Жудогийн спортоор дэлхийн шилдэгт бичигддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар саяханаас интернэтийн сошиал буюу нийтийн сүлжээний хэрэглэгч болжээ.

Учир юу вэ гэвэл тэрээр сүүлийн үед улс төр, урлаг соёлын ихээхэн хэрэглэх болсон твиттерт өөрийн хуудсаа нээн жиргээчин болсон байна. Сүүлийн үед нэр алдарт гарсан эрхэмүүдийн нэрийг ашиглан интернэт сүлжээнд хуурамч хуудас нээх болсон нь түүний дургүйцлийг хүргэсэн бололтой. Олимпийн хүрэл медальт Цагаанбаатар анхны жиргээгээрээ “Сайн байцгаана уу, жиргээчид ээ! Миний нэрээр хүмүүс жиргээд байхад би өөрөө яагаад жиргэж болохгүй гэж. Эрин зууны сор болсон тэнгэрлэг жиргээчид минь. Эх оронч сэтгэлгээтэй ирээдүйгээ өөдрөгөөр цогцлоох хүсэл эрмэлзэлтэй амьдарцгаая” гэжээ.

Ямартаа ч та гавьяат тамирчинаа @tsagaanaa2008 гэсэн нэрээр дагаарай. 

С.Отгон