Шуурхай мэдээ: Цахилгаан тасарснаас БГД-ийн дөрвөн хорооны иргэд сонгуулиа өгч чадахгүй байна
2016/06/29
Улсын их хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж буй энэ өдөр зарим тойргийн хэсгийн хороодод тог тасарсан тухай мэдээлэл ирээд байна. Эрчим хүчний найдвартай байдлаа хангаж онцгой байдалд ажиллах ёстой хэсгийн хороодод ийнхүү удаа дараа тог тасарсан нь хачирхалтай. Тэр дундаа Улсын их хурлын сонгуулийн 70-р тойрогт удаа дараа эрчим хүчний асуудал үүссэн нь сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөх вий гэсэн хардлага дагуулаад байна. Өдрийн 14 цаг 49 минутанд УИХ-ын сонгуулийн 70-р тойргийн 11-р хэсгийн хорооны тог тасарсан бол 15:05 минутанд 10-р хэсгийн хороо, 15:20 минутын орчимд 12-р хэсгийн хорооны тог тус тус тасарсан байна. Дашрамд дурьдахад эдгээр хэсгийн хороонд Баянгол дүүргийн 18 –р хорооны иргэд харьяалагдаж байгаа юм. Уг тойрогт МАН-аас Д.Лүндээжанцан, АН-аас З.Энхболд болон бусад нэр дэвшигчид өрсөлдөж байгаа.
эх сурвалж: tumen.mn