Би нөхөрийгөө үзэн ядаж байна
2013/09/20
Ухаантай туршлагатай хүмүүсийн ухаант зөвөлгөөг сонсмоор байна. би 18тайдаа нөхөртэйгөө танилцаж хамт амьдарч охинтой болсон. гэвч амьдрал маань үргэлж тогтворгүй аз жаргалгүй хэрүүл маргаан тасарч байсангүй.
би нөхөрийгөө инээхэд нь маш их баярлаж сэтгэл онгойх шиг болдог, уурлаж бухимдахад нь сэтгэл түгшиж зовдог. гэвч тэр бараг инээдэггүй. бараг байнга уур уцаартай байдаг. гэр орондоо үр хүүхдийнхээ хажууд хараал урсгаж бүдүүлэг үг хэллэг үргэлж хэлнэ. халамж анхааралын талаар ярих ч юм байхгүй. хэзэt ч нөхрөөрөө халамжлуулж үзээгүй гэхэд бараг болно доо. харин намайг халамжлахад баярлах нь ховор. би нөхрийгөө олон ч удаа салж хаяж явсан ч олон удаа эргэж нийлсэн. нөхөр маань өөрөө болхоор надаас салж өөр амьдрал зохиох xүсэл сонирхол огт байхгүй гэж яридаг.
хамтдаа сайхан амьдрая гэж гуйдаг. тэгсэн хэрнээ түүнтэй хамт байхад би ганцаардаж гуниглаж ямарч аз жаргалыг мэдэрдэггүй. уурлаж бухимдах бүрт нь түгшиж сэтгэлд дарамт бий болдог. нөхөр маань надаас үргэлж санхүүгийнхаа орлогоо нуудаг. үргэлж л тусдаа хүмүүс шиг байдаг санхүүгийн хувьд миний асуудалд хүний хүн шиг ханддаг. би халамжгүй муу эхнэр биш гэж боддог. сэксийн хувьд өөрийгөө муу биш гэдгээ мэднэ. нөхөр маань жоохон шуналтай харамч нарийн хүн гэдгийг би мэднэ. анхнаасаа ажил хийсэн ч цалингаа надад хэзээ ч өгч байгаагүa. би өг гэж шаардаж ч байгаагүй. би нөхрөөсөө санхүүгийн тусламж дэмжлэг авхад маш хэцүү хэрүүл маргаан үүсдэг. нөхөр маань хөндий хүйтэн харицаатай уйтгартай дотогшоогоо уур уцаар ихтэй болхоор би насан туршдаа ингэж аз жаргалгүй амьдрах байх. бусад хүмүүсийн амьдралыг хархад шал өөр байх юм. би аз жаргалтайгаа амьдармаар байна. нөхөр маань урд нь архи уухаараа агсарч шөнөжин хэрүүл зодоон болж унтуулахгүй зовоодог байсан. одоо бие өвдөөд байна гээд уухаа болисон. би нөхөртэйгөө илэн далангүй ярилцах гэж зөндөө оролдсон хэрүүлэээр л дуусдаг. яаж ч тайлбарлаад ярилцаад ойлголоо гэсэн хэрнээ ямарч үр дүн байдаггүй. би ер нь ямар амьдралаар амьдраад байна вэ.