Ц.Элбэгдорж: Сонгууль хуулийн дагуу, шударга, үнэн болно гэдэгт итгэлтэй байна
2016/06/29
2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтайн хамт 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Тэрбээр сонгогчдийн адил дугаарлаж байгаад саналаа өгсөн юм.
Ерөнхийлгөч энэ үеэр : Сонгуульд саналаа өгөх нь иргэн бүрийн үүрэг” Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгч, улмаар ард иргэдээ сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сонгууль хуулийн дагуу, шударга, үнэн болно гэдэгт итгэлтэй байна. Сонгуульд саналаа өгнө гэдэг бол иргэн бүрийн үүрэг.
Ард түмний минь олон жилийн зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр бид сонгуулиа амжилттай зохион байгуулдаг болсон. Манай иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байж төрийн тухай ярих эрх үүсч байгаа. Техник хэрэгсэл хөгжөөд сонгуулийн үр дүн хурдан гарна. Сонгуулийн үр дүнгээр бид шинэ Засгийн газар, УИХ-аа байгуулна. Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна.” Гэв.
УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн VII хэсгийн хорооны санал авах байр буюу 45 дугаар сургуулийн санал авах байранд очин саналаа өгөх юм.
“Энэ жилийн сонгууль хуулийн дагуу замбараатай, эвтэйхэн явагдаж байна. Нийт өрсөлдөгч намууд, хуулиа биелүүлээд сонгуульдаа оролцох юм бол ямар ч асуудал гарахгүйгээр сонгууль явагдах байна. Сонгуулийн хороод ч гэсэн хичээнэ. Үлдсэн жоохон хугацаанд бүгдээрээ ирээд сонгуулиа өгөх хэрэгтэй. ”