Мунзуй Нямдоржийг батлан даалтад гаргахаас татгалзжээ
2016/06/24
Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид баривчилсан байдаг.
Тэрбээр “Rich Hill” зочид буудалд байрлан, бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж байгаад ийнхүү газар дээрээ баригдсан хэрэг. Бас болоогүй хохирогчийг нохойгоор уруулахыг завдаж, банкны картыг авсан, хүчээр мөнгө шилжүүлүүлсэн байгаа юм. Тодруулбал тэрбээр нэгэн телевизийн А гэх сэтгүүлч эмэгтэйн нөхөр болох Т-г тус зочид буудалд 10 хоногийн турш дарамтлан хорьж, зодон, нохойгоор уруулахыг завдаж, 2 сая орчим юань шилжүүлэн аваад байсан юм.
Хэргийг нэхэн сануулбал өглөө гэрээсээ гарсан нөхөр Т нь гэнэт жирэмсэн эхнэр рүүгээ “Би чамаас саллаа. Чи намайг эрж хайх хэрэггүй” гэх мэтчилэн элдэв сонин үг бүхий мессэж бичиж эхэлжээ. Тиймээс түүний эхнэр цагдаад хандсан байна. Г.Нямдорж нь тухайн хэргийг хийхдээ С.Мөнхбат гэх мэт нэр бүхий нөхдүүдтэй бүлэглэн хохирогч залууг барьцаалж хорьсон байдаг юм. Түүнийг энэ сарын 23-ны өдөр буюу өчигдөр цагдан хорьж мөрдөх хугацааг дахин сунгасан байна. Харин хэрэг хийхэд оролцсон хамсаатан болох С.Мөнхбатыг эрүүл мэндийн шалтгаанаар өчигдөр батлан даалтад гаргажээ.
Өмнө нь мунзуй Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас сая доллар нэхэн түүнийг хэрэгт холобгдуулан ярьж олны анхааралд орсон хүн байдаг. Тухайн үед түүний энэ “айдас”-ыг дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого, эрүүгийн элементүүд эрээ цээрээ алдаж байгаагийн илрэл гэж дургүйцэж хүлээж авсан хүн олон байсан.
Мөн “Ногоон” Мөнхбат гэдэг хүн Б.Дэлгэрсайханы компанийг, бизнесийг юутай хүүтэй нь өөрийн болгох гэж рекет хийж байсан байна. Манай улсад энэ төрлийн хэрэг нэлэд гарч байгаад дарагдсан ч сүүлийн үед мөн дахин гарах болжээ. Тиймээс хууль хяналтын байгууллагаас уг хэрэгт онцгой анхаарч, удаа дараа хүн дарамталсан, өмнө нь ял авч байсан ч давтан хэрэг үйлдсэн Мунзуй Нямдоржийн асуудлыг хатуу шалгаж, шийдвэрлэх юм байна.
Г.Наран
Зочин · 2016/06/26
shaihan hudalaa yrih ymaa ene setguulchid hunii gar hul bolj haltar heden tsaastai zolgoh ym daa
Зочин · 2016/06/25
Энэ бүгд худлаа удахгүй бүгд илчлэгдэнэ
ZOCHIN. · 2016/06/25
GEMGUI NEG ZALUUG BAS HULDUU CHIRJEE.t- GEED BGAA NI HUJAA YUM GESEN AVGAI NI SETGUULCH T-GEGCH NI BAS UURUU SHOROND SUUDAGGUI YUM BAIH DAA.mONGOLIIN HUULICHID HUJAAD IH SAIN UILCHILDEG BOLCHIHOOD BGAA.
Zochin · 2016/06/25
Nuguu hujaatai yvaldaj baigaa huuhnii yvuulga yum bish uu ter huuhen setguulch gee biz dee
Зочин · 2016/06/24
Энэ нэг эруугийн хэрэгтний гарах гарахгуй нь хэнд хэрэгтэй мэдээ вэ. Сэтгуулчээ
Zochin · 2016/06/24
Ed nar yagaad ingej hudal medee olon dahin gargaad bgan sonin bish gej uu hunii gujirdeed unen bolgoh geed baigaan bishuu
Zochin · 2016/06/24
Hudlaa yum bichehee boliochee ta nar hunii ner hunded sanaataigaar haldaj bn shu
Zochin · 2016/06/24
Ene saituud chin unen hudal n hamaagui dandaa hudal zuil bichih yuma
Zochin · 2016/06/24
Chiheer sonsson bish nudeer harsan zuil dee itgenee hun yu gej hudlaa yrij bolno shuu dee
Zochin · 2016/06/24
Mongol ulsiin porkror hurtel hytaduudiin tald ajilj bn ene henii yvuulga ve
Zochin · 2016/06/24
Hudlaa yum bichehee boliochee Munhbat garaagui sh dee ene buh zohion baiguulttai gutgej bn ter hujaa n Munhbatiin mungiig n idcheed hudlaa hun gutgej bn a
Зочин · 2016/06/24
Эд нартай нэг тэрэгний дугуй Дамбын Хишгээ Архангайгаас УИХ-д нэр дэвшиж байгаа гээ л бод л доо, иймэрхїї хулгайч луйварчдаар манай парламент дїїрлээ дээ, хєєрхий гэж
Зочин · 2016/06/24
mongoliin reket terbumtnuud dandaa iim argaar bayjsan bdgiin. bagaasaa shorongoor yvj bgad odo nas ni 50 garaad irsen chin bugd mongoliin baychuudiin toond ortson ntr ineedtei. yanaa emgenel yumda
Зочин · 2016/06/24
nice
Зочин · 2016/06/24
deeremduuldeg gar ni mongol ehnertei hujaa gee bizde ? unen yum bolvu?
Zochin · 2016/06/24
Kim lalaruud nadtai taardag boloosoi
Зочин · 2016/06/24
yun batlan daalt veee shuuud shoron shdee buleglen aimaar hereg hiisen bnshdeee ymar aimar humuus niigemd bgaad bnaaa.
Зочин · 2016/06/24
Арчаагүй хүний хөрөнгөд шунасан өөдгүй новш
rgen · 2016/06/24
iim humuusiig daaltand gargaj yadag ym tendeel baij baig songuuli iin daraa l gargah heregtei
зочин · 2016/06/24
Мал бол заазлахсан. яах гэж хүн төрхийг олж өрдөг байнаа.