УИХ-д нэр дэвшигчдийн нэрийг СЕХ-оос татжээ
2016/06/28
Өнөөдөр СЕХ, ОБЕГ, Тагнуулийн Ерөнхий газар, ЦЕГ хамтран сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. 2016 оны УИХ-ын сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 2288 нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Тэгвэл СЕХ-ноос шүүхийн шийдвэрээр УИХ-д нэр дэвшиж байсан хоёр хүний нэрийг татсан байна. Тодруулбал, Говь-Алтай аймагт нэр дэвшигч н.Бүргэдай, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч н.Гантулга нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг шүүхээс тогтоосон байна. Улмаар нэр дэвшигчдийн нэрсээс тэдний нэрийг хассан байна.