Утасны будлианыг шинжлэх нь
2016/06/22
-
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн талаарх бичлэгийг хоёр “шударга” баагий илчилж, түүнийг нь Г.Уянга бичиж тараасан болж таарав. Ингээд Төрийн Ордонд архи ууж, тамхи татаж хууль зөрчсөн хоёр эмэгтэйн нэр төрийг гутаах “шударга ёсны” хөдөлгөөн интернетэд өрнөв.
Өмхий санаа нь компьютерээс ч үнэртэх тэдгээр жиргээчид Алтаншагай, Бат-Ялалт хоёроос үл ялгарах амьтад аж. Энэ талаар хийсэн шинжилгээг толилуулж байна. Дашрамд дурдахад бичиг баримтын шинжилгээг ингэж хийдэг гэдгийг залуучуудад сонирхуулж байна. Зарим асуудлаар нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн туслалцаа авснаа нуух хэрэггүй байх…
Нэг. Бичлэгийн шинжилгээ
Бичлэгт яах аргагүй Л.Эрдэнэчимэг гишүүн ярьж байна. Цаана нь нэг эрэгтэй сууж байна. Тэр эрэгтэйн нүүрийг зориудаар бүдэгрүүлжээ. Үүнийг мэргэжлийн хэлээр “мозайклана” гэдэг. Ийм хөдөлгөөнт мозайкийг зөвхөн мэргэжлийн хүн л мэргэжлийн программаар л хийж чадна. Тэгэхээр энэ бичлэг “оригнал”-аараа биш монтаж гэсэн үг. Ийм монтажийг аль нэг телевизийн монтажны компьютер дээр хулгайгаар, эсвэл студийн “монтажны ком” дээр л хийнэ.
Бичлэгийг эрэгтэй хүн хийж байна. Үндэслэл нь Л.Эрдэнэчимэгийн “үнсэлт”. Хэзээ ч эмэгтэй хүн эмэгтэй хүн рүү тийм үнсэлт илгээдэггүй гэдгийг монгол хүмүүн харилцааг гадарладаг хүн болгон мэднэ.
Хоёрт бичлэгийг яриан завсар нууцаар хийгээгүй, ил бичсэн байна. Эрдэнэчимэг наргиж, ердөө тэр л өгүүлбэрийг хэлээд удаан гэгч дуугүй харж байна. Мань эрийн өдөлтөд нь Л.Эрдэнэчимэг яг таарсан хариуг нь өгчөөд, гэнэт “үнсэж” цочоож байгаа нь бэлхнээ харагдаж байна.
Тэгээд хөгийн балайнууд ганц эмэгтэйг нь зааглаж, эрэгтэй нь нэг ч үг дуугарахгүй байна. Өөр хүний дүрс ч гарахгүй байна. Монгол сэтгэл зүйгээр бол архи гаргаж эмэгтэй хүн уруу татсан эрэгтэйчүүдийг загнадаг ёстой. Гэтэл албаар ганц эмэгтэйг ялгаж, сүрэглэн дайрах сэтгэл зүйг зориудаар бий болгож байна.
Бичлэгийг үзэхэд Л.Эрдэнэчимэгийн яриаг бичиж буй эр “нөгөө тамхины хууль яасан бэ?”, “өө за за, алдым байна” гэх зэргээр догиож байсан нь бичлэгийн доор үсгээр (титр) бичигдсэн байна. Хэрэв тэр бичгийг дуу хоолойгоор нь гаргавал танигдана. Ялангуяа бичлэг хийж байгаа нөхрийн дуу илүү тод сонсогдох учраас…
Акустикгүй өрөөнд бол бичиж байгаа хүний дуу бичүүлж байгаа хүнийхээс илт чанга бөгөөд тод орж ирдэг, хоёрт тэр зэргийн согтолттой хүн утсаа хөдөлгөөнгүй барихын тулд өөртөө их ойрхон барина.
Үйл явдал яах аргагүй Төрийн Ордонд УИХ-ын гишүүний өрөөнд болж байна. Гэхдээ энэ өрөө бол Л.Эрдэнэчимэг, Г.Уянга хоёрын өрөө биш юм. Үүнийг би нотолж чадна. Шалгаад үзсэн ч нотлогдоно. Тэгвэл хэний өрөө вэ? Миний мэдэж таамаглаж байгаагаар энэ бол эрэгтэй гишүүний өрөө, тэр тусмаа МАН-ын нэгэн гишүүний өрөө байна.
Мэдээж энэ удаад би нэрийг нь дурдахгүй. Гэхдээ шаардлага гарвал хэлэх л болно. Шаардлага гарахаас наана шалгагдаад тогтоогдох биз. Мөн бичлэгт цаана нь сууж буй зангиа, шоотой цамцтай залууд энэ бичлэг, гэхдээ нүүрийг нь дараагүй хэлбэрээр очсон байх туйлын магадлалтай байна. Тэр АН-ын хүн байх магадлалтай. Тэр хүн эвгүйцэж байгаа нь ажиглагддаг.
Одоо асуултууд гарч ирнэ. Тэр бичлэг хийсэн эр хэн бэ? Өрөө нь хэний өрөө вэ? Эхлээд тэр нүүр нь дараастай хүнийг тодруулбал хэн бичлэг хийснийг хэлж өгнө. Бичлэг хийсэн хүнийг дуудаж байцаавал ямар зорилгоор хэнд дамжуулснаа хэлэх ёстой. Улстөрийн шалтгаанаар уу? Ашиг хонжоо олохоор уу? Жинхэнэ эр хүн ийм юм хийдэггүй юм.
Хоёр. Хэн тараав?
Цуурхал тараагчид бичлэгийг Г.Уянга хийсэн гэж амаа цуурч хуруугаа хугартал товшиж байна. Энэ бол илт улстөрийн зорилготой гүтгэлэг юм. Бичлэгт эмэгтэй хүний дуу хальт сонсогдож байгаа болохоос биш, Г.Уянгын дуу хоолой гэж ялгарч мэдэгдэх зүйл алга. Үүнийг Г.Уянгын дуу хоолой гэж хэн ч нотлож чадахгүй, бас ийм боломжийг зориудаар алга болгоод дараа нь Г.Уянга гэж гүтгэж байна.
Эндээс уг бичлэгийг хэн нэгэн санаатай олж, нүүр бүдэгрүүлэх, дуу хоолой засах зэрэг “зохих ёсны” засвар хийж зохиомжлон найруулсныхаа дараа санаатайгаар олон нийтэд түгээсэн нь тодорхой байна.
Хэрэв санамсаргүй явдал байсан бол хүний нүүр бүдэгрүүлэх, дуу хоолой засах зэрэг “нарийн засвар” хийлгүй, бичлэгийг байгаа байдлаар нь цацах ёстой байсан. Гэтэл ингэсэнгүй.
Тэгээд санаатайгаар Г.Уянга руу чиглүүлж байна. Түүнчлэн бичлэгт гарсан бүх хүнийг шүүмжлэх ёстой атал зөвхөн Л.Эрдэнэчимэг, түүгээр дамжуулан Г.Уянгын эсрэг системтэй суртал нэвтрүүлэг хийж байгаагаар энэ бүхэн нотлогдож байна.
Одоо дүгнэе. Г.Уянгад ийм бичлэг тараах ямар шалтгаан байна вэ? Л.Эрдэнэчимэг түүнтэй нэг тойрогт өрсөлдөөгүй.
Хоёрт, тэр хоёрын дунд ямар нэгэн хэрүүл уруул болоогүй, хэвлэлээр гарах байтугай сураг ч дуулдаагүй.
Гуравт Л.Эрдэнэчимэг МоАХ фракцынх, Г.Уянга АН-ынхнаас тус фракцтай ойр байдаг, жишээ нь би андуураагүй бол “Женко” компанид болсон бужигнааны үеэр тэр хоёр очиж байсан санагдана.
Дөрөвт, эвслээс нэр дэвшүүлэх үеэр эмэгтэйчүүдийг дэмжих ёстой гэсэн үндэслэлээр Г.Уянга эвслээс Л.Эрдэнэчимэгийн тойрогт хүн дэвшүүлэхгүй байх санал гаргаж байсныг би мэднэ.
Тавд Г.Уянга гүтгэлэг хийж, сонгуулийн компанийн мөнгө олохдоо тулаагүй.
Харин бичлэгийн сураг сонгуулиас бүр 7,8 хоногийн өмнө гарсан байна. Бичлэгт Г.Уянгын дүрс алга, монтаж гэдгийг өмнө хэлсэн.
Яг энэ бичлэгийн шуугиан гарч, Л.Эрдэнэчимэг эмэгтэйчүүдийн эсрэг дайралт хийхгүй байхыг уриалсны маргааш Г.Уянгыг ТТЭНН-ын даргын албыг хууль бусаар авсан гэх хэвлэлийн хурал хийлгэв. Хэвлэлийн хурал хийгчид яг ХҮН намыг бутаргасан арга барилыг сонгож авсан байна. Өөрөөр хэлбэл энэ бүхэн Г.Уянгын эсрэг хийж буй холоос төлөвлөсөн зохион байгуулалттай дайралт юм.
Утас алдагдсан явдлыг шинжлэх нь
Г.Уянга утсаа аль эрт Цагаан Сарын шинийн таванд хулгайд алдсан. Алдах алдахдаа МҮАН-ын Удирдах зөвлөлийн золголтын үеэр алдсан. Тэнд эх захаа алдсан олон хүн байгаагүй. Алдсан утас УИХ-ын гишүүнийх учраас Цагдаад бүртгүүлээд чимээгүй өнгөрсөн. Үүн дээр ч гэсэн Г.Уянгын ёс зүй илт харагдана. Хэрэв тухайн үед МҮАН дотор хулгай гарсан гэж мэдэгдсэн бол МҮАН-нэр хүндэд тун халтай явдал болох байсан нь гарцаагүй.
Хоёрт Л.Эрдэнэчимэг гишүүний төрсөн өдөр 2 дугаар сарын 18-ны өдөр тохиодог. Гэтэл Уянга утсаа шинийн таван буюу 2 дугаар сарын 14-ны орчим алдсан байна. Тэгэхээр тэр утсаараа бичлэг байх ямар ч нөхцөл байхгүй юм.
Түүнээс гадна Г.Уянгын алдсан “iPhone 6 plus”-ын давхар түгжээ, кодыг тайлдаг хүн Монголд байтугай, дэлхийд байхгүй. Хэрэв Г.Уянгын алдсан гар утасны кодыг тайлж энэ бичлэгийг олж тараасан гэж үзвэл тэр гоц ухаантныг манай биш бүр АНУ-ын Тагнуулын Ерөнхий Газар урьж ажиллуулахаар гуйна. Бараг “Ягаан зүрх” одонгоор шагнах биз.
Бичлэг задарч, түүнийг Г.Уянга тараасан гэх цуурхал ихэд тархсан учраас Г.Уянга “Би гар утсаа хулгайд алдсан” нь үнэн гэсэн авч, тэр бичлэгийг би хийсэн гэж огт хэлээгүй. Гэсэн хэдий боловч тэр бичлэгийг Г.Уянга хийснээ хүлээн зөвшөөрөв гэж энд тэндгүй мушгин гуйвуулж, цуурч байна.
Ямар ч гэсэн Г.Уянга утсаа алдсан нь үнэн боловч тэр бичлэг Уянгын утаснаас гарсан гэх ямар ч нотолгоо алга.
Эмэгтэйчүүдийн эсрэг дайралт
Эндээс маш олон дүгнэлт хийж болно. Бичлэгийг дотно хүмүүсийн дунд авсан боловч ямар нэг байдлаар олон нийтэд задарсан байна. Тухайн үйл явдалд дор хаяж дөрвөн хүн оролцсон атал хоёрхон эмэгтэйн эсрэг зориудаар чиглүүлж байна. Үйл явдалд оролцсон бүх эрчүүдийн нүүр царай, дуу хоолойд засвар хийж, бичлэгийг санаатай зассан байна.
Энэхүү бичлэгийн үйл явдалтай зэрэгцэн Г.Уянгыг хууль бус аргаар Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн намын дарга болсон гэх хэвлэлийн бага хурал хийж байгаа нь энэхүү суртал нэвтрүүлэг Г.Уянгын эсрэг чиглэлтэйг илт харуулж байна.
Энэ зэргийн бичлэг байтугай ямар олон баримтыг Г.Уянга дэлгэлээ. Р.Пейнтэр гэгчийн хуулийн компанид шилжүүлэхээр төсөвлөсөн 17,8 тэрбум төгрөгийн асуудал, С.Баярын байрны асуудал, Оюу толгой компанид хийсэн 130 сая ам.долларын зөрчлийн асуудал, Монгол банкны албан тушаалтнуудад тараасан 3,8 тэрбум төгрөгийн асуудал гэх мэт.
Тэр үед манайхан ингэж шуугиж байсан уу? Тэрбум тэрбумаар оффшортоо нуусан мөнгө илрэхэд ингэж хөл болсон бил үү?
Бүгд л ус балгасан мэт таг дүлий дүмбэ оргиж байсан. Яахав дээ, хүн л юм чинь наргиа л биз, яриа биз. Ямар хулгай хийсэн гэж яриа юу? Худал хэлээ юү? Л.Эрдэнэчимэгийн ярианд яг юу нь буруу байсан юм? Халамцаад ярьдаг л яриа, Та нар пиводахаараа яадаг юм? Маани тарни уншдаг юм уу? Одоо больж үз, хүүхдүүд ээ! Эр нь эр биш болж харагдаад байна.
Г.Уянгын тухайд
Г.Уянга ноцтой ноцтой мэдээллийн гүнд олон жил ажилласан учраас мэдээлэлтэй яаж харилцахаа хамгийн сайн мэднэ. Аль дээр “Улстөрийн сонин”-д байх үеэс л С.Б-ын нууц амраг гэх, У.Х-д хүчиндүүлсэн, “Т”.Э-д ашиглуулсан гэх мэт эмэгтэйчүүд түүнд хандахад “Би хүмүүсийн ор хөнжлийн явдалд оролцдоггүй” гэж хэлээд буцааж байсныг би сайн мэднэ. Дөнгөж саяхан түүний өрсөлдөгчийн гэр бүлээс гадуурх амьдралын талаарх мэдээлэл өгье гэсэн хүнээс ч татгалзаж л байна. Г.Уянга чухамхүү ёс суртахууны ийм зарчим баримтладаг учраас түүний нэр хүнд өндөр байдаг.
Эндээс Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар хулгайн бөгөөд зориудаар бэлтгэсэн бичлэгийг ямар нэг хүн, байгууллагаас олж аваад түүнийгээ монтажлан өөрчилж, УИХ-д буй хоёр хүүхэн рүү зориудаар чиглүүлж байна. Тэд тийм шударга байсан юм бол үйл явдалд оролцсон эрэгтэйчүүдийг яагаад дурдаагүй вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарна. Мөн бичлэгийг яагаад, ямар зорилгоор зассан вэ? гэдэг асуулт ч хөндөгдөнө.
Энд Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар 1. Хувь хүний нууцыг задруулах, 2. Гүтгэх, 3. Доромжлох, 4. Цуурхал тараах, 5. Хувь хүний нэр төрд халдах, 6. Шахамдуулах, 7.Хээл хахууль авах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь нэн тодорхой гэж хэлэх ноцтой үндэслэл байгаа юм.
Эл асуудлаар нэр холбогдсон хүмүүс хуулийн байгууллагад хандаад байгаа бөгөөд эцсийн үнэнийг зөвхөн тэнд тогтооно.
Муу улстөрчдөд энэ бол од болох сайхан боломж юм. Харин Г.Уянга, Л.Эрдэнэчимэг хоёр тэгж “зохиомол од” болох зиндааны улстөрчид биш л дээ.
Харин энэ Уянга энэ асуудлыг анхаарахгүй, уулзалтандаа гүйгээд завгүй яваад байгааг асуудлыг дэвэргэгчид их таатай боломж гэж бодсон бололтой. Хүний тэвчээрт хязгаар бий бөгөөд нетээр дайраад л байвал болно гэж бодсон тэнэг шааруудын хохь л болно шүү…
Ингээд Цагдаагийн байгууллагын албан ёсны тодорхойлолт, Г.Уянгын Цагдаад өгсөн өргөдөл, Скайтель худалдааны Төвийн баримт зэргийг хавсаргав.
-
2
-
3
-
4
-
Эдгээр албан ёсны бодит баримтуудаас бусад нь хоосон шүлс, өмхий ам гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Чаддаг юм бол яваад заргалдаарай…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Зочин · 2016/06/26
#ХарЖагсаалт-д Б.Саранцэцэг орсон. /УИХ-н Сонгинохайрхан дүүрэг 73-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/593
Зочин · 2016/06/26
Manangui MaXNgui margaashiig avch irex IX namiinxniig ixeer songoyo
Зочин · 2016/06/26
ИХ БАГИЙНХАН ХАРИУЦЛАГЫН ХУВЬСГАЛ ХИЙЦГЭЭЕ
Зочин · 2016/06/26
#МАНгуураад #АНдуурсныг #ИХээр ЗАСЪЯ!!!! ӨӨРСДӨӨ ӨӨДЛӨХ ҮҮ? #ИХНАМ
Зочин · 2016/06/26
СОНГОЛТ-АН, СОНГОЛТ-МАН, СОНГОЛТ-МАХН Ч БИШ!!! #СОНГОЛТ БОЛ #ИРГЭНИЙХӨДӨЛГӨӨНИЙНАМ Бид Шинэ-Зөв сонголтыг хүсч байна!!!
Зочин · 2016/06/25
Өрөндөө урагшлах уу? Өнгөрсөн рүү ухрах уу??? ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ
Зочин · 2016/06/25
Төр улсаа хулгайчаас Түмэн олноо хямралаас чөлөөлье! Иргэний Хөдөлгөөний Нам
Зочин · 2016/06/25
#ЦагаанЖагсаалт-д Д.Энхсайхан орсон. /НИТХ-н БАГАНХАНГАЙ ДҮҮРЭГ 44-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/933
Зочин · 2016/06/25
#ХарЖагсаалт-д Ц.Энхцэнгэл орсон. /НИТХ-н Баянзүрх дүүрэг/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/293
Зочин · 2016/06/25
#ЦагаанЖагсаалт-д О.Батдаваа орсон. /НИТХ-н Чингэлтэй дүүрэг 37-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/919
Иргэн · 2016/06/25
Хэн байх нь сонин биш хүнд бүү итгэ хүмүүс ээ хүн хүнии араас нь хутгалдаг гэдгииг л ойлголоо үүнд дүн шинжилгээ хиих юунби юу чи юу гэдэг цөвүүн цаг эр эмгүй хутга барьж явдаг болсон юм байна
Зочин · 2016/06/24
#ЦагаанЖагсаалт-д Ц.Баярхүү орсон. /УИХ-н Сүхбаатар дүүрэг 62-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/802
Зочин · 2016/06/24
#ХарЖагсаалт-д Б.Батсайхан орсон. /УИХ-н Төв аймаг 29-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/404
Зочин · 2016/06/24
#ХарЖагсаалт-д В.Намхайнямбуу орсон. /УИХ-н Баянзүрх дүүрэг 52-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/500
Зочин · 2016/06/24
#ЦагаанЖагсаалт-д Г.Баасан орсон. /УИХ-н Баянзүрх дүүрэг 49-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/757
Зочин · 2016/06/24
#ХарЖагсаалт-д Б.Ширжирбаатар орсон. /УИХ-н Булган аймаг 10-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/340
Зочин · 2016/06/24
#ЦагаанЖагсаалт-д Ц.Нарангэрэл орсон. /НИТХ-н Сонгинохайрхан дүүрэг 17-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/892
Зочин · 2016/06/24
#ХарЖагсаалт-д Ш.Үнэнбат орсон. /НИТХ-н Чингэлтэй дүүрэг/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/254
Зочин · 2016/06/24
#ХарЖагсаалт-д О.Лхагвадорж орсон. /УИХ-н Баянгол дүүрэг 67-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/687
Зочин · 2016/06/24
#ХарЖагсаалт-д Л.Энх-Амгалан орсон. /УИХ-н Хөвсгөл аймаг 39-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/436
Зочин · 2016/06/24
#ЦагаанЖагсаалт-д Л.Наранчимэг орсон. /НИТХ-н Чингэлтэй дүүрэг 38-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/920
Зочин · 2016/06/24
#ЦагаанЖагсаалт-д Р.Булгамаа орсон. /УИХ-н Баянзүрх дүүрэг 51-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/762
Зочин · 2016/06/24
#ЦагаанЖагсаалт-д Н.Бадамханд орсон. /УИХ-н Хан-Уул, Багахангай дүүрэг 55-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/780
Зочин · 2016/06/24
#ЦагаанЖагсаалт-д Б.Мөнхзаяа орсон. /НИТХ-н Сонгинохайрхан дүүрэг 17-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/893
Зочин · 2016/06/24
#ХарЖагсаалт-д Д.Ганбат орсон. /УИХ-н Баянхонгор аймаг 7-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/329
Зочин · 2016/06/24
#ЦагаанЖагсаалт-д Х.Ганхуяг орсон. /УИХ-н Баянгол дүүрэг 70-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/827
Зочин · 2016/06/24
#ХарЖагсаалт-д Ц.Нямдорж орсон. /УИХ-н Хан-Уул, Багахангай ДҮҮРЭГ 56-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/514
Зочин · 2016/06/23
Uyanga bol TUGJIL -n uruusun dugui
Зочин · 2016/06/23
#ЦагаанЖагсаалт-д В.Ганболд орсон. /Сонгино Хайрхан дүүрэг 72-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/840
Зочин · 2016/06/23
#ЦагаанЖагсаалт-д Д.Баатар орсон. /Сонгино Хайрхан дүүрэг 73-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/845
Зочин · 2016/06/23
#ХарЖагсаалт-д Л.Мөнхсайхан орсон. /УИХ-н Дархан-Уул аймаг 43-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/454
Зочин · 2016/06/23
#ХарЖагсаалт-д Р.Төрмөнх орсон. /УИХ-н Чингэлтэй дүүрэг 65-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/683
Зочин · 2016/06/23
#ХарЖагсаалт-д Д.Батболд орсон. /УИХ-н СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 72-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/691
Зочин · 2016/06/23
#ЦагаанЖагсаалт-д Г.Баярсайхан орсон. /УИХ-н Чингэлтэй, Налайх дүүрэг 64-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/809
Зочин · 2016/06/23
#ХарЖагсаалт-д Н.Алтанхуяг орсон. /УИХ-н Увс аймаг 32-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/412
Зочин · 2016/06/23
#ЦагаанЖагсаалт-д О.Сарантуяа орсон. /НИТХ-н Баянгол дүүрэг 4-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/863
Зочин · 2016/06/23
#ЦагаанЖагсаалт-д Н.Бадамханд орсон. /УИХ-н Хан-Уул, Багахангай дүүрэг 55-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/780
Зочин · 2016/06/23
#ХарЖагсаалт-д Г.Атармаа орсон. /НИТХ-н Баянзүрх дүүрэг/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/282
Зочин · 2016/06/23
#ХарЖагсаалт-д С.Отгонбаяр орсон. /Увс аймаг 33-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/472
Зочин · 2016/06/23
#ХарЖагсаалт-д Ш.Одгэрэл орсон. /НИТХ-н Сонгинхайрхан дүүрэг/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/302
Зочин · 2016/06/23
#ЦагаанЖагсаалт-д Б.Болдбаатар орсон. /НИТХ-н Чингэлтэй дүүрэг 38-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/207
Зочин · 2016/06/23
хамт архидсан нөхөдийг нь яагаад атаклахгүй байгаа нь их сонин санагдаад байна
Зочин · 2016/06/23
ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИНАА ГЭЖ ХҮМҮҮСИЙГ ЮМ ОЙЛГОДОГГҮЙ ГЭЭД АМИНДАА ТАЙЛБАРЛААД БАЙГАА ЮМ БАЙХДАА ЭРДЭНЭЧИМЭГ УЯНГА ХОЁР ХОЮУЛАА Л БУРУУТАЙ ХҮН БҮХ ЗЭВҮҮЦЭЖ БАЙНА. БААР САВАНД ЯАЖ ДУРААРАА ДУРГИХ НЬ ТЭДНИЙ ХЭРЭГ ХАРИН ТӨРИЙН ОРДОНД БАЙГААДАА Л БАЙГАА ЮМ БАС ВИНО УУСАНД ХҮЛЦЭЛ ӨЧЪЕ ГЭЧИХЖЭЭ ВИНО ГЭХЭЭР ЯАХИЙН ӨӨ ВИНО Л БАЙНА Ш ТЭЭ ГЭХ ЮМ УУ ВИНО Ч ГЭСЭН СОГТУУРУУЛАХ УНДАА ШҮҮ ЭРДЭНЭЧИМЭГ ГУАЙ
Зочин · 2016/06/23
Үхсэн ацны баримт. Уянгыг л өмгөөлөх гэж үгээ эвлүүлж ядаж. Судлаач гэж өөрийгөө өргөмжилсөн мулгуу өвгөн.
Зочин · 2016/06/23
Uhsen baasniihn sudlaach. Uursduu unenee heled bhadn umuurchiin gj shal hudlaa tuuh zohiogood bhiimda. Zugeerl mani metn ajliin bairan der arhi uuj tamhi tatwal halagddag shig tsug bsan humuusnch shudargaar shan halagdlda. Harin daraan ter hulgaich hudalch hutga shaadag nuhduudijnhe tuhai yriach. Asuudliig shaal hol hundlun ymruu sarniulah ged bhin
Зочин · 2016/06/22
Эрдэнэчимэг уучлалт гуйсан Торгуулиа төлсөн ккк ТА ОДО БОЛЬ БОЛЬ БИД МЭДРЭЛ ЮМУУ ҮГҮЙ ҮҮҮ ЭСВЭЛТА СОГТУУ БАЙНА УУ
Зочин · 2016/06/22
Aldsan odor ni 14 gecheed 12 nd orgodol ogood bhda yahawde eswel daldiig hardag bltsn ymu
зочин · 2016/06/22
Өрөвдмөөр, чадалгүй өмгөөлөгч юм даа Ганхуяг гуай хүн итгэмээр юм бичээч бороо ороод өнгөрсөн шүү дээ
Зочин · 2016/06/22
ene nuhur uuruu erdenechimegees mungu avsan yum bainalda.tegeed l hamgaalaad uhchihgeed baigaa yum bailgui.uuruu huuli sanaachlaad terniigee uuruu buur turiin ordond zavhruulsnaa naad 2 avgai chin 2laa huleen zuvshuursunshdee
Зочин · 2016/06/22
Hen haana arhidan sogtuurch yu helj yarisan be gedegt l hamag uchir n bgaa yum.ternees uuj idehgui nargij tsengehgui hun barag bhgui n oilgomjtoi gehdee ihenh n.....Uyangiig buruugui gej notlohiig oroldson n arga yadsan argatsaasan teneg tailbar bolj.er n Uyangiin buruu ch gj yu bhav marzaganaad l bichsiin bgaa biz gj tailbar hiivel arai deer bh bsan bj magadgui ee gj...Esreg tald n bsan er Batzandan l bsan.teriig tanij yadah yu bna aa.ed niilj l turiin ordond uruun dotoroo eliirtlee arhidsan l yum bna.odoo yaay gehev ungursun asuudal shalgadag baiguullaga bdag bol shalgana l biz.shalgahgui bol bolino l biz hend hamaa bna aa
Radi · 2016/06/22
Erdenechimeg gishuuni tursun udruus umnu utsaa aldsan yum bna. Gevch Erdenechimeg uuruu Uyanga toglood bichsen geed baisan daa.
Зочин · 2016/06/22
уянгад дурлачижээ хөөрхий. хөгширсөн хойноо ингэж шар сэмжлэх гэж энэ өвгөн
Зочин · 2016/06/22
Энэ ямар эргүү юм яриад байгаа өвгөн бэ
Зочин · 2016/06/22
za daa bichleg hiilj bgaa ni hillguulj bgaa 2 yaag taarchihsan yumaa
ЗОЧИН · 2016/06/22
АРД ТҮМНИЙГ ЯВААД ЗАРГАЛДААРАЙ ЭНТР ГЭЖ БИТГИЙ ДОРОМЖЛОО ЗАРГАЛДАХ АРД ТҮМЭН БАЙХГҮЙ СОНГУУЛИАР Л ДҮНГЭЭ ТАВИЧИНШД БАСААД БАЙГАА АРД ТҮМЭН Ч
Зочин · 2016/06/22
uyangaa gishvvn chn uuruu hvleen zuwshuuruud utas entraa aldsan gd bsan bzd.bichleg hiigeegvi bl hiigeegvi gj helne bzd.
ЗОЧИН · 2016/06/22
ЧАДДАГ ЮМ БОЛ ЯВААД ЗАРГАЛДААРАЙ ГЭЖ ХЭНИЙГ ДАРАМТЛААД БАЙГААН БЭ?????????? АРД ТҮМНИЙГ ҮҮ????????????
Ganhuyag tanaa · 2016/06/22
Ganhuyag lalraa yamarch taamag,shinjee hereggui malaa hajuud ni hen baisan,bichleg hen hiisen,utas yagaad alga bolson ene bugdiig 2 avgaigaas asuugaal boloo,Barimttai yaria: Ersenechimeg Uyanga ruu utasdaj chi togloj bichsen bichlegee ustgaagui yumuu gesen Uyanga ustgaaguiee utsaa aldaad tsagdaad burtguulsen baigaa gedgee 2 avgai uursduu ard tumend zarlasan
Зочин · 2016/06/22
Арчаагүй юм аа.... хэн ч байсан хамаагүй Төрийн ордонд архи тамхи хэрэглэсэн нь буруу шүү дээ, Тухайн үед хэн хэн байсаныг Эрдэнэчимэг гуай мэднэ ш дээ, үнэхээр өөрөө буруугаа хүлээж ард түмнээсээ уучлал гуйж байгаа юм бол бид нар гээд тэнд байсан хүмүүстэйгээ хамт уучлал гуйх ёстой байх. Тэд нараас тийм иргэний зориг гарах болов уу даа
Uyanga · 2016/06/22
Uyanga- iim udaan hugatsaand hadgalj baij tsagt ne gargaj dee ......
ЗОЧИН · 2016/06/22
УЯНГА 12ны өдөр утсаа алдсан гэх,ЭРДЭНЭЧИМЭГ 18-өдөр төрсөн өдрөө тэмдэглэж байсан үеийн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тэхээр өөр утсаар л УЯНГА авсан
Зочин · 2016/06/22
okay
Зочин · 2016/06/22
Уянгаас өөр хэн байхав дээ
зочин · 2016/06/22
Ганхуяг гуай байнга Уянгааг дэмждэг хүн тул энэ удаа ч гэсэн хамгаалахаар шийдэж дээ.
irgen · 2016/06/22
Tsaana ni suuj bui hun Batzandan l yah argagui men dee Mantaaj lav bish shuu uuniig bid yalgana sohor bish ene hun tur argatsaah yum bicnjee gej bodoj baina Huuliin baiguullaga shalgaad unen zeviig olno gedegt bid naidaj baina