УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль Монгол орон даяар эхлээд 7 цаг болж байна. Иргэдийн 12:00 цагийн ирцийн мэдээллийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12:00 цагт мэдээллэх байсан боловч 13:20 минутад хийлээ. Учир нь ихэнхи нутагт бороотой байсны улмаас сүлжээ тасалдсан байна. Үүний улмаас хоёр аймгийн мэдээ хоцорч, Нийслэл хотод сонгогчид саналаа өгч байгааг тасалдуулж болохгүй байсан учраас мэдээллийн прагроммаасаа ирцийн мэдээгээ авах гэж хүлээжээ.

Монгол улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн ирцийг мэдээг 12 цагийн байдлаар танилцуулья. Ирцийн мэдээг аймаг , Нийслэлийн сонгуулийн хорооноос авсан мэдээгээ нэгтгэлээ. Дүнг нэгтгэхэд цаг орж буй тул дараагийн мэдээ 18:00 цагаас өгнө. Нийслэлийн хэмжээнд санал өгөх ёстой иргэдийн 18.3 хувьтай, хөдөө орон нутагт 27.5 нь саналаа өгөөд байгаа бөгөөд энэ нь Улсын дундажаар сонгогчдын 23.3 хувьтай байна. Энэхүү урьдчилсан дүнг өмнөх сонгуулийн ирцтэй харьцуулахад оролцоо байна" гэв.

Түүнээс одоогийн байдлаар ноцтой зөрчил гарсан, эсэх талаар тодруулахад, Сонгууль будлиантуулах гэсэн хоёр үйлдэл гарсан гэсэн юм. Тодруулбал, Саналын хуудсаа машины лацыг хуулж шууд хийжээ. Энэ үйлдлийг зогсоохын завдалгүй хуудсаа хайрцаг руу хийсэн байна.

Саналын хайрцагны лацыг хуулж, саналын хуудсаа машинд уншуулахгүй шууд хайрцаг руу хийсэн энэхүү үйлдлийг Тагнуул, цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан таслан зогсоосон байна.

Дээрх хоёр зөрчил нь 67-р тойргийн БГД-ийн санал авах 14-р байр, 71-р тойргийн СХД-ийн санал авах гуравдугаар байранд тус тус ижил үйлдэлтэйгээр гарчээ. Сонгууль будлиантуулах гэсэн этгээдүүдийг ТЕГ, ЦЕГ ажиллаж байна. Ижил үйлдэлтэй хоёр өөр хүн үйлдсэн болохоор цаанаасаа зохион байгуулалтай байж магадгүй гэж үзэж буй ажээ. Энэ нь санал өгөх үйлдлийг зориуд таслан зогсоох гэсэн санаатай үйлдэл гэж үзэж байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэв.

Х.Даваа