарим хүмүүс байгаа харагдах юм. УИХ-ын дарга З.Энхболд бодлогогүй, хэт нэг талыг барьсан үгс чуулганы индэр дээрээс "чулуудсан” нь үнэн. Үүнд хариуцлага тооцох, бан хүртээх нь ч зөв. Гэхдээ энэ нь Монголчуудыг хагалан бутаргах шалтгаан биш гэж бодож байна.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен "тусгаар улс байгуулах” сонирхол буй тухай ярьсан нь нэг хэсэг шуугиан тарьж байлаа. Тэгвэл Увс аймгийн МАН-ынхны үймээн Х.Дармены "үзэл суртал”-тай утга нэг байв уу гэж хардахад хүргэлээ.
Өөрөөр хэлбэл Увс гэгч тусгаарлагдсан аймаг бий болж. Тэдний эмзэглэж байгаагаар хэл нь өөр бололтой. Мөн түүх нь ч өөр гэнэ.
Монгол Улсыг төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалыг ч бас өмчлөх гэлээ. Ю.Цэдэнбал Увс нутгийн хүн мөн. Гэхдээ тэр Монгол хүн, Монголын төрийн удирдаж байсан их бид бүхний хайртай удирдагч. Гэтэл энэ хүнийг өмчилж, түүгээрээ улс төр хийж байгааг харахад урам хугармаар.
"Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээсэнгүй, эхнэрийнх нь гавьяа шагналыг өгсөнгүй” гэж Увсын МАН-ынхан уцаарлаж, З.Энхболдыг эсэргүүцээд байгаа бололтой. Яг үнэндээ МАН /тухайн үеийн МАХН/ л Ю.Цэдэнбалын "Үсийг нь цайтал зарчихаад, ясыг нь цайтал зовоосон”, хэлмэгдүүлсэн, нэр төрийг нь сэвтүүлсэн, эхнэрийнх нь гавьяа шагналыг хураах үйл ажиллагааг зохион байгуулсан санагдах юм.
Гэтэл энэ "буруу”-г яагаад З.Энхболдоос, цаашлаа Увсчуудаас нэхээд байгааг ойлгохгүй юм. МАН-д Засаг барьж байсан сайхан үеүүд бий. Магадгүй өнгөрсөн дөрвөн жилд л сөрөг хүчин болж ажилласан биз. Түүнээс бусад үед МАН "мандан бадарч” байсандаг. Энэ үедээ Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээхгүй юугаа хийж байсан юм бэ. Ойлгохгүй юм. Ердөө л улс төрийн зорилготой энэ үйлдэлдээ Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн их удирдагчийн нэр хүндийг ашиглаж байгаа нь илт харагдлаа.
Одоо больж үз. "Шударга сайхан өрсөлдье” гээд чуулганы танхимд орилоод байсан нь хэн билээ. Тэгвэл түүнийгээ л хий. Битгий Монголчуудыг хагаралдуул. Угаасаа яс үндэс ярьсан асуудалд Монголчууд эмзэг. Үүнийг нь ашиглаж өөрсөддөө оноо авч, давраад УИХ-ын гишүүн болохоор санаархаж байгаа бол уучлаарай "наад санааг чинь Манжууд хэрэглэдэг юм. Монголчууд харин нэгдэж байгаа тэмцдэг юм” гэж хэлмээр санагдчихлаа.
"Биеэ тоосон" АН, "санаа муутай" МАН-ын хэн ч ялсан маньд хамаа алга. Гол нь буурал эмээгийн минь нутгийг, Монгол түмний түүхийг тайван байлгаж үз.
А.Аюуш
Зочин · 2016/06/21
Bid bugdeeree mongolchuud shuu de, uls tor ntr geed hoorondoo hereldeed hemleldeed yahiin be, tsagaa tulahaar mongolchuud geed neg sanaagaar neg negiigee demjeed yvdag saihan ard tumen bid chin. .
Zochin · 2016/06/21
Yostoi yostoi
ZOCHIN · 2016/06/20
ODOO ENE HALH DORVOD GEDEG TENEG YUMAA BOLIH HEREGTEI ADILHAN MONGOL HYMYYS BAIJ. TYYHEE SANAARAI MONGOLCHUUDAA HYATADUUD YAJ MONGOLCHUUDIIG HAGALAN BUTARGDAG BILEE!!!!!!!!!!!!
Зочин · 2016/06/20
АНбууш Ганбууш
Зочин · 2016/06/20
АН-хан одоо ард түмнээс уучлалт гуйгаад тарах ёстой. тэгээд шалгуул
Зочин · 2016/06/20
Цэдэнбал даргыг үзэшгүй муухайгаар гутаан доромжилж байсан хүмүүс бол АН-ынхан байсныг ард түмэн мартаагүй байна. Баянмөнх аварга Бал даргын хайрхишгийг мөнч их хүртэж байснаа мартаж ардчилагч болж тэнэгтэх нь АН-дуурал уу? зөнөглөл үү?
Зочин · 2016/06/20
nice
zochin · 2016/06/20
bi tsever halh, gehdee ovoo bosgoogui bol shaazgai yund suuhav gej, tiim bolchimgui ugiig UIH-iin inder deerees helj bolohgui sh de,uvurhangaihan gehed tarag uuhiig targa uuya gedeg shig nutgiin ayalga ene tom gazar nutagtai mongol ulsad blgui yahav de
Зочин · 2016/06/20
Ардчилсан хувьсгал хийсэн Ардчилсан намынхан л Ю.Цэдэнбалыг ясыг нь цайтал зовоосон шүү дээ. Хэрэг хуучирдаггүй юм. Монголчууд АН хан яаж аяглаж байсныг одоо хэр нь мартаагүй байгаа. Тэр хүний хийсэн бүхнийг буруутгаж, үгүйсгэж, устгаж байсныг харж монголчууд бие сэтгэлээрээ харамсаж байсан цаг өчигдөр шиг тод санагдаж байна.