Залруулга: Жимсний хатаамлаас нянгийн бохирдол илэрчээ
2016/06/23
Манай сайтад "Сэрэмжлүүлэг: Жимсний хатаамлаас нянгийн бохирдол илэрчээ" гэсэн гарчигтай мэдээ зургаадугаар сарын 01-нд нийтлэгдсэн билээ.
Тус мэдээлэлд гэрэл зургийг нь андууран "Тайван зул" ХХК-ний бараа бүтээгдэхүүний зургийг нийтэлсэн тул энэхүү залруулгыг хийж байна. Эх зургийг нь оруулан мэдээллийг дахин хүргэж байна.
Энэ бүтээгдэхүүн нь МХЕГ-ын шалгалтаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах зорилгоор дээж авч, лабораторид шинжлүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын хэлтсийн нян судлалын лабораторийн сорилтын дүнгээр Хятад улсад үйлдвэрлэсэн "Долоогоно” жимсний сэндвичэн хатаамал чихэр стандарт чанарын шаардлага хангаагүй байжээ. Дээрхи бүтээгдэхүүнийг ихэвчлэн хүүхдүүд худалдан авдаг бөгөөд чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй, нянгийн бохирдол бүхий бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, худалдаалахгүй байхыг анхааруулж байна. Тухайн газарт хуулийн дагуу захиргааны хариуцлага тооцон зөвлөмж өгч, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч устгалд оруулахаар болсон байна.
Харин Тайван Зул компани нь Мэргэжлийн хяналтын журмын дагуу үйл ажиллагаа явуулан дараах бүтээгдэхүүнийг оруулж ирдэг байна.
"Тайван зул" ХХК-ний бараа бүтээгдэхүүн
Зочин · 2016/06/23
nice