СУИС-ийн оюутан байх цагаасаа хамтлаг байгуулж “Hot чинжүү” нэвтрүүлгээрээ үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Цоомоо буюу Э.Цолмонбаярыг залуус өдгөө андахгүй сайн танина. Жижигхэн биеэндээ баймгүй сүйхээтэй эр маань сүүлийн үед дэлгэцийн бүтээлээр үзэгчтэйгээ уулзах болсон.

Тэрбээр өөрийн гэр бүлийнхээ хүний талаар нэг их яриад байдаггүй даруухан нэгэн. Тэд оюутан байхдаа танилцаж, дурлаж байсан гэдэг. Гэтэл мьдралын эрхээр хэсэг холдсон аж. Энэ тухайгаа жүжигчин залуу "Гэхдээ учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг үнэн юм билээ. Бид дахин учирсан. Харин тэр үед би дахиж алдахыг хүсээгүй" хэмээн хуучилжээ. Ингээд дурлалдаа үнэн залуу маань бушуухан хуримаа хийсэн бололтой.

Цоомоог дурлалдаа үнэнч гэдэг аргагүй үнэ юм аа. Түүний бүтээсэн дүрд ч ийм дүр байдаг шүү дээ. Залуус минь түүн шиг дурлалт бүсгүйгээ алдалгүй өөрийн болгож авах сүйхээтэй байх хэрэгтэй юм байна.

О.Ариун