Д.Оюунхорол, Х.Болорчулуун нарын нэр татах эсэхийг СЕХ шийднэ
2016/06/29
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 14-р тойрог буюу Дорнод аймагт нэр дэвшиж байгаа. Түүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж анхан шатны шүүхээс үзсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэр дэвшигч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гэнэ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч түүний нэрийг татах эсэхийг СЕХ шийдвэрлэх юм.
Мөн УИХ-ын 49-р тойрог буюу БЗД-т нэр дэвшиж байгаа. Түүний шадар туслах мөнгө тараасан тул анхан шатны шүүхээс нэрийг нь татах хэрэгтэй гэж үзсэн. Нэр дэвшигчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гэнэ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч түүний нэрийг татах эсэхийг СЕХ шийдвэрлэх юм.