МАН-ын УЗ-өөс Су.Батболдыг хотын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ
2016/07/02
УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхгүй ялалт байгуулж 65 суудал авсан юм. Үлдсэн 11 суудлаас АН-ынхан 9, бие даагч С.Жавхлан, МАХН-аас О.Баасанхүү нар тус бүр нэг суудал авсан.
Шинээр УИХ-д сонгогдсон эрхмүүд түр үнэмлэхээ гардаж авсан бөгөөд тун удахгүй ирэх долоо хоногоос тангаргаа өргөнө.
Тэгвэл ялалт байгуулж засгийн эрхийг барихаар болсон МАН-ынхан өнөөдрөөс улс төрийн томоохон томилгооныхоо асуудлуудыг хэлэлцэж эхэллээ. Дөнгөж саяхан МАН-ын Удирдах Зөвлөл хуралдсан байна. УЗ-өөс хотын дарга буюу нийслэлийн хотын захирагчид хэнийг томилох асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн асан Су.Батболдын нэрийг дэвшүүлэхээр тохирсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Одоо түүнийг НИТХ-ын анхны хуралдаанаар хотын даргаар томилох эсэх шийдвэрийг гаргана.
Улс төрийн хүрээнхэн хотын даргад Ц.Сандуй, М.Амарбаясгалан тэргүүтэй залуучуудын төлөөллийг нэр дэвших байх хэмээн ярилцаж байсан ч МАН-ынхан Су.Батболдыг нэр дэвшүүлэхээр тохирлоо. Хамгийн сонирхолтой нь МАН-ын залуучууд нь бүгд түүнийг нэр дэвшүүлэхийг зөвшөөрсөн гэнэ.
Су.Батболд нь дөрвөн удаа дараалан УИХ-д гишүүнээр сонгогдсон бөгөөд энэ хугацаанд тэрбээр Хууль зүй, Дотоод хэргийн Яамны Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргааар ажиллаж байсан, залуу, туршлагатай түшээдийн нэг юм. Тиймээс намын нөхөд нь түүнийг өнгөрсөн дөрвөн жил нийслэлд чамгүй амжилт гаргасан гэгдэж байсан Э.Бат-Үүлтэй эн зэрэгцэж, амжилтыг нь ахиулах чадвартай нэгэн хэмээн тодорхойлсон ажээ.
Тэрбээр, гишүүн байх үеэсээ л орон нутгийн бие даасан байдал, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхжуулах талаар ярьж, ажиллаж ирсэн юм. Су.Батболд нь өнгөрсөн жилүүдэд 20 гаруй жилийн түүхтэй Нутгийн удирдлагын холбооны тэргүүнээр ажиллаж ирсэн билээ. Тийм ч учраас хотын бодлогыг өөрийн гэсэн бие даасан бодлогоор зангидан авч явах чадвартай нэгэн юм. Мөн Су.Батболд гишүүн 12 жил УИХ-д суухдаа хамгийн нуруутай улстөрч гэсэн хүндлэлийг ард түмнээсээ хүлээсэн юм.
БГД ийн иргэн · 2016/07/03
Манай дуурэгт Амгалан нэр дэвшээд унасан. Шалтгаан нь омно нь дуургийн дарга байхдаа юуч хийгээгуй. Шагнал юм шиг дахиад дуургийн засаг дарга болгочих вий дээ. Одоогийн удирдлагууд нь анхааралдаа аваасай.
...ДУГААР ... · 2016/07/03
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, САЙН ХАШАА ХӨТӨЛБӨРИЙГ Л ЯАЖ ИЙГЭЭД УРАГШЛУУЛАХ ЮМ ШҮҮ ХҮҮ МИНЬ ЭНЭ ЧИНЬ Л ӨНӨӨ УТАА ,ШОРОО МЭТЭЭС ГАРАХ ХАШААНЫ БИДНИЙ МӨРӨӨДӨЛ ЮМ Ш ДЭЭ.
Цэрэнжав · 2016/07/03
Хотын орлогчыг нэгээс илүү байлгуузай. Хотын ЗДТГ гэж хөгөө алдаж хөгнөө чирсэн. Тэнд хүнд суртал авилга хээл хахуул идэж шамшигдуулна гэдэг дэндүү гаарсан шүү
Бичээч · 2016/07/03
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Нөхөд минь гашуун ч гэсэн энэ үгийг санаарай. Хэн ч дарга болсон өглөө болгон санаж ажиллавал алзахгүй гэж Ленин багш хэлсэн шүү.
Зочин · 2016/07/03
Zaa hotiin muu sain tuuhii gambiruudaas l hawigui deer dee SU Batbold
Зочин · 2016/07/03
Буурал толгойтой Батуул даргаа санаад байнаа. Яанам бэ
Зочин · 2016/07/03
aimaar soelgui zaluu bna leeshdee uynga gishuuniig aimaar ugeer doromjloj bhig harj bailaaa.
Зочин · 2016/07/03
Batuuliig hotiin dargaar tavimaar l bn shde.
QYUN · 2016/07/03
AMJILT HUSIE ULS TURIIN NOYN NURUUTAI NUDEND DULAAHAN HOTIIN HIIJ BSAN AJILIIG SAIN URGELJLUULL BUR SAJHAN HOTTOI BOLGOH BAIHAA.60-N TERBUMIIN SUNDUI AMBANIIG BOLCHIH BII GEJ AIJ BAILAA.
Зочин · 2016/07/02
Хотод өсч төрсөн хүнийг УБ хотын даргаар сонгомоор юм даа. Урьдын гашуун туршлагуудаас харж байхад хотын амьдрал мэдэхгүй хүмүүс сонгогдож байсан даа. Хотын татвар хотдоо үлдэх хэрэгтэй
Хөөсөн мантуу · 2016/07/02
Энэ хөдөөний хөөсөн мантуу Бат-Үүл шиг сэтгэл гаргаж ажиллахгүй л дээ. Энэ нөхөр хотын захирагчийн ажлыг албан тушаал гэж л харж байгаа. Морио уралдуулаад Төв амйагтаа байж байхгүй. Түй. Хотыг УБ-ын хүүхэд л авч явна. МАН гэж, хэрэг алгаа. Аргагүй ч үгүй дээ, МАН-ынхан дандаа хөдөөний юмнууд байгаа юм чинь.
Хөөсөн мантуу · 2016/07/02
Энэ хөдөөний хөөсөн мантуу Бат-Үүл шиг сэтгэл гаргаж ажиллахгүй л дээ. Энэ нөхөр хотын захирагчийн ажлыг албан тушаал гэж л харж байгаа. Морио уралдуулаад Төв амйагтаа байж байхгүй. Түй. Хотыг УБ-ын хүүхэд л авч явна. МАН гэж, хэрэг алгаа. Аргагүй ч үгүй дээ, МАН-ынхан дандаа хөдөөний юмнууд байгаа юм чинь.
Хөөсөн мантуу · 2016/07/02
Энэ хөдөөний хөөсөн мантуу Бат-Үүл шиг сэтгэл гаргаж ажиллахгүй л дээ. Энэ нөхөр хотын захирагчийн ажлыг албан тушаал гэж л харж байгаа. Морио уралдуулаад Төв амйагтаа байж байхгүй. Түй. Хотыг УБ-ын хүүхэд л авч явна. МАН гэж, хэрэг алгаа. Аргагүй ч үгүй дээ, МАН-ынхан дандаа хөдөөний юмнууд байгаа юм чинь.
huh mongol · 2016/07/02
demjij baina ilvv ilvv ilvv
Зочин · 2016/07/02
okay
Цэрэнжав · 2016/07/02
хотын газрын алба гэж дампуурцан газрыг хариуцлагатай терийн алба болгож болгоорой
эрка · 2016/07/02
Су.Батболдод амжилт хүсье.Ер нь
ноён нуруутай, төлөв түвшин хүн.
Идэж уух гэж чичрээд дайраад
байхгүй л хүн дээ.