Монгол эрчүүдийн “хүүхэнжих” хандлага газар авсаар байна
2016/06/23
- Монгол хүний үнэлэмж орчноо даган өөрчлөгджээ. Залуус үсчин, тогооч, сувилагч, маникюр, худалдагч, гоо сайханч хийж байхад эмэгтэйчүүд машин барьж, бараа зөөж, хүнд даацын механиктай ажиллаж, цэргийн тусгайд бэлтгэгдэж, автобусны жолооч хийж байх юм. Эмэгтэй хүн амьдралд нухлагдахаараа дийлдэхгүй их “тэнхээтэй”, “хаттай” болдог гэдэг нь харагдаад байх шиг.
- Нийгэм чанга байхад эрэгтэй, эмэгтэй хүний хийх ажлын ялгаа байдаг байсан. Хүйсийнхээ ялгаанаас болоод эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ой тогтоолт, самбаачлах хурд, зориг, тэвчээр, хатуужил, бие бялдарын хүчний зөрүү гээд яах аргагүй өөр өөр. Биеэс нь ялгарч байгаа даавар нь хүртэл тэднийг зохицуулж чадахааргүй орчинд орсон гэсэн үг. Халхын сайхан эрчүүд Солонгосжоод байна гэж иргэд харсан, үзсэнээ шүүмжилдэг ч үүний эсрэг арга хэмжээ аваад байгаа зүйл гэж алга. Манай улсад эр хүн гэж ийм байх ёстой гэсэн суртал ухуулага хийгдэж байгаа нэг ч зүйл байхгүй байна.
-
Хүүхнүүд эрчүүдийн ажлыг хийж харин эрчүүд эмэгтэйчүүдийн хийвэл зохих ажлыг амжуулж байх юм.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийг судалж хийж болох ажил, боломж зэргийг заасан байдаг. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийгдсэн олон улсын судалгаанууд харуулдаг.
Жишээ нь эмэгтэй хүн: Маш их зүйлийг деталчлан бодож зэрэг амжуулдаг байхад эрэгтэй хүн шууд үр дүнг нь хүлээн тоймлон авч ажилладаг байх юм.
- Дэлхий нийтэд ихэнх удирдах албан тушаалын ажлыг эрчүүд хийдэгийн гол шалтгаан нь тэдний асуудлыг хурдан бөгөөд анхаарлаас гадуур шийдэрлэдэгт оршидог гэнэ. Энэ мэт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хийж болох ажил, оролцоо, үр дүн зэргийг харуулсан олон судалгаа бий. Сүүлийн жилүүдэд манайд Солонгос кино соёлын “довтолгооноос” үүдэлтэйгээр залуус “хүүхэнжих” хандлага газар аваад байгаа. Монгол эр хүний бие бялдар сайхан нөмөр нөөлөг алдагдаж ямар ч салбарт эмэгтэйчүүдтэй барьцах хандлага ажиглагдаж байгаа.
-
Орчин үед эрчүүд тогоо шанаганы хэрүүл хийж, хоорондоо муудалцаж, гудамжинд эрчүүд л “нүнжиггүй” зан гаргаж байгаа нь түгээмэл болж. Энэ бүх хүйсийн ялгааг гаргаж ажиллаж амьдрахгүй байх нь нийгэмд хор уршигтай юу. Одооноос эрчимтэй “хүүхэнжсэн” эрчүүд, хат сууж амьдралд нухлуулан ямар ч эрээс дордохгүй болсон эзэгтэй нарын хүүхдүүд ямар болох бол. Нийгэм даяараа ийм зүйлээс айхгүй мөртлөө долларын ханшны хэлбэлзэлээс “үхтлээ” айх юм. Хүйсийн ялгаатайгаар улс нийгмээ хөгжүүлэх хөтөлбөр төрийн үйлчилгээ, төрийн үйлнээ бодлого болон буумаар юм.
Б.Цацралт
bbbb · 2017/05/25
төр ийм л асуудлыг бодлого гэдэг юмаар зохицуулах хэрэгтэй энэ бол хэдэн үе удамын асуудал шүү дээ ... гуниг авч ирнэ шүү...
MGL · 2016/06/27
Цэргийн албыг 2 жил болгож, цэрэгт бүрэн хамрах хууль гаргаж, халуун чолоо долоолгож, хал цжргийн шанаа авахгүй бол .. наад эрчүүд чинь бүгд "гомо" шинж орлоо...
Зочин · 2016/06/25
Эр нь эм эм нь эр болж дээ эр хүн гэдэг ядаж бие хаагаараа ялгаатайсан мэргэжил ер хамаагүй моралиин хувьд ялгарайсай
Mongol · 2016/06/25
Zuv sedev. Anxaarliin tuvd oruulax xeregtei. Manin zaluus ix boljee. Chalchaa, ug daaxgui, tevcheergui, zorig zurxgui zalxuu shalchignuur geed
зочин · 2016/06/24
Ханагар сайхан эрчүүдээ корей болохыг хармааргүй байна шүү. Аав, ээжүүдээ
Зочин · 2016/06/24
Хө х эрчүүд хөх чоно ховордсоор
Хөмсгөө зассан танхил залуус олширсоор
Зочин · 2016/06/23
Erchuud mini er huneeree l uldej uzeerei.Haa saigui gomonuud.Jinhene amin huwia hicheesen gaj zurshil ezemshsen buzruud...
Зочин · 2016/06/23
nice
Зочин · 2016/06/23
zarim ni bur jiremsen yum shig bnaleeshd
ГААНС · 2016/06/23
СОЛОНГОС КИНО ИХ ҮЗВЭЛ Ч ХУРДАН ХҮҮХЭНЖИНЭ ДЭЭ.
Зочин · 2016/06/23
Үсчин нэртэй эр, эм нь мэдэгдэхгүй гомо царайтай эрчүүд мөн олон байнаа
Зочин · 2016/06/23
Долларын ханш чухал
Monh-Erdene · 2016/06/23
Mongol erchuud hov yaridaggui baival zohino. Dargad doligonono,hun muulna,shunaltana,biye unelne. Mongol erchuuded hiihgui muu yum gej alga bolloo.
Зочин · 2016/06/23
Тогооч, үсчинг эмэгтэй хүний ажил гэж шаахаа болиоорой. Эрт дээр үед дандаа эрчүүд хийж бсан шүү.