Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч хүн мөргөж амь насыг нь хохироожээ
2016/07/04
2016 оны 7 дугаар сарын 02, 03-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 621 авснаас зам тээврийн ослын 431 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: ХУД-ийн нутаг Зайсангийн зам, Зайсан скор төвийн урд замд Lexus LX-470 маркийн авто машины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 48 настай эрэгтэй Ж-г мөргөж амь насыг нь хохироосон.
БЗД-ийн нутаг Сармисын хонхор 664 Б тоот хашааны урд замд У нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Prius маркийн З жолоочтой авто машинтай шүргэлцэж унадаг дугуй унаж явсан 03 настай эрэгтэй У гэмтсэн.
Хөдөө орон нутагт зургаан хүний амь нас хохирсон хоёр осол болсон байна. Тодруулбал,
Дорноговь аймгийн Замын үүд сумаас хойш 44 км-т T.Camry маркийн авто машины жолооч Н нь Suzuki Alto маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 50 настай эмэгтэй Б нарын 5 хүний амь нас хохирсон байна. Мөн Баян-өлгий аймгийн төвөөс зүүн тийш 30 км-т Алтанцгөц сумын 1-р багийн нутаг Ургамалын хөтөл гэх газарт Uaz маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 52 настай эмэгтэй А-ийн амь нас хохирсон.
Зочин · 2016/07/04
nice