Жүжигчин, найруулагч Дрью Берриморын охин  Оливе Копелманы анхны төрсөн өдөр  энэ сарын 26-ны өдөр болно. Жүжигчин охиныхоо анхны төрсөн өдрийг  багахан хэмжээний  хүлээн авалт маягаар хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэхүү хүлээн авалтыг эгчтэйгээ хамт зохион байгуулж байгаа ажээ.

Дашрамд дуулгахад жүжигчин бүсгүй 1976оны 9-р сарын 26ны өдөр төрсөн бол охин нь 2012 оны 09-р сарын 26-ны өдөр төржээ.  Үүнд жүжигчин бүсгүй баяртай явдаг байна. 

Дрью Берриморын хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд охиноо гэрэл зурагчдаас нууцалж байсан бөгөөд  өчигдрөөс эхлэн охинтойгоо  Нью-Йоркийн гудамжаар олны өмнө  гарах болсон байна.  

 
























А.Маша