"Хайрын нарсан төгөл" нээлтээ хийлээ
2016/06/21
СТА жүжигчин Ө.Мөнгөнтулга, Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян, “Гайхамшигт амьдрал” сэтгүүлээс хамтран санаачлан хэрэгжүүлж буй хайрын нарсан төгөл аян 6 сарын 18-нд нээлтээ хийж нийслэл хотын иргэд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд өөрсдийн гэр бүл, хайртай дотны хүмүүстээ, ач зээ, албан байгууллага гээд сайн сайхны бэлгэдэл шингээсэн нарс модоо тарьж төгөл байгуулах ажил амжилттай хэрэгжиж байна.
Энэхүү аян нь 7р сарын 10ны өдөр хүртэл үргэлжилэх бөгөөд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүгээс дөнгөж суулгасан нялх моднуудад зориулсан усалгаа арчилгааг хийж төгөлийн тохижилтонд зориулан явган хүний зам, гэрэлтүүлэг зэргийг хийж цаашдаа хотын залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх цэвэр таатай орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 100 гаран мод суулгаад байгаа бөгөөд 7 сарын 10ныг хүртэл нийслэлийн иргэд өөрсдийн нэрэмжит модоо тарих боломжийг олгон “Хайрын нарсан төгөл ” аяны баг өдөр бүр Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлан та бүхэнд үйлчилж байна.
Нийслэл хотын өнгө төрхөд нэгэн шинэ уур амьсгалыг бүрдүүлж буй энэ төгөлд урлаг соёлын одод болон нийслэлийн хүндтэй иргэдийн мод хамтдаа урган соёолж та бидний амьдрал өөдлөн дээшлэхийн бэлгэдэл болох нь ээ...
www.Urlag.mn