Бусдад хэрэг болж магадгүй миний амьдрал
2013/09/22
Сайн байцгаана уу. Энэ цахим хуудсаар зочилоод нилээд удаж байна. Эхнэрээ зоддог нөхөр, хэрүүлтэй гэр бүл, хүүхдээ бодоод тэвчдэг эцэг, эх гээд зөндөө л олон хүний зовлонг уншсан.
Тэгээд бусдад хэрэг болж магадгүй гэсэн үүднээс өөрийнхөө амьдралын нэгээхэн хэсгийг хуваалцъя гэж бодлоо. Би 20 орчим настай энгийн л нэгэн оюутан хүү. Туулсан амьдралын туршлага бага ч эдгээр хүмүүсийн хүүхдэд хэрэг болж болохуйц ихийг үзсэн. Юунаас ч болдог байсан юм бага байхаас л аав ээж 2 үе үе хэрэлддэг заримдаа аав ээжид гар ч хүрдэг байлаа. Надад харуулахгүй гэсэндээ цаанаа байж бай гээд өрөөгөө түгжээд хэрэлдэх тэр хоёр, юу ч хийхээ мэдэхгүй дэмий уйлж суух би, маргааш нь эвлэрээд хөгжилтэй нь аргагүй хоолоо хийцгээх тэр хоёр, өчигдрөөсөө салж амжаагүй гайхан зогсох би. Одоо бодоход миний амьдралын хөндүүр үе тэр л байсан. Бага ангид байсан нэг л өдөр урьдынх шиг маргааш тохиогоогүй. Бид дахин нэг гэрт хоноогүй. Би хэнийг ч буруутгадаггүй. Аав ээж хоёр маань 2 лаа л сайн хүмүүс байсан хоорондоо л тохироогүй. Би аав ээж хоёрыгоо салсанд хэзээ ч харамсдаггүй ээ. Харин ч зөв шийдвэр гэж боддог. Мэдээж эхэндээ амаргүй байсан байх л даа. Гэхдээ одоо тусдаа ч гэсэн аль алинтай нь уулзаад явж байгаа нь амар байдаг. Гэм нь надад бусад хүүхэд шиг гэр бүлийн аз жаргалтай дурсамж ховорхон байдаг. Бага насаа санах бүрт л тэдгээр хэрүүл уруултай, хүйтэн өдрүүд л санаанд түрүүлж буудаг. Эндээс юуг хэлэх гэсэн бэ гэхээр: Аав ээжийнхээ хэрүүлийг харах шиг зовлон үр хүүхдэд байдаггүй. Хэзээ ч битгий хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж байгаарай. Салалтыг дэмжиж байгаа юм биш шүү. Гэхдээ миний хувьд тэр 2-н гаргасан шийдвэрийг зөв гэж боддог. Энэнээс илүү сонголт байсныг үгүйсгэхгүй ч лав л одоо бид 3 нэгэн дээвэр дор бус ч өөр өөрсдийнхөөрөө сайхан л амьдарч байна. Эцэст нь хэлэхэд эмэгтэй хүнийг өшиглөж, цохих эрх хэвлий дотор нь байгаа үрт нь л байдаг!
Зочин · 2013/10/04
Амьдралаас минь авсан хамгийн том сэтгэлийн шарх ээж аавын минь салалт байсан юм. Одоо хүртэл мартаж чаддаггүй. Элэг бүтэн гэр бүлээрээ байсан тэр үеийг үнэхээр их үгүйлж байна. Салалт үр хүүхдэд нь хичнээн хүнд тусдгийг ээж аав минь хэзээ ч ойлгохгүй байх.
Зочин · 2013/10/03
timvvv horwoo vneheer hatuu yumaaa arai ch hvnii eh hvn tiim bj bolohgvi eee
Зочин · 2013/10/02
saihan niitlel bna bayrlalaa. emegtei huniig oshigloj cohih erh hewlii dotor ni bga urt ni l bdag
Зочин · 2013/10/02
Эцэст нь хэлэхэд эмэгтэй хүнийг өшиглөж, цохих эрх хэвлий дотор нь байгаа үрт нь л байдаг! ene uneheer unen ug
Зочин · 2013/09/26
салсан нь дээрээ сайн хүнтэй таарна, үр хүүхэд чинь өөрсдийнхөө амьдарлаар амьдраал явчихна
c***al · 2013/09/26
Зочин · 2013/09/25
bi ehnereesee salsandaa haram***ggui. udur bur heruul uduh huntei amidarsanaas salaad setgel amar yavah ni deeree. heleed oilgohgui huuhenuud bas baigaa. getel sain huuhnuud ch bas baigaa. tiim shulamtai amidarsanaas salsan ni deer.
me · 2013/09/24
Мундаг зөвлөмж байна аа, Би бол ээжтэйгээ 2уулханаа өссөн. Аав ээжтэйгээ нэг дор байж үзээгүй хүн лдээ. Магадгүй эцэг эх нь хажууд хэрэлдэх гэж юу байдгийг мэдэхгүй ч, ээждээ мөнхөд чиний эцэг та 2 миний амьдралаар тоголсон гэж загнуулж өссөндөө, Гэвч одоо ханьтайгаа учирсанаар амьдрал маань тэс өөр болж одоо л нэг амар амгалан тайван амьдралаар амьдарч байна. Гэвч одоо нэг асуудал тулгараад байгаа юм. Би хүүхэд төрүүлэхээс айгаад байх юм аа. Хүүхэд гаргаад сайхан байж байтал ирээдүйд гэнэт ямар ч юм асуудал үүсвэл өөрийнхөө амьдралаа үр хүүхэддээ давтах вий гэхээс айх юм. Амьдрал өнөөдрөөрөө байвал ч сайхан л байна. Хань маань байнга л хүүхэд нэхнэ. Би ч хүүхэд хүсч л байна,,, Гэхдээ л айдсаасаа болоод нэг их хичээхгүй, дотроо бол байнга хуанлигаа бодоод... Гэсэн хирнээ айлын хүүхэд харахаараа эрхгүй хайр хүрээд л.... Хүн бүр та 2 хүүхэд гаргаач гээд л.... Гэтэл би гэж хүн дотороо мөнхийн айдас тээсээр.... Бодвол бүх хүн л с********гүй насан туршдаа хамт амьдрана гээд л хүүхэд гаргадаг байлгүйдээ, гэтэл салж байгаа нь хэр их билээдээ.... ингээд л бодохоор өөрийн эрхгүй айдас төрмөөр..
Зочин · 2013/09/24
er ni bol huuhde bodhoor s**** erhgui l de gehdee l gant***n amidrah ****oor ooriinho jargaliig zoliosloj bolohgui shde!! salla geed etseg eh ni heveerei l bn shde.
Er hun bas zovd · 2013/09/24
Bi ehner huuhedtei.Ehnerteigee olon jil, barag odor bur hereldej setgeliin *** edelj bna. Ehner hun, eej hun gedgee oilgodgui.Yum ugaahaas busad buh geriin ajil bi hiine, hagas buten sain odorch hool hine gehgui.Namaig iim hool hiine gehgui bol tag. Buh yuman deer uurlaj utsaarlana.Huuhdee usand oruulaa gehed orilool,charlaal zagnaad bna.Huuhdee ingej zagnaj, charaldag eej bna uu,Buh ger ornii ajild nohroo zardag ehner bna uu.Huuhduud mini namaig salaad yavbal sanaad bitegreh baih.Tevcheel horvoog tuulhaas. Zollon jargalaa huvaaltsah huntei bolmoor bna. Nadad hariu biceerei. bicheerei.
ari · 2013/09/23
ee yasan huurhun uhaantai huu vee.ireeduin amidrald n hamgin az jargal husie.saihan ehnertei olon huuhedtei unur utgun ger bultei bolj bayar hoor az jargalaar danda duuren jargaarai.
Зочин · 2013/09/23
bi ch bas sanal neg baina, aav eej 2 min zodolddog baisan herelddeg bsan, bi ter 2-g hereldej ehlehed ni gert bga ***** shuvgu hurts irtei zuilsiig shuud nuudag bsan, ter 2 hereldheeree aimar boldog, eej aav 2 salaad eejtei uldsen ch amidral amar baigaagui eej mini ih muuhai ****tai bi uaj iigeed l uurig ni hurgedeg, zoduuldag bailaa, odoo baigaa minii bosgoson amidral mini hamgiin saihan amidral, uneheer az jargaltai, har darsan ter udruudig bodhoos ch durgui hurch nuruugaar huit orgij baina,
Зочин · 2013/09/23
Миний 2 хүүхдийн аав нь миний анхны нандин бүгдийн эзэн. Хичнээн ч араар тавьж хэдэн ч удаа зодуулавдаа. Хүүхдүүдээ бодоод салж чаддаггүй. Би нэг л амьдарна бид бүгдээрээ ганцхан л амьдарна биздээ. Одоо больсон нь дээр юм байнаа. Нас 40 хүрэх гэж байна. Хайртай чамгүйгээр би хэн ч биш гэчихээд яаж ийм байж чаддаг байнаа гэхээс л гомдмоор. Одоо нулимс гарахаа больсон байналээ. Миний 2 үр бяцхан тархиндаа элдийн юм бодож айдаг л байхдаа эвий минь.
:(((( · 2013/09/23
Manai aav bol arhi uuhaaraa hunee baichihdag... yg l buh shg nud ni ulaanaaraa ergeel, gant***n eejiig ch bish nmg bs 2 duug mini zoddog bid 3 iig arhi uuh bolgondoo bish lde... sogtuu bhad ni hamaagui ug helvel tgl duusaa... uul ni minii aav eruuldee hun shg hun l dee. daanch arhi gdg yum tolgoig ni erguuleed 1 ugeer arhichin boltsoon... bi odo 24 nastai minii 2 duu 22 19 n nastai iim tom boltsgooson bid 3 ene heruul margaaniig shiidverlej daanch chadahgui yumdaa. uhaan orson uyeesee l ene muuhai novshiin zuiliig uzej bna. erdem nomtoi hun bolgoj usgusund bayrlaj yvdag ingej eej duu nariig mini zovoodogt bi uneheer gomdoj yvdag (
Зочин · 2013/09/23
ter ***iin nohorteigoo suuval ooriigoo todiigui huuhdee ch hohiroono shuu negent l zorigtoi shiidver gargaad salsan chin sn bn hoishdoo oortoo itgeltei oodrog amidarch ohiniihoo toloo buhnee zoriulaarai muu aavtai bsnaas bgagui ni dr
Зочин · 2013/09/23
salsan ni dree tehgui bol huuhduuded buur ch hetsuu yamar ch huuhed eejiigee zoduulj bhiig haraad saihan bgui ternii orond aavgui ch gsn setgel amar osson ni dr
Зочин · 2013/09/23
Neg ni salj esul neg ni uhsen tsagt iim ger buliin zowlon ugui bolno
breeze · 2013/09/23
...huuhed nas ch dursamj ch baihgui tiim neg hooson...
Зочин · 2013/09/23
Chamd uneheer bayarlla. Bi odoo amidraliinhaa egzegtei muchtei nvvr tulgaraad bna.Zarimdaa yahaa medehgvi ergelzeh ye ih blaa.Harin odoo hvvhdvvdiinhaa tuluu zorigtoi shiidver gargah heregtei yum bna gedgee oilgoloo.Manai nuhur bs ih hargis hertsgii hvn hvvhdiinhaa derged hereldeh nadad gar hvreh yavdal tsuungvi ter bvv hel namaig 2 dahi hvvhdee olchihson jiremsen bhad cihnii min hengergiig haga tsohij blaa.Bi s****aar shiidsen ch 2 hvvhdee bodhoor muu ch sainch etsegtei n usgudug ch yum bilvv gj ih ergelzdeg blaa
Зочин · 2013/09/23
unen shu, manai aav eejtei yag nohoi shig harit***g baisan. hamag heruuliin buzar aavd shingesen baidag baisan. neg udaa orhiod iavchihaar n bayarlasan gej jigteihen odoo l neg amar taivan amidrah n dee getel ter muu oroh orongui bolood ter uu butsaad hureed irsen. tegeed l butsaad daranguilagch etsgiin dor. uneheer hetsuu. eej min aaviin uuduus ug helj chaddaggui. aav bol egch nariig shuten bishrehees busdiig n daramtalj daranguilna. 20toi baihad genet uud bolj bi neg taivan amidrah erhtei bolson doo huurhii.
Зочин · 2013/09/23
yag l minii amidral bn, harin tiim s**** ni hamgiin zow shiidwer bsn bha, daraa ni setgel amar saihan bolj bilee ter ued...
Зочин · 2013/09/23
чиний түмэн зөв, эцэг эхчүүд бид чинь хүүхдийнхээ хажууд хэрэлдээд л үнэхээр мунхаг, би одооо охиныхоо хажууд нөхөртэйгөө ******даж бүр охиныхоо нүдэн дээр нөхөртөө зодуулж байсан болохоор сайн ойлгож байна одоо салсан ту******а амьдардаг ч эргээд ирээч гэж дандаа гуйдаг гэсэн ч дахиад л гар хүрэхгүй сайхан байна гэж бодохгүй итгэж чадахгүй болохоор очихгүй байгаа гэхдээ охиноо харах бүр өр минт өвддөг бусад хүүхэдтэй адилхан аавтайгаа байж чадахгүй байгаад нь. гэвч би өөрийгөө нэг бол золиослох нэг бол хүүхдээ золиослох 2 л тал байдаг юмшиг байна аа яахаа ч мэдэхгүй байна.
gerelt · 2013/09/23
chinii heldeg mash zow sanagdlaa bi 25 tai ch amidraliin talaar sain medehgui l yawj bnoo ireedvuin hani nohoroo sain tanij medej baij suuh heregtei gj bodoj baina