Сугалааны азтан болоход анхаарах зүйл
2016/06/21
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болсон. Мөн иргэн бүр худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авч, татвар төлснийхөө урамшуулалд сугалаагаар мөнгө хожих боломжийг хуульчилж өгсөн Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл нэг хэсэг нь олон баримт бүртгүүлжсэн ч ядаж 20 мяган төгрөгийн азтан болоогүй л яваа. Тэгвэл энэхүү сугалааны азтанг тодруулахад журмыг нь шинэчилжээ.
Өнгөрөгч бүтэн сайн өдрийн сугалааны тохиролыг шинэ журмаар тодруулсан байна. Сугалаа болохоос 24 цагийн өмнө бүртгэгдсэн, тавдугаар сарын 1-31-ний хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулжээ.
Энэ удаагийн тохирлоор 8,307 хүн 20 мянган төгрөг, 845 хүн 100 мянган төгрөг, 82 хүн 500,000 төгрөг, 11 хүн дөрвөн сая төгрөг, 1 хүн 20 сая төгрөг хожсон юм. Харин Супер шагнал болох 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Сугалаа явагдаж эхэлснээс хойш иргэд нийт 1.4 тэрбум төгрөгийн хонжворыг гар дээрээ аваад байгаа аж. Хонжвор журмынхаа дагуу ажлын 20 хоногтоо багтаад иргэдийн данс руу орж байгаа. Цаашид сугалаа сард нэг удаа зохион байгуулагдахаар болжээ. Харин сугалаатай баримтаа "сугалаа" явагдах өдрөөс өмнө амжиж бүртгүүлэхээ мартаж болохгүй. Тэгвэл ганц талх авсан сугалаа 20 мянган төгрөг хожих байсан ч байж мэднэ.
Мөн сугалааны баримтаа бүртгүүлж амжаагүй, чадахгүй байгаа иргэд олон бий. Тэгвэл тэд "Буцаан олголт авах журам"-д өөрчлөлт ороогүй болохоор тухайн жилдээ багтаад баримтаа бүртгүүлсэн л бол буцаан олголт бүрэн боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, сугалаанаас хоцорсон ч гэсэн баримтаа бүртгүүлээд буцаан олголтоо авна гэсэн үг юм. Хонжвор хожсон иргэдийн данс, нэр зөрчсөний улмаас мөнгө нь дансанд нь орохгүй буцаагдаж байгаа тохиолдол цөөнгүй гарчээ.
Азтан болоход анхаарах зүйл шинэ журамд орсон байна.
Зочин · 2016/06/22
Ойлгохгүй нь ээ ахиад баахан баримт шивж оруулах юм уу сугалаа болохоос 24 цагийн өмнө
aztan · 2016/06/21
20000iig hojson aztai gevch dansnii ner ehneriin neren deer dansttai bna solj oloh uu
aztan · 2016/06/21
bi 2sard 1.817.510.90t hudaldan avalt hiij URAMWUULALD ni 32.840.64t getel 5sard 3.546.813.95tiin hudaldan avalt hiisnii URAMWUULALD ni 17.057.93t gej bna aa yaj bodsoniig haanaas lavlah be tusalna uu
zochin · 2016/06/21
undur nastan geh metchlen uchriig n olohgvi baigaa xvmvvs hoh bolood vldeh yumuu .neg taaraad oruulsan chin dansand orohgvi l yumbna.luibar
Зочин · 2016/06/21
Zasss teneg hun bga bish yu gj ovog neree buruu bicheed suuj bdiin ugch chadahgui gdgee heleh heregtei ch de
Зочин · 2016/06/21
2 sariin 1 nees hoishih bugdiig l oruulah eostoi shde.burguulj chadaagui bj bgad auuld nuhuud burtguulhed yagaad bolohgui gej.hudlaa nuglaa gargaad.netgui humuus zunduul bga shd
Зочин · 2016/06/21
20 000 хожсон. Орж ирсэн байна лээ
Б.Б · 2016/06/21
Азтан болсон 20000 төгрөгөө аваагүй 2 сар боллоо Данс дугаар, регистр банк бүгд таарч байгаа хэзээ орох юм бэ
Зочин · 2016/06/21
Азтан болсон. Бүх мэдээлэл таараад байхад данс руу ордоггүй юм байна