1072 хувьцаа олгож эхлээд архины борлуулалт ихэссэн гэсэн мэдээлэл ирээд байгаа юм. Хувьцааныхаа мөнгийг авч гэр бүлээрээ архидан нэг нэгнийхээ аминд хүрсэн тухай өчигдөрхөн мэдээлэл гарч байсан. Иргэдэд бэлэн мөнгө тараах нь тийм ч сайн сонголт биш байдгийн жишээ.

Хэдэн жил хувь хишиг, хувьцаа, халамж зэргээр ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө тараадаг нь эргээд эх оронд ч хэрэггүй, иргэдэд ч “дэмгүй” болоод өнгөрч байна. Нийт мөнгөн дүнгээрээ маш их мөнгийг зүгээр л салхин хийсгэж байгаатай адилхан. Ахуй амьдралдаа хэрэглэж байгаа маш олон тохиолдол байгаа л байх. Гэхдээ үнэгүй олдсон юм үнэгүй л дуусдаг.

Багахан мөнгө тарааж оюуныг нь худалдан авах гэсэн оролдлого хэмээн иргэд ихээхэн шүүмжилсэн. Гэхдээ мөнгөнд дургүй хэн байхав. Сонгуулийн өмнө энэхүү мөнгийг эдийн засаг хүнд байна улс орон цалин, тэтгэвэрээ л “дөнгөж” байна хэмээн мэдээлчихээд дараа нь бэлэн мөнгө тарааж байгаа нь “нүглийн нүдийг гурилаар хуурав”.

 

Энэ бол сонгуулийн тактик биш ард түмнээ хуурсан цэвэрхэн “луйвар” байлаа. Мэдээж иргэд ухаантай. Зарим хэсэг нь одоо л өгч байгаа дээр нь авахгүй бол сонгуулийн дараа юу ч болж мэднэ гэсэн иргэд байхад нөгөө хэсэг нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөхөөр авна мэтээр ярьж байсан юм.

Харин үүнд хувьцаа тараахад амид сэрүүн байсан хүн нас барсан бол хувьцаа олгогдохгүй гэсэн нь байгаа дээрээ авч л байя гэсэн бодлыг төрүүлээд авсан болов уу.

Ард түмэнд “хийсэн зүйлтэй” харагдах гэсэн цэвэрхэн хахууль байлаа гэж ухаант буурлууд халаглан сууна.

huni(1)

Мөнгө тараагаад санал хураалтанд нөлөөлнө гэж үзсэн хэрэг. Гэхдээ төр түмэн нүдтэй гэдэгчлэн ард иргэд өөрсдийн гэнэт олсон мөнгөөрөө уусан архиараа бус ухаан саруул уужим бодлоороо сонголтоо хийх байх.

Харин ч монголын ард түмэн ухаантай, тэсвэртэй уужим хүмүүс юм. Ард түмнийг ядуу амьдруулж санал авах жижиг зорилго өвөртлөн тарааж байгаа мөнгөөр нь саналаа худалдахгүй байх л даа.

527-1372643286middle

Гэр хорооллоор явж ажиллаж байгаа гишүүд, гишүүн болохыг хүсэгч нэр дэвшигчид тэдний амьдралд 7-10 хоноод үзэх хэрэгтэй. Тансаг хауснаас босч ирээд, ганган хувцаслаж, гоё амлалт ярьж иргэдийг ард түмнийг төрийн үйлнээ төлөөлнө гэдэг юу л бол. Ядуугийн зовлон мэдэхгүй нэр дэвшигч этгээдүүд хөрсөн дээр буух гарцаа бэлэн мөнгө тараалтаар шийдэж байгаа бол эндүүрэл юм. Энэ бол бэлэн талх тарааснаас ч дор хэрэг боллоо гэх.

Тэд хэдэн сургууль, цэцэрлэг барих мөнгөө салхинд цацаж иргэдийг хууран ядуу амьдруулах тактик хэрэглэж байна гэх иргэд ч цахим ертөнцөд олширч байна.

Б.Цацралт

13515320_1181445265239459_1046976385_n