Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Хангай-23, Ногоон талбайн 1-7, Аршааны 1-16 гудамжны айлууд урьд шөнийн орсон борооноос болж үерт автсан тухай мэдээлэл гарсан билээ.

13 дугаар хорооны төв замын зүүн хэсэгт 20 орчим хоногийн өмнө үерийн ус зайлуулах хоолой, далан барьсан ч урьд шөнийн орсон бороонд үерийн ус зайлуулах хоолой эвдэрч, далан нурсан байдалтай байв. Уг хороонд нийт 11 сая төгрөгөөр далан болон үерийн ус зайлуулах хоолойг саяхан барьжээ. Гэтэл 10 минут орсон ширүүн борооноор далан нурснаас болж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд амьдардаг өрхүүдийн 80 гаруй хувь нь үерт автаад байна.. Инженерийн тооцоо судалгаагүй бага хүчин чадалтай ус зайлуулах хоолой тавьснаас болж их хэмжээний усархаг бороо ороход үерийн далан, хоолой эвдэрч өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэд хүнд нөхцөлд байна.

Инженерийн тооцоо судалгаагүй бага хүчин чадалтай ус зайлуулах хоолой тавьснаас болж их хэмжээний усархаг бороо ороход үерийн далан, хоолой эвдэрчээ. Төсвийн мөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг чанаргүй гүйцэтгэж, мөнгө салхинд хийсгэдэг зан угаас кампаниудад байдаг. Энэ нь тенэр шалгаруулалттай ч холбоотой. Тэд өөрсдийн танил тал найз нөхдийн компанийгг сонгодогтой ч холбоотой асуудал бий. Эсвэл үерийн далан барьваггүй, барьвал тэр нь урт насалдаггүйн зовлон их байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо нам газарт байрладаг учраас уерт автсан зарим айлын бохир хальж, бохир сорих машин хүртэл очиж, бохир соруулсан байгаа.

Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах “Ахмадын хотхон”-д амьдарч буй ахмадууд тус байрыг түрээсэлж амьдардаг. Харамсалтай нь, байр түрээсэлж байгаад тухайн өндөр настай ахмадууд нас барсан бол шууд дараагийн түрээслэгчид шилжүүлдэг аж.

Г.Наран-Од