Өнгөрсөн сарын 31-ны өдөр “Сандэй” худалдааны төвд гал гарсан билээ. Энэхүү хэргийг  Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байсан бөгөөд галын дүгнэлт гарсан байна. Галын дүгнэлтээр хөдөлмөр аюулгүй ажиллгааны дүрэм зөрчсөнөөс буюу ахуйн гаралтай гэдгийг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл тус худалдааны төвийн дээд давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газар халуун тогоог салгалгүй орхисноос уг гал гарчээ. Тиймээс хариуцлага алдсан тус цайны газрын ажилчдад Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

А.Баярмаа