Жүжигчин О.Долгорын "монгол селфи"
2016/06/26
Жүжигчин О.Долгор 10 жилийн дунд сургуулиа Эрдэнэт хотод төгсөөд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэрбээр сургуулиа төгсөөд гурван жилийн хугацаанд уран бүтээлийн ажлаа хийгээгүй. Учир нь хүнд өвчнөөр өвдөөд эмнэлгээр нэлээд яваад эцэст нь өөрийнхөө дотоод хүчээр өвчнөө ялан дийлсэн гэдэг. Жүжигчин бүсгүй маань өөрийгөө аливаад няхуур, тэвчээртэй, бэрхшээлийг даван туулах дотоод хүчтэй хүн гэж тодорхойлдог аж.
О.Долгор "Төрийн дайсан", “Өдөр өдрийн наран”, "Хоёулаа унтах уу", "Үл таних эмэгтэй", "Ану хатан" , "Хөлтрөг", "Улаан пальто" зэрэг нэлээдгүй хэдэн бүтээлийн гол дүрийг бүтээсэн авьяаслаг жүжигчин. Өдгөө Хөвсгөлд уран бүтээлийн зураг авалттай яваа бөгөөд "монголжингоо төрхөө" селфи хийжээ.
Зочин · 2016/06/27
Би урлагийн хүн огтоосоо биш. Миний бодлоор Долгор сайн жүжигчин биш, ер нь хараад байхад жүжиглэлт сайтай олон жүжигчид байдаг боловч ихэвчлэн царайлагдуу чинээлэгдүү хүмүүс л нэрд гараад байдаг, шалгаруулалт нь их сонин санагддаг шүү уучлаарай.
raga · 2016/06/27
ter deeltei zurag goe garchee amjilt husie
Зочин · 2016/06/26
nice