Гутлаас хамааралтай элдэв асуудлыг хялбар аргаар шийдэцгээе!

Та бидний худалдан авсан гутлуудын дийлэнх нь бусдад таныг сайхан харагдуулах үүрэгтэй байдаг. Цөөхөн хэд нь л хөлд эвтэйхнээр шалгардаг. Тэгвэл сайхан харагдуулах гутлуудын цаана ямар нэгэн сөрөг үр дагаварууд бидэнд тулгарч байдаг ба үүнийг хэрхэн даван туулах, гар доорх зүйлсээр эвтэйхэн аргалах цөөхөн хэдэн арга залийг охид бүсгүйчүүд та бүхэндээ зөвлөхөөр бэлтгэлээ.


Гутал тань хэтэрхий гөлгөр ултай бол зүлгүүрээр зүлгээрээ. Гөлгөр ултай гутал хальтирах аюултай байдаг.

Зуны гутал чийг татах нь бидэнд тун хэцүү санагддаг. Энэхүү хэцүү байдлаас салахад хуурай шампунь л тус болно. Гэхдээ энэ арга нь бага зэрэг өртөг өндөртэй.

Гутал тань холгоод байвал жирийн вазелин ашиглаж байгаарай. Холгож буй хэсэгтээ түрхэхэд л болно.

Сүүлийн үед хөлний мөөгөнцөр өвчин нилээн дэлгэрээд байгаа харин үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн хямд арга бол хар цай болон өтгөн байхуу цайнд хөлөө дүрж байх.

Таны өмсөх дуртай, хөлдд эвтэйхэн гуталнаас чинь эвгүй үнэр ханхлаад байна уу? Тэгвэл хүнсний сода гутландаа жигд цацаад хонуулаарай. Дараа нь мэдээж сайтар сэгсэрнэ.

Өндөр өсгийт өмсөхөд хөл гулсах асуудал нилээд хэцүүд тооцогддог. Гэхдээ бүсгүйчүүд бид сайхан харагдахын тулд тэр өвдөлтийг мэдрээгүй юм шиг л цэх алхацгаадаг. Энэхүү асуудлыг хөнгөвчлөхөд үсний спрэй таньд тус болдог шүү. Өндөр өсгийттэй гадагш гарахдаа үсний лакаа цүнхлэхээ мартав аа.

Хатуу ултай гутал өмссөний дараа, өдөржингөө зогсоо ажилладаг хүмүүс оройдоо хөлөө сайтар амрааж, теннисний бөмбөгөөр массаж хийж байгаарай. Энэ нь хөлөнд маш сайн амралт болдог.

Хөл холголтоос урьдчилан сэргийлэх бас нэгэн төгс арга бол хуурай дездорант юм. Хуурай дездорантийг та аяныхаа цүнхэнд хамгийн түрүүнд хийгээрэй.

Лакан, арьсан гутлыг гялтганасан сайхан болгоё гэвэл та цонх, шил арчигчийг ашиглаад үзээрэй. Загалтаад байсан гутал тань толь мэт гялалзахыг хараарай.

Хавар намрын гутал доороосоо хайрч дааруулах гээд байдаг тул та хөвөн даавуун улавчийг дэвсэж өмс байгаарай. Хавар намрын улиралд доороосоо даарах муу шүү хүүхнүүдээ.

Аялал зугаалганд явахдаа ээлжний гутландаа өөрт хэрэглэгддэг эмзэг зүйлсээ агуулж болно шүү гэж зөвлөмөөр байна. Нүдний шил, үнэртэй усаа гутландаа хийж зай талбаг хэмнэхээс гадна хамгаалалт болгож ашиглаарай.

 

Эх сурвалж:www.Mongoljingoo.mn