Энэ удаагийн “Мобайль ньюс” буландаа  бид УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг онцолж байна.  Түүнийг  хууль зөрчсөн эсэх талаар  тодруулснаа хүргэе.

УИХ-ын гишүүн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Үндсэн хуулийн Цэцэд “УИХ-ын гишүүн хуулиараа давхар албан тушаал хашиж болохгүй байтал УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үүнийг зөрчиж байна” гэсэн агуулга бүхий өргөдөл өгсөн байна.    

Энэ талаар  УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:   “Зүгээр л нэг утгагүй юм.  Тэр нэг залуу л өргөдөл өгсөн юм билээ. УИХ-ын гишүүн ТББ толгойлж болно гээд хуулинд заасан байгаа.  Хуулийнхаа дагуу л явж байгаа.” Хэмээн  тайлбарлав.

Б.Цэнгүүн